Хэримийг гэрт нь хүргэж өгчихөөд манай гадаа Сэүнээр хүргүүлэн ирээд харвал манай гадаа Вүүбин зогсож байв " Ийм орой юу хийдэг байнаа"гэж амандаа бувтнаад Сэүнийг "Хөөе" гэхийн завдалгүй машинаас нь буугаад Вүүбин дээр очтол
Вүүбин: Хэн юм гээд их л таагүй миний ар тал руу ширтэнэ. Харин би арагш хартал Сэүн машинаасаа буугаад ирчихсэн мөн адил таагүй Вүүбинрүү ширтэнэ
Мира: Ажил дээр ямар нэгэн юм болоо юу? Намайг дуудуулаа юу? Юу болсон?
Вүүбин: Хэн юм тэр?
Мира: Миний таньдаг хүн! Яах гэж ирсэн юм? Ямар нэг юм болсон юм уу?
Вүүбин: Үнэндээ... Заз... Юу ч биш хэмээгээд миний хажуугаар сүр сар гээд хүчтэй гаран явав.
Би гайхсаар Сэүн рүү хартал машинаа налан зогсоно
Сэүн: Хэн юм?
Мира: Манай ажлын залуу
Сэүн: Мм ямар нэгэн холбоотой юм уу?
Мира: Үгүй! Холбоотой бол яах гэв?
Сэүн: Тэгвэл сайна байна! Гээд машиндаа суухаар эргэхэд нь
Мира: Өнөөдөр цуг байсанд бас хүргэж өгсөнд баярлалаа!
Сэүн: Үгүй ээ! Харин өнөөдөр намайг өөртэйгөө байхад зөвшөөрсөнд баярлалаа гээд машиндаа суугаад над руу харна
Сэүн: Орохгүй юм уу?
Мира: Чамайг явахаар...
Сэүн: Чамайг орохоор явна гээд машиныхаа үрүүлээс гараа авав
Мира: Заз гээд мишээгээд хурдхан шиг гэрлүүгээ ороод хаалгаа хаагаад өөрийн ирэхгүй инээв.(Тэр шөнө хэн нэгэнд нь догдлол, хэн нэгэнд нь баяр хөөр, өөр нэгэнд нь гутрал гуньхралтай шөнө байсан юм...)
Өнөөдрийг Сэүний
-Сэрсэн үү? Гэх мессежтэй эхлүүлэв яагаад ч юм энэ их ажил, ядрал, стрессийн хажуугаар Сэүн гэх хүнээр эрч хүчээ сэлбэж байгаа мэт санагддаг болчихсон.Хэт их догдлоод байна! Эмэгтэй хүн ийм л болохоор хайр дурлал гэх зүйл дээр ялагддаг байх!
Вүүбин тэр өдрөөс хойш дэлгүүр дээр ерөөсөө ирээгүй. Ирээгүй ч гэждээ надтай л таарахгүй байгаа юм. Байнга ээлжээ надтай зөрүүлээд байгаа юм. Би түүнийг мэдэж байна! Тэр надаас зугтаад байгааг. Яагаад надаас зугтаад байгаагийн асуухаар түүнийг хүлээхээр шийдлээ.
21:00 миний явах цаг болж түүний ирэх цаг болов мэдээж юу гэж тэр цагтаа ирэхэв намайг явахыг тооцоолоод 30,40 минут хоцорж ирнэ гэж дотроо бодон хэсэг гарж агаар амьсгалж байгаад 30 минутын дараа очиход миний таамагласнаар дөнгөж орж ирэв үү? гэлтэй цүнхээ ч тайлаагүй байв.
Вүүбин намайг орж ирэхийг харчхаад шууд л доош харан тоохгүй аятай юу ч хамаагүй хийнэ
Мира: Хөөе Вүүбин гэхэд тэр над руу ямар ч хувиралгүй нөгөө эелдэг инээмсэглэл үгүйгээр асуулт эрсэн ширүүн харцаар харлаа.
Яг энэ мэдрэмж. Би энэ мэдрэмжийг юутай зүйрлэх үү? Зорино зорино уншсан ном минь гунигтай төгсгөлтэй байсан шиг мэдрэмж үү? Шунан шунан идсэн шоколад маань ямар ч амтгүй байсан шиг үү? Түүнийг би үргэлж миний талд байх сайн залуу, сайн хүн гэж боддог байсан гэтэл тэр намайг дорд үзсэн эсвэл залхсан эсвэл бүр танихгүй юм шиг өөрт хамаагүйгээр харж байна... Хүнийг хөнөөж болох хамгийн аймшигт зэвсэг бол Харц гэдэгтээ хэн ч маргахгүй биз...
Намайг юу ч хэлэхгүй зогсоод байсанд
Вүүбин: Сон Мира яагаад хүн дуудчихаад чимээгүй зогсоод байгаа юм? Яах гэж ирээв?
Мира: Юмаа мартчихаж тэгээд л мэнд мэдэхгээд л дуудчихлаа Уучлаарай гээд түүний харц шиг ширүүхнээр хэлээд гараад явах гэтэл тэр хүрж ирнэ шууд энгэртээ намайг тэврээд авав.
Вүүбин: Мира битгий надтай ийм ширүүн өнгөөр яриач бас тэр залууг хэн ч биш гэж хэлээч гээд хүнд хүнд амьсгалан хэзээ ч тавихгүй гэж байгаа мэт чанга тэвэрнэ.
Би Сэүнийг хэн ч биш гэж хэлмээр байсан ч чадаагүй юм. Би үнэхээр чадаагүй.
Мира: Би ч гэсэн тэр залууг миний хувьд хэн ч биш байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ хүслээр минь болохгүй бололтой. Вүүбин намайг Уучлаарай чамайг ингээд ийм байдалтай үлдээж байгаад гэхдээ чи хэзээ нэгэн цагт ойлгох болно. Надгүйгээр хичнээн аз жаргалтай байгаагаа чи ойлгох болно гээд түүний тэврэлтээс салахыг хичээхэд түүний "Битгий" гэх үгийг л сонсож амжсан.
Би тэндээс гараад зөв зүйл хийснээ мэдэж байсан харин Сэүн рүү залгахдаа мөн адил буруу зүйл хийж байгаагаа ч мэдэж байсан гэхдээ надад хамаа байсангүй(Тэр үед би өөртөө хамаатай болгосон бол өдийд ийм байдалтай байхгүй байсан биз тэндээс л миний хамаг баяр хөөр, аз жаргал, инээд баясал мөн гутрал, шантрал, шаналал, гуниг минь эхэлсэн байх)

YOU ARE READING
~АРИМУН~
عاطفيةМира: Эмэгтэй хүн жоохон зүйлсэд л догдолчихдог учраас хайр дурлал дээр ялагддаг байх... Тэгээд л санасан сэтгэл, дурсамж, уй гашуу, нулимс, дундаа түгжигддэг болов уу?