19.

1.7K 247 40
                                    


~Хайрласан цагт цаг хугацаа бидэнд л зогсоно, бас биднийг л орхино.

~Хайрласан цагт цаг хугацаа бидэнд л зогсоно, бас биднийг л орхино

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[30 DAYS BABYBOY]
Chapter.19

-

        Оддыг хараад сарыг өрөвдөж түүний оршихуйд ганцаарддаг ч гэсэн дангаараа тэнгэрийг гэрэлтүүлж чадах үзэсгэлэнт өнгөнд нь шүүрс алддаг.

JUNGKOOK's POV —

        Үнэндээ дотор давчдаад хэзээ мөдгүй цээж минь бүхэлдээ задарчих гээд байсанд би Тэхён ахыг өөрөөсөө түлхээд гараараа нүдээ дарсаар аль болох тайван амьсгалахыг хичээнэ.

        Уг нь Тэхён ахын үнэр бие цогцсыг минь тэр чигт нь суллаад ухаан санааг минь юу ч үгүй болтол нь өөртөө сорж орхидог байсан ч одоо бол үнэрт нь мансуурах шахахдаа өөртөө дэндүү их бухимдан зогсож байгаа би үнэхээр яаж эрүүлээр сэтгэхээ ч сайн мэдсэнгүй.

         Ким Тэхёнтой хамт баймаар байна, үнэхээр их.

        "Хараал ид, тэгээд яах ёстой юм бэ? Бүгд л биднийг жигшин, холдож байхад бид юунд найдаж хамт байх юм"

        Тэхён ах гуравхан алхмын л зайд зогсоно. Тэгсэн хэр нь гуч бүр гурван сая удаа хөлөө цуцтал гүйгээд ч хүрч чадахааргүй хол эсвэл зүгээр л очиж болохгүй хязгаарт буй мэт санагдсанд би хоолойн чадлаараа түүн рүү хашхирч орхилоо.

        Харин Тэхён ах зүгээр л над руу ширтэх аж. Ямар ч хөдөлгөөнгүй бас ямар ч үг хэлэлгүй, зүгээр л намайг ажин зогсоно. Тэгээд яагаад ч юм халаасанд минь байсан тамхинаасаа гарган амандаа зуухад тэр хурдхан гараас минь булаан доош хаяад "Новшийн зүйл хийхээ боль"

         "Тэгээд...би дуусгацгаая л гэсэн шүү дээ"

        "Хараал ид, Жон Жонгүг..!"

       Тэр амандаа хараасан ч дараа нь чимээгүй болчхов.

        Мэдэж байсан л даа. Тэхён ахын хэлсэн новшийн зүйл нь тамхи байсан гэдгийг. Гэхдээ л албаар тэгээд хариулчихсан ч сүүлд нь өөрөө түүний дуугүй байдалд шууд л буугаад өгчих юм гэж даан ч санасангүй.

30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]Where stories live. Discover now