02.

2.6K 268 24
                                    


~BOOM..!

[30 DAYS BABYBOY]Chapter

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[30 DAYS BABYBOY]
Chapter.02

      -

        Ухаанаа алдтал догдолж хүлээж байсан хэр нь дөхөөд ирвэл сандралаар дүүрч, догдлол хэд дахин түргэсэж мэдрэгдээд хүсэж байсан тэр зүйл сандралын гол шалтгаан болоход зүгээр л нүдээ аниад зүрхээ сугалчихмаар тийм хэцүү, донтом мэдрэмжийг мэдэрсэн. Ахиад л анх удаа.

-JUNGKOOK's POV-

Татаж байсан тамхины минь утаа салхинд наашлан нүдийг минь хорсгоход би нүдээ нарийсган тамхиа сүүлийн удаа уртаар сороод хогийн сав руу шидэж орхилоо. Тэгээд хэсэг тэндээ зогсож байгаад гараа халаасалсаар итгэлгүй гэгч нь заал руу зүглэнэ.

        Уг нь хэт их догдолсондоо Тэхён ахын хэлсэн цагаас нилээд өмнө түрүүлээд ирчихсэн ч зүгээр л дотор минь төрөх ихээхэн хэмжээний сандралаас болоод хаалганы бариулд ч хүрч чадалгүй өөрийгөө тайвшруулахаар гадагш гарсан юм. Гэтэл саяхан л тамхины утаатай хамт замхарсан мэдрэмж заалны хаалгыг ахин харсан даруйд л дотор тогших нь үнэхээр тоглоомтой санагдаж эхлэх аж.

        "Хүмүүс ингээд л дурлалцах дургүй байдаг юм уу?"

        Үнэхээр ингэж хачин галзуурмаар мэдрэгдээд л тэд энэ зүйлээс айдаг байх. Мэдрээд л байвал мэдрээд л баймаар мөртлөө удвал яг л тарчлаан шиг дотрыг минь бачимдуулж эхэлдэг.

        Ахиад л орох зориг хүрсэнгүйд сандран заалны хаалгыг ширтэж байхдаа би ийн бодол болон зогсоно. Тэхён ах дотор байгаа болов уу? Магадгүй тэр ирчихсэн намайг хүлээгээд сууж байгаа байх даа.

        Тэгээд үнэхээр л дотор минь түүнийг харахыг ихээр хүсээд байсанд тэссэнгүй нэг урт амьсгал авчхаад шууд орох гэснээ болин заалны хаалгыг эхлээд хэд, хэдэн удаа хөнгөн товшив. Хэрвээ тэр энд байгаа бол яг одоо надад мэдрэгдэж байгаа сандралыг тэр ч бас мэдрээсэй гэсэндээ л тэр шүү дээ.

30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]Where stories live. Discover now