#8

166 6 0
                                    

Тэндээс гарна шууд Сэүн рүү залгалаа.
Сэүн: Байна уу?
Мира: Байна
Сэүн: Юу болоов. Хоолой чинь ягаав?
Мира: Надтай хамт ямар нэгэн зүйл уух уу?
Сэүн: Мэдээж аль уушийн газар юм одоо очлоо.
Мира: Уушийн газар бишээ. Хан мөрний эрэг дээр хүрээд ир
Сэүн: Хүлээж байгаарай гээд утсаа таслав
Надад сайхан байдаг юм. Энд сууж уух нь. Би уушийн газарт дургүй хэзээ хаагаад намайг хөөх бол гэж бодохоос би уушийн газар орох дургүй. Би хөөгдөх яснаас дургүй. Намайг бага байхад. Аав минь шинэ эхнэр аваад намайг ээжтэй минь хөөчихсөн юм. Дараа нь ээж өдөр шөнөгүй архи ууж ирээд намайг бас л хөөдөг байсан төд удалгүй ээж минь намайг хөөгөөд явуулж чадахгүй байсан болохоор тэр үү? гадаад хүнтэй суугаад европ руу зайлчихсан юм. Хөөгдөхөөс илүү хаягдах нь илүү хэцүү мэдрэмж гэдгийг ойлгосон. Аавруугаа очиход тэр ч мөн адил намайг хаяаад далдарчихсан байсан. Би тэр хоёртой уулзахыг хүсэж байна. Би бохир ажил хийгээд  ч хамаагүй хамгийн үнэтэй гутал, хувцас, цүнхийг бариад уулзахыг хүсэж байна. Тэд нарын тэгж их голоод байсан охин одоо ийм амжилттай яваа гэдэгээ дүр үзүүлээд ч хамаагүй харуулахыг хүсэж байна гээд нулимсаа тэвчиж байтал гэнэт дулаан зүйл мэдрэгдэв ухаан ороод харвал Сэүн миний хажууд сууж байлаа. Тэр надад савхиа нөмрүүлж.
Сэүн: Юу бодож байна
Мира: Өнгөрснөө
Сэүн: Заримдаа өнгөрсөн баларсан хэцүү зүйлсийг бодохгүй байхыг хичээвэл амьдралд их нэмэртэй байх болно.
Мира: Өнгөрсөнг минь хэцүү байсныг чи яаж мэдэж байгаан
Сэүн: Надад хэлсэн юм аа!
Мира: Хэн?
Сэүн: Энэ гээд миний хацар дээрх нулимсыг арчив
Би түүний гарыг түлхээд нулимсаа өөрөө арчаад би зүгээрдээ гэв. Тэвчсэн нулимс минь урсчих юм ялангуяа энэ хүний дэргэд...
Сэүн: Би ууг нь энийг авчирсан юм гэтэл чи хэдийнээ шар айраг авчраад уугаад эхэлжээ гээд их л үнэтэй вино үзүүлэв.
Мира: Хэзээ ийм үнэтэй зүйлийг ийм газар уудаг байсан юм тэгээд ч би чамайг дуудсан шүү дээ би дайлах ёстой гээд шар айраг өглөө
Сэүн: Би ийм газар ууж байгаагүй. Бас чамайг Хан мөрний эрэг гэхээр чинь өндөр зэрэглэлийн усан онгоцон дээр эсвэл тансаг ресторанд уух гэж байна гэж бодсон тэгээд чамд бэлэг болгох гээд энэ виног авчирсан гээд шар айргаа задлан уув.
Мира: У даргаа та хэр баян бэ?
Сэүн: Гүэ яахав хэд гурван юм бий яасан?
Мира: Тантай би ойртвол их мөнгө хожиж чадах болов уу?
Сэүн: Чи юу? Хэрвээ Сон Мира чи надтай ойртоно гэвэл мөнгөнөөс гадна хамгийн нандин зүйлийг минь ч хожих байх!
Мира: Юуг?
Сэүн: Миний зүрхийг...
Энэ үгийг сонсоод түүнийг шоолсондоо биш баярласандаа чанга чанга инээхэд Сэүн намайг даган өөрийгөө харин шоолж инээж байлаа.
Сэүн: Чи инээж байхдаа их хөөрхөн дур булаам харагддаг юм байна
Мира: Баярлалаа чиний ч гэсэн энэ инээд их таатай
Сэүн: Одооноос надтай байхдаа байнга инээж байгаарай. Би ч гэсэн чамтай байхдаа энэ таатай инээдээрээ инээж байх болноо.
Би зүгээр л чимээгүй л толгой дохисон. Би жаргалтай байсан. Маш их...

Гэртээ орж ирэн унтахаар хэвтэхдээ Сэүнээс мессеж хүлээв "Одоо харьсан байх ёстойдоо" гэж бодон 10, 9, 8, 7 гээд тоолж байтал утсанд Сэүнээс мессеж ирэв.

  Унтчихсан уу? Сайхан амраарай!

Хариу бичэлгүй харчхаад нүдээ анин унтахаар зэхэхдээ түүний мессежийг аваад одоо л нойр минь хүрж сэтгэл минь амарж байгаагаа анзаарав.

Өглөө ажилдаа Хэригээс түрүүлж ирэн хамаг зүйлсээ цэгцэлж дуусаад байж байтал. Хэри орж ирнэ
Хэри: Воах онни ягаад ийм эрт ирсэн юм?
Мира: Яагаачгүй ээ! Чи л дандаа эрт ирдэг шүү дээ!
Хэри: Онни тэр эртээдийн ах хэн юм хажууд салахгүй байгаад байсан болохоор асууж чадаагүй юм таны найз залуу юм уу?
Мира: Харинлдэ хэн юм бол. Эгч нь өөрөө ч мэдэхгүй байна.
Хэри: Аххх юу вэ? Бие биенийгээ сонирхдог харилцаан дээрээ байгаа юм уу? Өшөө дотно харилцаа байхгүй юм уу?
Мира: Жишээ нь?
Хэри: Наад зах нь үнсэлцэх. За больё гэхэд хацар дээр үнсэх
Мира: Тэгж үзээгүй ээ!
Хэрим:Тэгвэл ядаж хөтлөлцөх???
Мира: Тэгж ч бас үзээгүй
Хэрим: Омо омо онни тэгвэл тэр ах яг таныг ашиглах гэж байгаа. Гэхдээ тэр харц арайл өөр байсандаа. За мэдэхгүй. Онни юу ч гэсэн маш болгоомжтой байх хэрэгтэй. Тийм баян хүн тань шиг хэцүү амьдралтай хүнтэй холбогдож байнаа гэдэг чинь лавдаг сайны дохио биш шүү гээд хатуу ч болов үнэнгийг минь Хэрим хэлж орхив.
Тийм үнэн. Хэрим шиг ийм хүн хорвоод олон байсан бол бид бүгд маш амжилттай яваа. Ийм ч болохоор би Хэримийг алдахаас эмээдэг. Та нар энэ дөнгөж 18тай  бяцхан охиныг бүү зэмлээрэй би гуйж байна. Магадгүй түүнийхээр Сэүн надаас ганц шөнийг л хүсэж байгаа бол яхав. Сэүн бид хоёрын харилцаа харваажын  жоохон хүүхэд хараад ч ойлгохоор one night- ийн харилцаа байна гэж үү?
Хэрвээ үнэхээр тийм бол түүнийг бодоход л дэнсэлж байгаа цээжин доторх зүйлсээ би яана вэ?

(Би ингэж бодож байхдаа л түүнийг орхих байсан юм тэгсэн бол гүн гүнзгий хайрлаж эхлэхээсээ өмнө түүнийг мартаж чадах байсан биз. Гэхдээ одоо бол өөр би түүнд бүх хайраа өгчихсөн)

~АРИМУН~Where stories live. Discover now