#9

141 11 0
                                    

Орой тарах хүртлээ Хэримийн үгийг бодсоор л байсан юм.
Хурдан заалаа цэгцилчихээд  Сэүнийг гадаа хүлээж байх вий хэмээн бодсоор яаран гарахад тэр байсангүй.
Өглөө л мессеж бичсэн. Ажилтай завгүй үедээ намайг мартах хэмжээний харилцаатай гэдгээ дахин өөртөө ойлгуулчих шиг... Түүнээс хүн бодолдоо байлгаад санагалзаад, шохоорхоод байгаа хүнээ бүхэл өдрийн турш санах ёстой!
Ойлгомжгүй юм! Гэрлүүгээ элдвийг бодон алхахдаа мөн л гэрийн гадаа байгаа болов уу? хэмээн горьдоно очтол бас л байсангүй!
Би үнэхээр галзуурч түүнийг ингэж их бодоод, мөн хүлээгээд би чинь завгүй хүн өөрийгөө тэжээх ёстой Мира шүү дээ! Одоо зүгээр л урсгалаараа байя!
Урсаад ирвэл эргэ дээрээ тогтоно биз хүсэлгүй бол урсаад, хөвөөд холдоно биз! Надад хамаагүй
Амьдрал тэртээ тэргүй намайг шаналгаж байгаа!

Гэртээ орж ирнэ орон дээрээ тэрийн хэвтээд хальт унтахаар зэхэв.

Шөнийн 3 цагт өнөөх утас дуугарна.
- Байна уу?
- 3-р дүүрэгийн 8- дугаар гудамж хурдан очоорой!
- За! Баярлалаа.
Хурдан хувцаслаад үсээ боонгоо гэрээсээ гарахад. Өнөөдөржингөө бодсон эсвэл бүр сая зүүдэлсэн хүн минь зогсож байв.
Сэүн- Шөнийн мэнд!
Мира- Баярлалаа. Баяртай. Би явах хэрэгтэй байна!
Сэүн- Хаашаа?
Мира- Хүргэж өгөх гэсний хэрэггүйдээ!
Сэүн- Хүргэж өгөхгүй ээ! Гээд бассан янзаар инээв.
Мира- Тиймүү тэгвэл битгий асуу!
Сэүн юу ч хэлэлгүй явахыг минь чимээгүй л харна зогсоно.
Мира- Юу вэ? Хээе, хөөё, гээд бүр дуудахчахгүйн байхдаа гэж бухимдан алхлахтай зэрэгцэн 3-р дүүргийн 8-р гудамжинд амьдардгаа санав. Утсаа гаргаж ирнэ мессежээ шалган үзвэл дуудлагын таксины газраас Сэүний дугаарыг явуулсан байв. Наадаж байхшивдээ...
Иргэж очино Сэүнийг харвал уугаагүй боллтой
Мира- Архи уугаагүй байж дуудлагын жолооч дуудсан хэрэг үү?
Сэүн- Хүн архи уухдаа л чамайг дууддаггүй юм! Ядрахдаа эсвэл өвдөхдөө эсвэл бүр харахыг хүссэндээ.
Мира- Чиний шалтгаан чинь аль нь юмбэдээ тэгээд.
Сэүн- Би чамайг харахыг хүссэн юм!
Мира- Хэримийг чи хэдтэй гэж боддог вэ?
Сэүн далий зүйл асуусанд гайхан нүдээ хачин болгоод
- Мэдэхгүй ээ! Жоохон байх! 17,18тай байх. Яасан?
Мира- Тиймээ тэр жоохон дөнгөж 18 хүрсэн. Тэр жоохон хүүхэд чи бидний харилцааг зөвхөн ганц шөнийн харилцаа гэдгийг хараад л мэдэж байнлээ. Хүүхэд ч хараад ойлгох энэ төвөгтэй харилцаагаа энэ хүргээд дуусга У Сэүн. Өөр хүн хайж ол. Би л биш шүү. Намайг л алгасчих гуйж байна? Үгүй бол чамайг би сайн хүн гэж эндүүрээд итгэхгээд байна! Боль! Битгий!
Сэүний царай бараан тийшээ хандаж.
- Эешш муу бяцхан чөтгөр. Бодож байгаа бүхэн чинь сая ярьсан бүхэн чинь миний бодол миний яриатай огтхон ч нийлэхгүй байна! Тийм болохоор Сон Мира өөрийгөө энэ бодлоор дүүргэхээ боль! Мөн дотоод сэтгэлээ хорихоо боль! Чамайг үнэ цэнэтэй байлгахын тулд надад хугацаа хэрэгтэй! Ордоо. Орж амар. Явлаа гээд урам нь хугарсан янзтай машиндаа суугаад хөдлөв.

Гэртээ орон түүний тэр дулаан үгс мөн сүүлийн урам хугарсан царай гээд бүгдийг нэгд нэгэнгүй бодлоо.

Сэүний талаас
Мираг өдөржин бодов. Очоод царай царайгаа хармаар байв ч өөрийгөө хүлээлгэхийг хүсэж байна. Бодуулахыг, сануулахыг, санагалзуулахыг хүсэж байна.
Ажлаа тарчхаад кафед очтол түрүүлээд явчихсан байв.
Сэүн- Өдийд ч харьсан байхдаа. Маргааш л харахаас гээд дургүй хүрэн машиндаа суух гэтэл.
- Хөөё Ахгуай! гэхэд
Сэүн гайхаад иргээд хартал Хэрим хамараа сөхчихсөн зогсож байв.
Би бушуухан очоод.
Сэүн- Эгч чинь хаана байна. Ойрхон яваа юу? Хаашаа явав? Хаачсан юм?
Хэрим- Та эгчид хамааралгүй байхад юу боллоо гэж эгчийн тухай таньд хэлдэг юм?
Сэүн- Яахаараа хамааралгүй байдаг юм? Бид дотно харилцааны хүмүүс!
Хэрим- Ха! Та баян болохоор л  хөөрхий ядарсан эгчийг минь ашиглахгээд дагаад яваад байгааг чинь мэдэж байна! Угаасаа эгч ч мэдэж байгаа болохоор таниас холдох биз. Дотно харилцаа гэнэ шүү! Эгчийн гарнаас атгаж ч үзээгүй юм байж. Хм. Гээд цүнхээрээ цохих гэж байгаа юм шиг далайчхаад яваад өгөв.
Мирагийн эрт явсан шалтгаан нь энэ чөтгөрийн ярьсан зөвлөлдсөнтэй холбоотой байж.

Мирагийн гэрт очиход цонхон харанхуй. Унтсан бололтой...
3 цаг болохыг хүлээнэ согтуучуудаас урьтан дуудлагын таксируу залгана Мирад захиалга өгөв. Удаагчгүй Мира гарж ирнэ. Дуу муутай мөн ууртай байв. Эмэгтэй хүн энэ үедээ л хөөрхөн байдаг юм! Тоосонгүй гэж уурлахдаа...

~АРИМУН~Where stories live. Discover now