Мирагийн талаас
Хэсэг эрэгцүүлэл хийх хэрэгтэй. Юу юугүй түүнийг буруутгах хэрэггүй. Тийм биздээ?
Анх түүнд тийм бодол өгж, тийм зүйл бодогдуулхаар үйлдэл хийсэн хүн БИ.
Би өөрөө шүү дээ.
Гэхдээ тэр намайг хайрлахад бэлэн биш байсан, бас тэр надтай бэлгийн харилцаанд орсон гэж худал хэлсэн байсан.Түүний буруу байтал түүнд буруу өгхийг хүсэхгүй байгаа Мира үнэхээр өрөвдмөөр юм...
Зүгээр л болих хэрэгтэй надад асуудал маш их байгаа тийм биздээ мм? Гээд өөрөөсөө хамгийн зөв асуултаа тавина түүндээ ТИЙМЭЭ гэх хариулт өгөөд унтахаар хэвтэж мөн түүнийг хаяахаар шийдлээ...
Маргааш нь бодож байсан шиг өнөөх царайлаг залуу яг л байдгаараа машинаа налчихсан намайг хүлээсэндээ залхасан мэт тоомжоргүй зогсоно.
Түүнийг танидаг байж мэдэхгүй юм шиг зөрөх нь тэнэг хэрэг тул зүгээр л очоод яах гэж ирсэнийг нь асуух хэрэгтэй.
Мира Сэүний урд очино зогсоод.
Мира: Яах гэж ирээв?
Сэүн: Зарим зүйлийг буруугаар ойлгосон байх гээд л...
Мира: Мм буруугаар биш үнэнийг тань мэдсэн байх гэж гэжүү?
Сэүн: Үгүй ээ! Харин худал байсаныг минь мэдсэн байх гээд.
Мира: Аан тийм байж. Зүгээрдээ. Би худал хуурмаг дунд өссөн хүн. Би зүгээр. Харин цаашдаа бол үнэхээр зүгээргүй төвөгтэй байх болно.
Сэүн: Тэгвэл уучилсан гэж бодоод дараагийн удаа хичээх болноо гээд зөөлөн инээмсэглэв.
Мира тохуурхасан харцаар хараад
- Хичээх хэрэггүйдээ.
Сэүн: Яагаад?
Мира: Чиний хичээнгүй занг энэ хүрээд цэглэж байгаа болохоор...
Сэүн сайн ойлгохгүй байгаа харцаар харахад Мира юу ч болоогүй мэт хажуугаар нь хээв нэг зөрөөд нарийн гудамаар орно алга болов
Мира дотороо
- Ашгүйдээ би чадчихлаа. Амаргүй байлаа гэхдээ сайн байлаа гээд амандаа шивнэн маш том хожилтой автобусаа хүлээв.Гэвч Мирагийн Сэүнд татагдсан сэтгэлийн хажууд өнөөх том хожил чинь үнэхээр өчүүхэн шүү дээ.
YOU ARE READING
~АРИМУН~
Lãng mạnМира: Эмэгтэй хүн жоохон зүйлсэд л догдолчихдог учраас хайр дурлал дээр ялагддаг байх... Тэгээд л санасан сэтгэл, дурсамж, уй гашуу, нулимс, дундаа түгжигддэг болов уу?