#15

85 5 1
                                    

Сэүний талаас:

Мираг надад хатуухан загинаад нарийн гудамтай уусан алга болоход өөрийгөө урьтаж ойлгуулж чадаагүйдээ харамсана Мираг арагдахаар хурдан машиндаа сууж үрүүлээ эргүүлнэ гудамжны төгсгөл хаа хүрж хаашаа очдогийг хайгаад ололгүй Мираг алдчихав. Дотроо бүх хараалаа урсган гэрлүүгээ буцав.

Сэүний гэрт:

Энд тэнд Сэүний балчираас өдий хүртэл байх бүх зургийг өлгөсөн байхыг харвал энэ гэрийнхэн Сэүнд ямар их хайртайг харуулна. Олон үнэтэй уран зураг, шилэн болор гэрлийн бүрхүүлүүд энэ айлыг дээд зэрэглэлийн элит классик айл гэдэгийн хэлээд өгнө.
Сэүн гэртээ орж ирнэ хүрмээ үйлчлэгчид өгнө аавд намайг ирсэн гэдгийг минь хэл хэмээгээд буйдан дээрээ сууна өөрийнхөө хэлэх гэснийг дотроо цэгцэлж байтал аав нь гадна байрлах цэцэрлэгээс орж ирнэ Сэүнийг хараад хөнгөнө мишээж
- Арслан минь иржээ гээд  суув
( Сэүний ээж түүнийг бага байхаас л бүгдийг захирагч хаан байгаасай хэмээн мөн өхөөрдөж арслан гэж дууддаг байснаас одоогийн энэ их өндөр ауратай дэд зэрэглэлийн хаан гэхээр бардам У Сэүн бүтсэн юм болов уу? )
Сэүн доошоо харан гэмшингүй хэсэг сууснаа
- Таны итгэлийг алдаж үгийг чинь дагахгүй бол та намайг үзэн ядахуу? Гэж аавруугаа харан асуухад
У эзэн- Үгүйдээ арслан минь аавдаа бүгдийг хэл юу болоов хэмээн санаа зовинон асуухад.
Сэүн- Би Намитай гэрлэж чадахгүй нь...

(Тиймээ Мира Сэүнээс намайг хайрлмаар байна уу гэж асуухад Сэүн өөртөө итгэлгүй ҮГҮЙ хэмээн хариулсны учир энэ байж шүү дээ)

У эзэн- Би чамаас ягаад гэж асуумаар байна. Мөн чамайг тэр эмэгтэйд худал сэтгэл харуулж худал үгээр уярааж тэр эмэгтэйг маш ихээр гомдоох гэж байгаа шалтгааныг чинь асуумаар байна.
Сэүн- Нами бол сайн эмэгтэй миний өсвөр наснаас өдий хүртэл миний ээжийгээ санаж уйлдаг нулимс бүртэй минь хамт байсан миний тулгуур. Намигаас өөр сайн эмэгтэй надад олдохгүй юм шиг...
У эзэн Сэүний яриаг таслаад
Арслан минь? Би чамаас Намиг хэр хэмжээний сайн хүн бэ гэдэгийг мэдэх биш Нами шиг сайн хүнийг ягаад сонгохгүй байгааг л асуусан шүү дээ!
Сэүн дуугаа хураана хэсэг азнаж чимээгүй сууснаа
- Би ээж шигээ эмэгтэйтэй учирсан.
У эзэн- Чиний ээж гэж миний эхнэр үү?
Сэүн- Тийм
У эзэн: Арслан минь миний эхнэрийг хэнтэй ч бүү адилтга миний эхнэр энэ дэлхийд цор ганц нь байсан одоо харин байхгүй гэхдээ тэр минь одоо бол тэнгэрт цор ганц нь шүү!
Чиний минь ээж дэндүү дайчин мөн үзэгслэнтэй аавынхан анхны харцаар дуралсан эмэгтэй.
Чи түүнд анхны харцаар дурласан юм уу?
Сэүн дотроо Мираг ээжтэйгээ адилтгана эгэл биш эмэгтэй хэмээн бодсон ч яг хэзээ түүнд дурласнаа бодон ( Лавдаг анх харахдаа биш)
У эзэн сандаалаасаа өндийн Сэүнд ойртоно
- Сэүн чамайг би ээжтэйгээ төстэй эмэгтэйгээс болж Намиг амьдаар нь алаасай гэж хүсэхгүй байна
Нами чиний амьдралд байх ёстой хүн гэдэгийг чи мэднэ. Ээж шигээ эмэгтэйг хайгаад байгаа бол У Сэүн! Нами миний эхнэр намайг хайрлдаг байсан хайраар чамайг хайрлаж чадна гэдэгт би итгэлтэй байна гээд Сэүнийг арслан минь гэлгүйгээр жинхэнэ нэрээр нь дуудаад одоо харидаа гээд үдэж өгөв.

Сэүн маш удаан машиндаа орчлон дээр орь ганц, хэрсүү, тэсвэр хатуужилтай Намигаас тэс ондоо мэдрэмж өгдөг эмэгтэйн талаар бодож сууна
Нами түүнд амар амгалан тав тухтай үргэлж түүний талд байх хүн хэмээн мэдрэмж өгдөг бол Мира тэс өөр түүнийг өтгөн хөмсөгөө нумруулахад хүргэдэг, түүнийг гэмшихэд хүргэдэг, түүнийг байдаг хараалаа урсгахад хүргэдэг тийм л хүнд мэдрэмж өгдөг эмэгтэй.
Сэүн хэнийг сонгохоо үл мэдэн эргэлзэнэ аавынхаа хэлснээр нэг эмэгтэйг амьдаар нь алах уу? Өөрийгөө алах уу? Гэдэг сонголтон дээр тээнэгэлзэнэ.

Сэүн маш удаан бодсны эцэст утасаа авна

- Байна уу? Нами чи хаана байна надад чамай ярилцах зүйл байна...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 05, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

~АРИМУН~Where stories live. Discover now