Салсан бас Нийлсэн

1.7K 151 15
                                    

-------Chapter 26-------

Багш "Энэ жил бол та нарын үхэл амьдралыг шийдэх учраас хичээгээрэй"

     Бусад ангийн багш нар сүүлийн жил, сайн их сургуульд орохын тул хичээ мичээ гэхийн оронд манай багш шиг шулуухан хэлэх хэрэгтэй. Үнэхээр л бид их сургуульд орж чадахгүй бол аав ээждээ загнуулж үхнэ. Одоо үед хэн ухаантай нь л сайхан амьдардаг болсон. Ооё ямар амьдрал үзсэн хүн шиг хэлчихвээ?

Багш ширээндээ тухлан суугаад "Ер нь төгсөх шалгалт болохоос өмнө. . .одоо ч гэсэн болно ямар их сургуульд орохоо бодоорой" хэмээн яг амьдралаа ярих гэж байтал хичээлийн хонх дуугарч эхний цагийн багш орж ирлээ.

《ЗАВСАРЛАГААН》

Комикоо өвөртлөн кродироор алхаж явтал хэн нэгэн хүмүүсийн хэрэлдэх дуу гарлаа.

"Хараал идсэн тэр суудлаа өөр хүнд өг!"

"Чадахгүй"

"Яагаад чадахгүй гэж! Энд тэндгүй гаж донтой новшнууд чамайг ширтэж байсныг би харсан. Ядаж чи өмд өмсөж тэр уулзалтандаа оч"

"Чи миний юу өмсөх, өмсөхгүйг заахгүй. Намайг гаж донтонууд  ширтлээ гээд яах юм. Чи л тэгж бодож байгаа юм. Тэд миний ах, найзаас өөрцгүй хүмүүс"

Эмэгтэй нь ийн хэлэхэд эрэгтэй нь төмөр хаалгыг чих дөжиртөл цохилоо.

"ТЭГВЭЛ ТЭР АХ НАЙЗААС ӨӨРЦГҮЙ ХҮМҮҮС РҮҮГЭЭ ЗАЙЛ!"

"Чи надад яаж ийм үг хэлж чадаж байна аа. Тэгнэ ээ. Зайлахад л болно биз дээ. Салцгаая"

"Тэгье ээ салъя" хэмээгээд нааш алхах нь сонсогдлоо. Би сандран хананы ард орон нуугдахад хажуугаар Жонгүг ууртай гэгч нь алхсаар алга болов. 

Бурхан минь саяных Жонгүг, Шиху эгч хоёр байсан юм уу?

Зүрхээ барьсаар хананы цаанаас гарч ирэн Шиху эгч дээр очиход эгч шалан дээр сууж байлаа.

Би доош өвдөглөн суугаад "Эгчээ" хэмээн сонсогдохгүй шахуу хэлэхэд Шиху эгч над руу нулимстай нүдээрээ харав.

Шиху эгч "Г-Гаёон~ааа" хэмээсээр намайг тэврэн уйлж эхлэв.

Шиху эгч "Б-би одоо яах вээ?"

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now