Тэр бүсгүй цаанаасаа л дэгжин, сэхүүн бардам яг л тэнгэрийн охь дагина намайг өөрлүү нь ширтээд байгааг мэднэ
- Мира??? Ямар нэгэн зүйл болоо юу? Юм асуух гэсэн юм уу?
Би хэсэг балмагдана
- Аан юулдаа. Ихэвчлэн энгийн хүмүүс орж ирдэг үү? Эсвэл энэ оффисийн хүмүүс орж ирдэг болов уу? Гээд утга бүхий хэнд ч хамаагүй асуулт асуухад Нами багахан инээмсэглээд
- Сайхан асуулт байна! Тэгэхээр ихэвчлэн энэ оффис буюу дээр байдаг У грүпийн өндөр албан тушаалтнууд орж ирдэг мөн дандаа дээд зэрэглэлийн уулзалт, хүлээн авалт зохиогддог тул цагтаа ирээд ажилаа гүйцэт хийвэл та нарт маш ашигтай! За амжилт хүсье! Гээд тарцгаа гэх дохио өгөхөд ажлын ярилцлаганд тэнцсэн хүмүүстэй гарж одов.
Хэрим:
- Эгчээ одоо хаачих уу? Шинэ хувцас авах уу? Дэлгүүр хэсэх үү? Кофе уухуу? Гээд энд тэнд гарахад
- Эгчин завгүй. Бас ажлын хувцас өмсөх юм чинь шинэ хувцас хэрэггүй шүү дээ. Хариад залгаарай гээд орхино хурдаа нэмнэ алхахад Хэрим ардаас эгчээ гэсээр хоцровЭртхэн гэртээ харина юмаа цэгцэлнэ өөр бусад цагын ажлууд дээрээ очихгүй гэдэгээ хэлнэ усанд орж маргаашдаа бэлдсээр байтал орой болно орондоо оров.
Бүйх зүйлс чимээгүй, нам гүм тэртээ хол машины сигнал дугарахаар өөрөөр бол анир чимээгүй энэ харанхуйд ганцаараа надруу сайхан инээмсэглэлээр инээж байсан, гоё машинаар гэрт минь хүргэж өгдөг, үнэтэй хүрмээ надад нөмөрүүлдэг залууг бодохгүй бол алдас.
Намайг буруу ойлгосоноор эхэлж, намайг буруу ярьснаар дуусгасан У Сэхүн гэгч этгээдийг бодохгүй л бол болохгүй орчинд орчихлоо.
- Байзаарай! У Сэхүн???
У овог? У грүп? Гээд өндийхөд өөрийгөө түүнд бариад өгснөө ухаарав.
- Юу болоод байнаа? Би ягаад анзаараагүй байдаг байнаа? Гэсээр үгүй байлгүйдээ гэж өөрийгөө тайвшруулан унтавГэхдээ мэдээж тийм шүү дээ!
Энэ бол үнэн. У Сэхүн, Сон Мира хоёр бие биетэйгээ учрах ёстой хүмүүс мөн учирсан бол хагацах тавилантай улс...

YOU ARE READING
~АРИМУН~
RomanceМира: Эмэгтэй хүн жоохон зүйлсэд л догдолчихдог учраас хайр дурлал дээр ялагддаг байх... Тэгээд л санасан сэтгэл, дурсамж, уй гашуу, нулимс, дундаа түгжигддэг болов уу?