Их уулт

2.1K 194 19
                                    

-------Chapter 19------

Өглөө, 7 цаг

Урт дэрээрээ Чанёолын бөгс рүү цохин сэрээчхээд галт тогоо руу явлаа.

Галт тогоонд ороход Гану аль хэдийн босчихсон хүүхдийн ширээндээ лав суугаад хоолоо идэж сууна. Хачирнуудаа зөөж байсан ээж над руу гайхан хараад

"За~Өнөөдөр чинь чухал өдөр билүү? 7 цагт сэрээд"

Би цүнхээ сандал дээрээ өлгөн өөрөө суугаад "Ээж би зүүдлээд"

Ээж будаагаа аягалангаа "Ямар?"

Би "Тэнэг том ойд ганцаараа сэрснээ мангар том шуудай углачихсан, гуталгүй манай эриний өмнөх зуун юм уу хаашайн бараг тарзан болчихсон за юу. Тэгээд гайхаад ойгоор явж байсан чинь нэг том могой над руу гэтэж байснаа гэнэт залгиад авдаг юм даа. Балиар том могой. Тэр бараг жирэмсэн могой байсан байхаа" хэмээнгээ будаан дээрээ хачирнуудаа цуглууллаа.

Ээж халбагаа ширээндээ хүчтэй тавихад Гану бид хоёр давхийтэл цочив.

Ээж "Чи. . .жирэмсэн юм уу?" гэх нь тэр.

Би том хараад толгой сэгсрэн "Цас шиг гэнэн цагаахан охиноосоо юу асуунам?"

Ээж "Могой зүүдлэхээр жирэмсэн болдог шүү дээ. Тэгснээ чиний зүүдэлсэн могой өөрөө жирэмсэн?"

Би худлаа толгой дохин "Хамаатны эгч нарын нэг л жирэмсэн болсон юм байлгүй дээ. За за би явлаа"

《СУРГУУЛЬ》

Ёоо жирэмсэн ч гэх шиг. Энэ сайхан зузаан уруулаараа өөр хүний уруулыг үнсэж ч үзээгүй байхад.

Уруулаа цорвойлгон, хэр сайхан уруултайгаа бодож явж байтал хэн нэгнийг мөргөх нь тэр. Дээш хартал. . .энэ хэзээ ингэж гэгээрсэн юм бол?

Тэхён "Уруулаа цорвойлгоод хаачих нь уу? Үнсэх хүн хайж яваа юм уу?"

Би уруулаа жимийн "Чи өөрөө. . .хар өглөөгүүр юу хийж яваа юм. Хичээл орохын бүр цаг гучин минутын өмнө шүү."

Тэхён дагзаа маажин "Аан тэр нөгөө. . .хийх ажил байсан юм аа. Яагаав дээ. Багш нар сурагчдыг зараад л"

Би элгээ тэврээд "Багш нар чамайг зартлаа зарах сурагчгүй болохгүй байлгүй дээ."

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now