Түүнийг тэгж гараа өргөж над руу даллаж бусад хүмүүсийн анхаарлыг татахад уу?
Эсвэл тэрэнтэй дахин таарсандаа юу? Амьсгал минь нэг л хэмнэлээ алдаж, нүд минь аягандаа тогтохгүй эргэлдэж, бие минь байх суухаа олно, хамаг зүйлс утгаа алдана тогтворгүй болж байхад нөгөө залуучуудын нэг нь
- У дарга таньдаг хэрэг үү?
У Дарга- Одоо л танив уу? Хэмээн асуулт асуусан залууг тоохчгүй над руу хандана өнөө шөнийн эрээ цээргүй залуу асууна
Би- аан, юу, т-тиймээ сайнуу гээд сандарна бөхийхөд
У дарга гээд байгаа залуу
- Хөөрхөн байгаа биз гээд шүдээ яралзуулна инээнэ өнөөх хэд рүү харж хэлэхэд тэд бүгд л худал амын дагуулж худал инээнэ худал харцаар над руу харна ХУДАЛ ЮМ(- Ганц л удаа харсан царайлаг залуу чинь чамайг хөөрхөн гэж өөр залуучуудтай ярилцчихаад чам руу зүгээр л бах таван ханасан мэт инээгээд байвал чи Ичих үү? бас Догдлох уу? Уучлаарай би догдолчихсон юм.)
Тэр хэцүү байдлаас гэнэт Хэрим намайг татна
- Онни утас чинь хувцас солих өрөөнд дугараад байна
- А а аан за. Гээд бушуухан доош харан хувцас солих өрөөг зүглэв
- Байна уу?
- Сайна уу? Мира 24 цагийн дэлгүүрээс яриж байнаа. Өнөөдөр шинэ бараа бууж байгаа одоо хүрж ирээд бараануудын кодыг уншуулаад, арчаад, өрөөд тавьчих юм бол 3 өдрийн цалинг чинь өнөөдөр бүтнээр нь өгий мэдээж дараа нь нөхөж ажиллуулахгүй ээ!
- Хөөх нээрээ гэж үү? Ганцаараа юм уу?
- Үгүй ээ! Ээлжийн ажилтан Ха Вүүбинтэй
- Цалингаа хуваахгүй биздээ бид
- Үгүй ээ тус тусдаа
- Яг одоо очлоо гээд утсаа тасална хувцсаа солиод Хэримийг дуудна ажилтай болсноо хэлээд ганцааранг нь үлдээж байгаад уучлалт гуйгаад гарахад тэд яг өндөрлөж байлаа. Чөтгөр гэж
Чимээгүйхэн хажуугаар гарах гэтэл У дарга гэх залуу ирнэ.
- Хаачих гэж байгаан? Оройны ажилдаа гарахад хэтэрхий эрт биш юм бишүү? Аан эсвэл их удаан бэлддэг байх нь гэхтэй зэрэгцэн цаад талаас их дажгүй залуу
- У Сэүн энэ охиныг эсвэл бүсгүйг таньдаг юм уу? Гээд над руу их цоглог инээн хэлэхэд. Энэ залууг Сэүн гэдэг юм байна хэмээн бодоод амжив.
Сэүн- Танихгүй ээ. Гэхдээ удахгүй таньдаг болно гээд итгэл төгс ихэд зэвүүнээр уянгалуулж хэлхэд нь шууд л тэндээс явах ёстойгоо санана нөгөө дажгүй залуу руу харж бөхийчхөөд Сэүн рүү хяламч хийхийг хүссэнгүй гарж одов.Сэүний талаас'
- Чамайг үзэн яддаг бололтой саяны шувуухай гээд Сухо шоолсон өнгө аястай хэлхэд.
- Түрүү шөнө мөнгийг нь багадуулчихсан юм шиг байна.
Сухогийн царай хувхай цагаан болно.
- Юу вэ? Тэр Ширээний хүүхэн юм уу?
- Мэдээж гэхэд
- Ийм хөөрхөн байж яагаад заавал ширээ болон хүүхэн гэж гээд харамссан байдалтай хэлэхэд
- Хөөрхөн болохоороо л тэр гээд огт тоосон шинжгүй хэлэхдээ Сухогийн царай луу харахад нээрээ л харамсаад байгаа бололтой тэгэхээр нь нэг л дотор сонин болоод
- Тэгж их өрөвдөөд харамсаад байгаан бол энэ кафе гийн өөрт нь өгчхөөч энэ дүүрэг чиний дүүрэг биздээ гээд бассаар хэлхэд Сухо
-Тэгэх үү? Гэж гөлөг шиг харцтайгаар хэлснээ гэнэт инээхэд нь даган инээв.(Сухо худал ч гэсэн тэр эмэгтэйг өөртөө хамааруулж өрөвдсөн ч гэсэн сэтгэл минь түүнийг хэн нэгэн залууд хамааруулахыг хүсээгүй юм харин тархи минь сэхүүн бардам хэвээрээ байсан учраас Сухогийн утгагүй яриаг даган инээсэн байх.)
Намайг У Сэүн гэдэг би сэтгэл бус тархиа илүү дагадаг бололтой.

YOU ARE READING
~АРИМУН~
RomanceМира: Эмэгтэй хүн жоохон зүйлсэд л догдолчихдог учраас хайр дурлал дээр ялагддаг байх... Тэгээд л санасан сэтгэл, дурсамж, уй гашуу, нулимс, дундаа түгжигддэг болов уу?