Шөнийн 3 цаг.
Утасны дуу ядаргаатайгаар хангинахад түрүүхэн л шунаж байсан бал бурам шиг зүүд, дуг нойрноосоо арайхийн өндийж...
- Байна уу?
- 3-р дүүргийн Lux цэнгээний газар. Түргэлээрэй!
- Ойлголоо
Хурдан хувцаслана нойроо хармалсандаа " яах гэж юуны төлөө ингэж шөнө орой баар саваар хэсэж машинаа барьж чадахгүй болтлоо уудаг байнаа" гэж зүхэх бол нөгөө талаараа хоногийн хоол, байрны мөнгө, хэрэглээнд минь нэмэр болж байгаа цагийн ажлын минь үйлчлэгчдээ баярлана.
- Байна уу? Сайна байна уу? Дуудлагын жолооч байна үйлчлүүлэгчээ та хаана байна? Гэхтэй зэрэгцэн Цаанаас нэгэн өндөр залуу тасрахаа алдсан бүсгүйг бэлхүүснээс нь тэвэрсээр гарж ирнэ утсаа сарваасаар би энд байна хэмээн дохино.
Хурдхан очиж машиныхан түлхүүрийг авна дагаж явсаар хар өнгийн спорт төрлийн намхан суудалтай машин дээр очив
Залуу - Хурдан онгойлго гэхэд
Би хурдан дохиоллоор нь түгжээг нь дохиж онгойлгоход.
Залуу- Бишээ. Энэ хаалгыг онгойлго гэж байна.
Ууг нь би чинь машинын л барьж очих газарт нь хүргэж өгөхөөс биш хаалгийн онгойлгож суулгаж өгчихөөд гаднаас хааж үйлчлэх даамал биш биздээ гэж дотроо бодчихоод чимээгүйхэн л доороо шогших аядана алхаж хаалгыг онгойлгож өгөөд эргээд явах гэтэл
Залуу- Хөөё намайг суухаар хаа! Гэж залхсан байртай өтгөн хөмсгөө нумаруулан хэлэхэд өөрийн мэдэлгүй дотор буцлах ч буцалсан халуун уураа үйлчлүүлэгчдээ гаргаж болохгүй шүү дээ. Гэж л дуугүй хараана эргээгээд очино суухын хүлээнэ.
Арайхийн согтуу хүүхнийг залуу машинд суулгана гаднаас нь хаалгын хааж машин дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ сууцгаав.
Залуу, Хүүхэн, мэдээж Би
- Үйлчлүүлэгчээ хаашаа явах уу?
Залуу - Харинээ. Энэ хүүхнийг хаашаа аваачих уу? Гэж хэлэхэд өнөөх хүүхэн мэдэх ч сөхөө алга...
- Гэрт нь хүргэж өгсөн нь дээр байхаа...
Залуу- Гэрийг нь мэдэхгүй шд гэж зэвүүцсэн инээдээр тавлаж хэлэхэд нь.
- Тийм байж. Тэгвэл нэг буудалд аваачаад ашиглаад хаячхаа
Залуу - Өнөөдөр хүнтэй ойртох хүсэл алга
- Тэгвэл эндэнэ хаячих.
Залуу- Тэгэхүү? Гээд инээвхийлэн өнөөх хүүхний хацар дээр үнэснэ Divinia зочид буудал руу
Би юу ч хэлэлгүй машинаа асаана эргэх дохио өгж машинаа эргүүллээ. Хүрэх замдаа дургүй хүрж миний хүн чанарыг шалгаа юу, аль эсвэл хэнтэй юу ч хамаагүй ярихыг хүсээ юу гэж уцаарлангуй үрүүлээ мушгиж байтал.
Залуу- Тэр царайлаг байна уу? Ганцхан шөнөд хэтэрхий багадахгүй юу мм? Гэхэд нь машинаа хүчтэй дарж замын хажууд гаргана.
- Үйлчлүүлэгчээ эмэгтэй хүнийг ингэж дорд үзэх тань буруу гэхдээ би ажлаа хийж байгаа болохоор надад ер хамаа алга тийм болохоор очих газар хүртлээ чимээгүй мөн тус тусдаа байж байгаад үүрд дахин бие биенийгээ харахгүй байя мм?
Залуу- Цав цагаан шүдээ яралзуулна инээж байгаад. Үүрд гэнээ (инээх) үүрд гэнэ шүү гээд яв хэмээх дохио өглөө.
Замд дахин ямар ч яриа өрнөөгүй тул надад их л таатай divinia- буудлын гадаа ирэхэд
Залуу- Түр байж байгаарай гэчихээд өнөөх хүүхэнтэй буудал руу орчихов.
4 цаг,
5 цаг
6 цаг энэ залуу түр гэдэг үгний утгыг мэддэггүй бололтой хэмээн санаа алдана за яхав хүлээлгийн мөнгө гэж их мөнгө авна шүү дээ машин барьж хэрэгтэй хэрэггүй хүмүүст тал зассанаас л дээр байна гэж байтал нөгөө залуу хувцсаа сольчихсон гарж ирээд
Залуу- За ясан үүрдийн охин минь удаан хүлээсэн үү?
- Үгүй ээ!
- У групп мэдэх үү? Тийшээ
- Эхлээд өнөө шөнийнхөө тооцоог хийхгүй юмуу?
Залуу том нүдлэн харахад
- Үгүй ээ! тийм утгаар нь хэлээгүй юм баарнаас наашаа ирсэн мөнгө болон 3 цагын хүлээлгийн мөнгө. Тиймээ! Би түүнд эмэгтэй хүнийг дор үзэж ашиглаж болохгүй гэж хэлсэн ч өөрөө тэрнээс дор эмэгтэй гээд ойлгуулчихлаа
Залуу- Хармагаа ухна түрийвчээ гаргаж ирнэ 7 өдөр 24 цагаар ажиллаад олохгүй мөнгийг минь өгөөд
- Эмэгтэй хүнийг их удаан хүлээлгэсэн шүү дээ хариулт хэрэггүй. Гэхдээ чи арай өөр ажил хийдгээ хэлсэн бол би чамтай (буудал руу заана) ийшээ орохдоо харамсахгүй байлаа баяртай өөрөө машинаа барьчих ий гэхэд би өөрийгөө буруугаар ойлгуулсандаа гутран хажуугаар нь их мөнгө шүү дээ гэж бодон чимээгүй л мөнгийг нь аван цаашаа алхав "За яхав иймэрхүү хэт өөртөө итгэлтэй байвал дараа нь их л өвдөндөө хэмээн өөрийгөө тайвшруулан алхахдаа мөнгөний боол болцон нийгэмд байгаадаа дургүй хүрнэ.
Мөн түүнд ч бас
![](https://img.wattpad.com/cover/173200178-288-k506396.jpg)
YOU ARE READING
~АРИМУН~
RomanceМира: Эмэгтэй хүн жоохон зүйлсэд л догдолчихдог учраас хайр дурлал дээр ялагддаг байх... Тэгээд л санасан сэтгэл, дурсамж, уй гашуу, нулимс, дундаа түгжигддэг болов уу?