#10

143 7 0
                                    

Мирагийн талаас

Ажил дээрээ ирнэ. Хувцас солих өрөөлүү орох гэтэл.

- Болгоомжтой байхад яадаг юм!
Ийм хүн ажлын ярилцлаганд яаж тэнцсэн юм. Хэний гараар орж ирсэн юм? Насанд хүрсэн юм уу чи? Чамаас илүү ажилчих чадвартай хүмүүс ажилгүй гадуур зөндөө байна. Чадахгүй бол халагдах өргөдлөө өгж болно шүү! Им Хэрим!
Миний нүд томорно өрөөний хаалгыг хүчтэй нээтэл зохион байгуулагч Хэримийг загнана зогсож байв.
Мира- Юу болсон юм? Яагаад жоохон хүүхэд загнаад байгаа юм бэ та чинь?
ЗБ- Өө Сон Мира хэдэн цагт ирж байгаа юм бас юундаа миний өөдөөс эгцэлж хараад байгаа юм
Мира- Юу ч боллоо байсан хүүхдийг ингэж загнаж байгаа чинь хэтэрж байна зохион байгуулагчаа
ЗБ- Тиймүү? Хүүхэд юм бол яах гэж ажил хийж байгаа юм? Цэцэрлэгтэй байх хэрэгтэй биздээ? Бас чи надтай хэрэлдээд байгаа юм уу? Эцэг эхгүй ядуу зовж яваа гээд өрөвдөөд ажилд оруулсан чинь энэ муу чинь гээд гараа далайгаад цохих гэхэд.
Мира: Цохиод үзэлдээ гээд хамгийн адгийн харцаараа ширтэн хөмхийгөө зууж байтал
Хэрим: М-Миний буруу у-уучлаарай з-з-зохион байг...
Мира: Хэримаа энэ хүнээс битгий уучлалт гуй! Хүн хүндэлдэггүй хүлээцгүй хүмүүсээс чиний буруу байсан ч битгий уучлалт гуй тэд ойлгохгүй гэхэд
ЗБ- Их юм ярихнээ энэ муу чинь тэгвэл та 2 халагдсан явж үз ХАЛАГДСАН (орилох)
Хэрим: Та бид хоёрыг халж чадахгүй юм чинь!
ЗБ: Яагаад
Хэрим: Бид өөрсдөө ажлаасаа гарж байна за гээд хэлээ гаргахад Мира хэримийн цүнх хувцсыг хамж авна тэд кафег орхив.

Хэрим: Онни намайг Уучлаарай би л алдаа гаргаж таныг ажлаас чинь халуулчихлаа гээд кафений гадаах шатан дээр уйлагнахад
Мира: Зүгээрдээ. Угаасаа л энэ хөгшин гахайтай нэг л өдөр ингэж муудалцаж ажлаасаа гарах байсан юм.
Хэрим: Онни одоо хоёулаа яах вэ?
Мира: Чи харьж амардаа хүндхэн өглөө байлаа. Эгчин дэлгүүрлүү явлаа.
Хэрим: Хөөх онни нөгөө ахын машин!
Мира гайхан эргэж харахад Сэүн машинаасаа бууж ирж байлаа. Сэүн их л дээгүүр харна бид хоёрыг харалгүй хажуугаар зөрөхөд
Хэрим: Их зант гэхэд Сэүн гайхан харснаа бид хоёрыг танив.
Сэүн: Юу вэ та хоёр чинь ажилгүй юм уу? Орохгүй муу?
Хэрим: Эгч бид хоёр халагдчихсан гээд дахиад л уйлагнав
Сэүн бүр л гайхсан янзтай
Юунаас болоод?
Хэрим: Би алдаа гаргаад зохион байгуулагч намайг загинаад Мира эгч өмөөрөөд тэгтэл бүр эгчийг цохих гэж бай...
Мира: Хэримаа миний дүү явж амар за юу маргааш хоёулаа шинэ ажил хайцгаая мм? Гэхэд Хэрим гэмшингүй янзтай Уучлаарай онни бас Баярлалаа гээд яваад өгөв.
Мира Сэүнрүү хараад кофе авах гэж ирсэн бол өөр газраас ав! Энүүгээр дахиж битгий үйлчлүүлээрэй!
Сэүн: Цохисон хэрэг үү?
Мира: Үгүй ээ! Ягаачгүй! Зүгээр л энэ газраар дахиж битгий үйлчлүүл.
Сэүн: Энэ кафед чамайг л харах гэж ирдэг байсан шүү дээ! Алив явий өдрийн хоолоор дайлъя. Тэгээд би энэ кафегаас арга хэмжээ авчих болохоор элдэв зүйлс бүү бод гээд Мираг машиндаа суулгав

Тэд явсаар  томоохон зочид буудлын өндөр зэрэглэлийн ресторанд орж ирнэ суухад Мира амар тайван мөн дээд зэрэглэлийг мэдэрч байлаа. Хоолоо хүлээнэ суухад Мира өнөөх л хэцүү бодлууддаа дарагдаж орхив
Анх Сэүнийг согтуу хүүхнийг үнсэж байсныг ганц шөнийг тэр хүүхэнтэй өнгөрүүлснийг өөрийг нь ширээний хүүхэн гэж буруу ойлгоод буудал руу орох хүсэлтэй байсныг одоо харин түүнд анхаарал тавиад байгааг, түүнд саймширхаад байгааг, түүнийг догдлуулаад байгааг тэр бүх хэцүү бодлууддаа дарагдаж орхилоо
Гэнэт ухаан ороход Сэүн түүнийг дуудсан бололтой
Сэүн: Юу бодож байна?
Мира: Чамайг надаар яах гээд байгааг
Сэүн: Энэ тухай ярилцсаж ойлголцсон шиг санагдаж байна
Мира: Чи өөртөө л яриж өөрөө л ойлгосон байх. Надад чиний тухай ойлголт нэг ч байхгүй байна
Сэүн: Надад ч гэсэн тэгвэл адил. Чамайг яахаа мэдэхгүй байна!
Мира: Надтай унтмаар байна уу?
Сэүн: Үгүй!
Мира: Надтай тогломоор байна уу?
Сэүн: Үгүй!
Мира: Намайг хайрламаар байна уу?
Сэүн түр бодолхийлэн маш аяархнаар "Үгүй" хэмээн хэлэхэд аяархан байсан ч Мира сонсож амжив


(Түүнд намайг хайрлаж болохгүй шалтгаан байсан учираас л тэр тэгэж хэлсэн. Би зүгээр. Би түүнийг хайрласаар л байх болно. Та нар надад амалсан биздээ? Түүнийг минь буруутгахгүй гэдгээ...)

~АРИМУН~Where stories live. Discover now