16.

1.6K 215 21
                                    


~Жаргалтай...дараа нь гунигтай. Минут...тэгээд тутамд.

[30 DAYS BABYBOY]Chapter

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[30 DAYS BABYBOY]
Chapter.16

-

"Хэин, би чамд хэлсэн шүү дээ. Болзохыг хүсдэг ердөө ганцхан хүн байгаа гэж"

Намайг гэнэт л хойш харахад тэр цочсон бололтой нүдээ томруулсаар бүлтгэнэж эхлэхэд би санаа алдсаар үсээ арзайлгана.

Хэд хоног санаа зовнил минь ганц Хёнү гэгч нэгэн байсан ч одоо бол хамгийн том асуудал минь энэ жижигхэн охин л болчхоод байгаа юм. Үнэхээр Тэхён ахын хэлснээр түүнийг гомдоомооргүй байгаа ч тэглээ гээд би өөрөө ч бас хүсээгүй зүйлээ хиймээргүй байдаг.

"Гэхдээ Жонгүг, чи өмнө нь надтай болзохыг хүсэж л байсан шүү дээ. Одоо надад дургүй болчихсон юм уу?"

Тэр хошуугаа унжуулсаар доош харахад нь би санаа алдсаар "Өмнөх болзооны тухайд намайг уучлаарай, үнэндээ тэр үед ч бас би тэр хүнтэй байсан юм"

Хэиний харц тэр дороо л гомдол тээсээр над руу ширтэх аж. Тийм ээ, яаж ч бодсон би энэ охиныг гомдоохгүйгээр өөрөөсөө түлхэж чадахгүй нь...

"Гэхдээ ганцхан удаа-"

Утасны минь чанга дуу бидний харцыг салгаж орхиход би дуудлагын эзнийг хараад баярлаж байсан ч үүнийгээ аль болох дарах гэж хичээсээр Хэин рүү харахдаа утсаа таслалгүй түр доош болгоод чанга атгалаа.

"Харж байна уу? Хэин. Түүнээс ирэх ганцхан дуудлага л намайг бүхнээ хаяад түүн рүү яарахад хүргэж байгаа гэдгийг. Ганцхан удаа..? Магадгүй түүнд энэ ердөө ганцхан гэж бодогдохгүй болохоор ганцхан байсан ч би хүсэхгүй байна. Тиймээс, гуйя. Зүрхийг минь бүтэн байлгахад туслаарай"

Хэинийг ямар хариу үйлдэл үзүүлж байсныг сайн хараагүй ч ямартай ч би түүнд ийн хэлчхээд хурдхан утсаа авахад Тэхён ахын ямар удаж байдаг авдаг юм хэмээн үглэх нь сонстсон ч би зүгээр л "Гуйя, зааландаа байж байгаарай, би очлоо" гэчхээд шууд л хойш эргэсэн юм.

30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]Where stories live. Discover now