Бухимдуухан гэртээ орж ирэн суухдаа гэнэт дахиад ажилтайгаа санана хурдан босож усанд орчихоод гарж ирэн үсээ хатаахдаа өнөөх залуугийн
- Чамтай тийшээ орохдоо харамсахгүй байлаа гэж буудал руу зааж хэлсэн үгэн бодогдож хөмсөг минь өөрийн эрхгүй зангирч харц минь ширүүсч байхад гэнэт өвдөлт мэдрэгдэнэ ухаан ороход "Тиймээ сэнсээ хэт хуйхандаа тулгачхаж"Шаламгай шаламгай хөдөлсний эцэст амжин цагийн ажилийн нэг болох кофе шопдоо ирэн дотогш ороход Хэрим гэх зөөлхөн харцтай цаанаасаа л хүнийг дулаан энергээр хучих мэт инээмсэглэлээ харуулан
- Өө Мира онни ирчихсэн үү? Би таныг ирэхээс өмнө амжаад ширээ сандлаа буулгаад эмх цэгцэнд нь оруулчихлаа гээд агуа урлагийн бүтээл хийсэн мэт гараа бахархалтайгаар дэлгэн харуулна
- Баярлалаа эгч нь маргааш эрт ирэх болноо эсвэл өнөөдөр чи эрт хариарай! Гээд инээх аядахад
- Яалаа гэждээ. Та л харин эрт харьж бусад ажлаа хийсэн дээр би чинь зүгээр л гэрт уйдахгүй нь тулд өөрийгөө завгүй байлгахын тулд л энд байгаа шүү дээ. Ээж аав надад мөнгө явуулж байгаа! Гээд нөгөө л хүчтэй инээдээрээ инээнэ
Энэ хүүхэд шиг ингэж чин сэтгэлээсээ инээдгүй юмаа гэхэд ядаж өөрийгөө хуурж инээж сурах юмсан...Цаг өдрийн 13:00 ийг заахад нэгэн ахимаг насны албаны хувцастай туранхай намхан нүдний шилтэй ах орж ирэн
- Сайн байна уу? Зохион байгуулагч чинь байгаа юу?
- Сайн сайн байна уу? Өнөөдөр 5 дахь өдөр болохоор зохион байгуулагч маань амарж байгаа. Таньд санал хүсэлт байгаа бол надад хэлж болноо. Гээд нүдээ онийлгон инээхийг хичээхэд
- Тийм юм бий? Тэгвэл 1 өдрийн орлого чинь хэд байдаг вэ?
- Уучлаарай манайх дотоодын ажилтны мэдээлэл болон, дотоодынхоо хэрэгцээ, үйл явдал, импорт, жор гээд Дотор болж байгаа зүйлсийг хэлэх боломжгүй байдаг юм аа!
Нөгөө ах зөөлөн инээгээд
- Ах нь муу хүн бишээ! Ах нь зүгээр л танай кафед нэг цагийн уулзалт зохион байгуулах гэсэн юм. Ийм тухтай орчинд уулзахгүй л бол болохгүй хүн байгаа юм. Танай кафе нэг өдрөөр түрээслүүлдэг биздээ. Гээд дахин зөөлхөн инээхэд би гэнэт л ойлгоно
- Аан мэдээж. Манайх нэг өдрөөр түрээслүүлдэг гээд Хэрим рүү дохиход Хэрим тэнд байсан үйлчлүүлэгсдээс уучлалт хүсэн кофены мөнгийг авахгүй хэмээн бүгдийн гаргаж байлаа харин тэр хооронд нь би тэр ахтай гэрээ хийнэ гарын үсгийн зуруулаад 15:00 минутанд хүмүүс маань ирнэ шүү гээд тэр ах явав
Хэрим бид 2 баярлана.
- Одоо хоёулангийн ус, тог хэмнэсэн гээд бонус цалин эсвэл цалинтай амралт өгөх нь гээд инээхэд
Хэрим- Хөөх онни инээж байна гэхэд сая л өөрийгөө жаргалтай байгаагаа гэнэт мэдэв. Мөнгө ч хүчтэй юм аа! Хүчлээд инээж чадахгүй байхад...Хэрим аа! Эгчин гялс гарчихаад ирий цагийн дараа гэхэд амжаад ирчихнээ за юу
- Ирэхгүй ч байсан болноо би үйлчилчхэн бас хамгаалагч байгаа шүү дээ!
- Үгүй ээ. Заавал ирнэ за юу гэхэд Хэрим агаарын үнэсэлт илгээв.Тэндээс гарна такси барихаас мөнгөө хэмнээд шууд алхалж гарав замаасаа хачиртай талх ус аваад хамаа намаагүй зажилж усаар даруулан алхах нь хэр өлссөнийг минь илтгэх мэт
Интернэт кафе орж аав ээжийгээ хайсан зарлалаа шинэчилчхээд мөн хажуугаар нь Сувилагч гэсэн мэргэжлээрээ орсон ажлын ярилцлагны хариугаа харахад хараал идмэр алинд нь ч тэмцээгүй байв
Угаасаа тэр бурхан чинь надад ингэжил ханддаг шүү дээ гэж сурсан байдлаараа компютэрийн дэлгэц рүү ширэв татчихаад кофе шоп руугаа зүглэв.15:30 гээд хоцорч ирээд хаалгаа таттал дотроосоо түгжээтэй байв
- юу вэ? Хэзээ байтлаа түгждэг болсон юм "Дотоод ажилтай" гэсэн файзаа л зүүдэг биздээ гэхтэй зэрэгцэн гэнэт Хэримд сэтгэл зовно шууд л хаалгыг хамаг чадлаараа балбаж өшиглөж Хэримаа! Хэримаа! Хэмээн орлиход
Хэрим дотроос нүдээ том болгоно гайхсан янзтай аяархнаар шивнэсээр
- Яасан бэ? Онни юу болоов гээд ор гээд гараа дохино ороход
Дээд зэрэглэлийнх үү? Гэмээр хувцасласан эрчүүд байх ба над руу үнэхээр гайхсан мөн санаа зовсон харцаар чимээгүйхэн бүгд ширтэнэ. Би уучлаарай хэмээн 90 градус бөхийгөөд цаашаа явж хувцсаа солино ирээд тэкнийхээ ард ирэн зогсож одоо л нэг амьсгаа авахтай болон тэр залуусыг ажиглана хархад Өнөөх цагаан арьстай өтгөн хар хөмсөгтэй залуу юу ч болоогүй мэт гараа дээш өргөн зэвүүн инээдээр над руу "Сайна уу" хэмээн гараа савчуулав.
YOU ARE READING
~АРИМУН~
RomanceМира: Эмэгтэй хүн жоохон зүйлсэд л догдолчихдог учраас хайр дурлал дээр ялагддаг байх... Тэгээд л санасан сэтгэл, дурсамж, уй гашуу, нулимс, дундаа түгжигддэг болов уу?