Уулзаад удаагүй учираад холдоогүй байсан байж түүнтэй ХАЙР ярьсандаа эмзэглэнэ шөнөжингөө орондоо хөрвөөж байтал ажлын цаг болчихов өглөө халагдаж өдөржингөө хийх ажилгүй байсан болоод ч тэр юм уу ядарсан мэдрэмж байхгүй байлаа.
Хувцсаа өмсөөд доошоо буухдаа Сэүнийг байх болов уу гэж бодсон ч байсангүй. Би тэр залууг яг ингээд өөрийн мэдэлгүй хүлээж өөрийн эрхгүй боддог болчихсон.Оператороос дуудлага авна хотын хаа нэгт байдаг шөнийн цэнгээний клуб руу түргэхэн зүглэлээ
Өнөөх клуб руу очиж үйлчлүүлэгчийг дуудчихаад хүлээж байтал
- Ваав бүсгүй чамайг энэ цэнгээний газраар үйлчлүүлдэг гэж мэдсэнгүй шүү гэж нэгэн залуу ардаас хэлэхэд нь
Эргэн харахад өнөөх Сэүний найз боловсон залуу Сухо гэгч зогсож байв.
Мира: Сайн уу?
Сухо: Мэдээж би сайн байгаа чи харин сайна уу? Энд ингэж тааралдах гэж алив орцгооё би чамайг дайлж болох уу?
Мира: Би ажилтай явж байгаа юм уучлаарай гэхэд Сухо шууд л Сэүний тэр үед хэлсэн
- Мөнгийг нь багадуулчихсан юм.
- Тиймээ ширээний хүүхэн
гэх үгсийн санав.
Сухо яг үг хэлэх гэтэл цаанаас согтуу залуу Мираг дохиж дуудав
Мира түүнд бөхийгөөд
- за явлаа баяртай гэхэд Сухо зогсооно
- Тэр согтуу залуугийн өгөх мөнгийг 2,3,4 нугалаад төлий өнөөдөр надтай хоночих би архи уугаагүй бас дажгүй шүү гэснээ сэтгэлээсээ инээгээд
- Тоглосон юмаа. Би чамд мөнгө өгөх болохоор зүгээр л харьж амар өдөр болгон ширээнд суух хэцүү байгаа биздээ гээд өрөвдсөн харцаар харахад Мира юу яриад байгаагийн ойлгох гэж хичээж байв.
Сухо хажуугаар нь өнгөрөөд өнөөх согтуу залуу дээр очно зүгээр л яв хэмээн дохио өгөхөд өнөөх залуу Суход бөхөлзөнө яваад өгөв.
Мира Сухо дээр очино
- Чи намайг сая ширээний хүүхэн гээд хэлчихсэнүү гээд аль болох эелдэгээр хэлтэл
Сухо- Зүгээрдээ Мира би чамайг мэднэ бас Сэүн та хоёрын дунд юу болсныг ч гадарлаж байна май үүнийг аваад гэртээ болгоомжтой хариарай гээд долларын чек гаргаж ирэв.
Мира Сэүн гэдэг нэрийг сонсоод л бүхнийг ойлгож байв.
Мира: Сухо Сэүн чамд намайг ширээний хүүхэн гээд хэлчихсэн юм уу?
Сухо: Зүгээрдээ чи битгий ич гээд өнөөх л сайхан сэтгэлийн инээдээр
Мирагийн ойлголтыг батлаад өгчхөв.
Мира Сухогоос яаж салснаач мэдсэнгүй мэдээж чекийг нь авахгүйгээр холдсон байв.
Гэртээ ирнэ бүгдийг шаналан байж эргэцүүлэв.
Өөрт нь сайн хандаж, өөртэйн дотно харилцаа үүсгэнэ гэж санаачилж, өөрийнхөн зовлонг сонсож өгсөн тэр царайлаг залуу өөрийг нь найздаа ширээний хүүхэн, биеэ үнэлэгч, бэлгийн харилцаа үүсгэсэн гэж ярьсан байхад нь шаналахгүй байж хэнч чадахгүй биз. Ялангуяа Мира шиг ээж аавгүй ярилцах хүнгүй цор ган хүн.Шөнө дунд 05:00
Сэүн: байна уу
Сухо: Байна. Сэүн өнөөх Мира гэх эмэгтэй чинь нээрэнгээсээ ширээний хүүхэн байж шүү ааахх итгэж өгөхгүй байсан юм сая явах гэж байхад нь би зогсоогоод мөнгө өгөөд гэрт нь хариулчихлаа би ч мундаг юмаа ХаХаХа гэхдээ өгсөн мөнгийг авсангүй яваад өгсөн ичсэн юм байхдаа ХиХиХи.
Сэүн: Юу? Хэн ширээний хүүхэн гэж?
Сухо: Юу хэн гэж. Чи чинь л дээр тэр кафед ажиллаж байсан Мира гэх эмэгтэйг биеэ үнэлэгч гээд байсан биздээ
Сэүн: Тэрийг чинь тоглож хэлсэн юм. Тэгээд чи Мирагаас чи ширээний хүүхэн хийдэг юм уу? Гээд асуучихсан уу?
Сухо: Тиймээ Сэүн чамайг тэгэж хэлсэн үнэн байжээ гэж хэлсэн. Би алдаа гарчихсан уу?
Сэүн: Үгүй ээ! Би алдаа гаргаж Сухо одоо харь болгоомжтой хариарай!
Сухо: За ойлголоо Таслалаа.Сэүн чив чимээгүй бодлогоширсны эцэст амандаа харааж эхлэв.
YOU ARE READING
~АРИМУН~
RomanceМира: Эмэгтэй хүн жоохон зүйлсэд л догдолчихдог учраас хайр дурлал дээр ялагддаг байх... Тэгээд л санасан сэтгэл, дурсамж, уй гашуу, нулимс, дундаа түгжигддэг болов уу?