#13

108 9 0
                                    

Үнэхээр тэр өдөрөөс хойш Сэүн гэх хүн сүүлчийн өгүүлбэр мэт цэглэгдэгчихсэн
Үнэхээр инээдтэй байгаа биз?
Саяхан л мөнгөтэй минь хамт зүрхийг минь ав гээд байсан залуу өөрийнхөө буруу, өөрийнхөө худал хуурмагаас болж намайг хэн ч биш байсныг минь ойлгууллаа.
Тэр хүнээр дахиж бодолоо дүүргэхгүй болохоор энэ сүүлийнх болог гээд бодолоо төгсгөв.

Утас өмнөх шиг л ядаргаатай хангинан гэхдээ өдөрийн цагаар
Мира: Байна уу?
Хэрим: Онни!!! Тансаг зэрэглэлийн ресторанд гарын мөнгө сайтай зөөгчийн орон тоонд хүсэлт илгээсэн хүлээн авлаа гээд мэйл дөнгөж сая ирлээ гээд ихэд жаргалтай цоглог хоолойгоор хэрим хэлнэ.
Мира: Ашгүйдээ. Одоо чи гэрт уйдхааргүй боллоо. Үнэхээр хичээнгүй ажилтан болохоор харж үзээрэй гээд зохион байгуулагчд нь хэлдэг юм билүү гээд тоголход.
Хэрим: Онни би таны өмнөөс бас өгчихсөн хоёулангын хүсэлтийг хүлээж авсан болохоор танируу залгаж байна шүү дээ мангар онни гээд гомдолход
Мира: Үнэн гэжүү? Хөөх манай Хэрим яахаараа ийм хүний төлөө байдаг байнаа баярлалаа. Цалингаа авахаараа хөөрхөн Хэримдээ дуртай бобаг нь авж өгнөө за юу!
Хэрим: Ххэ Амалсан шүү!!! Хаягын мэссэнжэрээр явуулалаа гээд таслав.
Үнэхээр л ашгүйдээ ажилтай болчихлоо гээд маргаашийн ажилын ярилцлаганд бэлдэв

Маргааш нь хэримтэй гэрийн ойр цаг товлоод уулзаад цуг очив.
Мира: Воов үнэхээр тансаг газар юмаа!
Хэрим: Харин тиймээ. Ийм баян газар ажилчадаа харж үздэг байхаа.
Мира: Тийм л байгаасай.

Ярилцлаганд орж гарж ирээд бид хоёр хоёулаа тэнцэв. Хэрим баристай, дээрээс нь хэрэглээнийхээ мөнгийг олдог аав ээж нь гадаадад байдаг, нийтэч болохоор шууд л авав.

Харин намайг их л голонгүй.
- За яахав. Олон ажил хийдэг шантралгүй хичээнгүй мөн сувилагчаар сураад төгссөн бас гээд харцаа чухал болгоно өндөр, туранхай, царайлаг болохоор харж үзье. Хичээгээрэй Сон Мира гээд цаанаасаа л элит, дэгжин, анхилуун үнэртэй Нами гэх бүсгүй эелдэгээр инээгээд надад ажилтны үнэмлэх өгөв. Тэр бүсгүй энэ том газарын нэр хүндтэй мэнэжер хийдэг хүн юм.

~АРИМУН~Where stories live. Discover now