Ирээдүйд бид

1.9K 137 33
                                    

-------Chapter 25-------

"Баяр хүргэе.Тэхён"

"Баяр  хүргэе. Гаёон"

    Охин хүү хоёр дундаа жижигхэн бялуу тавиад тэрэн дээрээ нэг лаа асаачихсан бие бие рүүгээ инээмсэглэн харна.

"Хүслээ боддог юм болов уу?"

"Лаа асаачихсан юм чинь хүслээ бодоцгооё" хэмээгээд зэрэг үлээлээ.

Тэхён "Жил үерхвэл 1200 дахь өдөр гэж тэмдэглэх юм уу?" 

Гаёон өнөөх жижигхэн бялуунаас хазаад "Юу гэж дээ! 1 жилийн ой гэдэг байхгүй юү"

Гэтэл өнөөх хазсан бялууных нь бараг дөрөвний гурвыг нь Гаёон ганц хазалтаар дуусгачихсан байв.

Гаёон том хараад "Хоёулаа ер нь мөнгө олдог болохоороо хоёр давхар бялуу авцгааж байя" хэмээхэд Тэхён түүнийг шоолон инээсээр хацрыг нь үнсэх далимаар наалдсан кремийг нь авлаа.

     Та нарын харж байгаачлан тэр хоёр үерхсний 100 дахь өдрөө тэмдэглэж байна.

Тэхён үлдсэн бялууг нь үмхээд "Хоёулаа гоё болзох уу?"

Гаёон "Үгүй ээ"

Тэхён "Яагаад?"

Гаёон "Өмнөх дээр юу болсныг мартаа юу!"

Flashback:

Тэхён бор өнгийн унадаг дугуй түшин тавиад "Өнөөдрийн бидний унаа"

Гаёон очин суудлыг нь илээд "Өнөөдөр аав дагахгүй болохоор амар тайван болзоцгооё" 

Тэхён хонхоо дараад суудалдаа суухад Гаёон арын суудалд нь суун тэд хөдлөв.

Өгсүүр зам:

Тэхён бүр яаж ч жийгээд дээш мацаж чадахгүй байв.

Гаёон мөрийг нь товшин "Би буух уу?"

Тэхён эрс эсэргүүцэн "Үгүй! Заавал хоёулаа дээш гарна"

Гаёон нүдээ эргэлдүүлэн Тэхёныг ядаж нэг см дээш явахыг хүлээнэ.

Гаёон "Заавал хоёулаа юу?"

Тэхён цуцашгүй жийсээр "Ммхн"

Гаёон гэнэтхэн босоход Тэхён тэр эрчээрээ дээш давхиад хүчээр зогсоон арагшаа харснаа буцаад буугаад ирэв.

👑•Another Version•👑 [✔︎]Where stories live. Discover now