~Тоглоцгооё.
[30 DAYS BABYBOY]
Chapter.01-
Намрын сүүлээр дууссан бороо хавар нь буцаад ирэхэд анхных хэмээн ихээр догдолдог. Хаврын эхээр дууссан цас намрын сүүлээр эргээд ирэхэд анхны цас гээд дурсамжиндаа хадгалдаг.
Тэгвэл анхны мэдрэмж...
Улирал ирэх болгонд давтагдаад л байгаа хэр нь мэдрэмжээр дүүрсээр л байгаа тэр цасан бороог дотор минь 'анхных шүү' хэмээн сануулаад байгаа мөртлөө ердөө хэдхэн хором л жингүйдчихсэн тэр мэдрэмж дараа нь 'анхных шиг байж чадсангүй' хэмээн гунигаар дүүрдэг.
Анхных гэдэг тодотголыг хоёул адил авчихсан хэр нь асар их ялгаа нь магадгүй зөвхөн энэ л байх. Мэдрэмж давтагддаггүй. Мэдрэмж ханадаггүй. Мэдрэмж арилдаггүй.
Хэзээ ч дахиж тэгж дүүрэхгүй юм шигээ...мэдрэмж минь ахиж хэзээ ч анхных шиг зүрхэнд минь үерлэхгүй юм шиг. Гэхдээ үнэхээр баяртай байдаг юм. Ахиж мэдрэхгүй мөртлөө зүрх минь аль хэдийн ханачихсан юм шиг санагддаг.
Тэхён ах учраас...тэр бүх мэдрэмжийн минь эзэн ахиж хайгаад олдохгүй догдлол тэр бүгдээрээ Тэхён ах учраас би үнэхээр бүтэн санагддаг болчихсон юм.
-JUNGKOOK's POV-
"Би мэдэхгүй ээ, ер нь яагаад надтай хамт байна гэж бодсон юм?"
Би залхуутай гэгч нь ийн хэлчхээд гараа цамцныхаа халаасанд хийн сандлаа налбал Жимин мөрөө хавчин багахан мушилзаад "Би ч бас мэдэхгүй ээ, зүгээр л чамайг охид хүрээлдэг шүү дээ, Жонгүг. Бас чи өчигдөр нийллэгт ирээгүй"
Нийллэг..? Новш гэж, мартаж орхиж.
"Мартчихаж ээ, бас би өчигдөр ямар ч охин тэр тусмаа чиний охинтой байгаагүй учраас чимээгүй байж үз..!"
YOU ARE READING
30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]
Fanfiction"Миний тоглоом, миний дүрэм. Чи арван тав алдлаа, хоёроор үржээд~~шийтгэл..? Чи өнөөдрөөс 30 өдөр миний babyboy..!" - || VK FANFICTION! || Start | 2021.06.15 | Credits to Sorannn. ©️