Prologue.

5.3K 344 15
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[30 DAYS BABYBOY]Prologue

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[30 DAYS BABYBOY]
Prologue.
-

Анх бүх зүйл зүгээр энгийн л байлаа.

Үнэхээр шүү..!

Чичиртэл минь догдлуулдаг бүжиг л ганц мэдрэмж шиг санагдаж би үүнээс өөр зүйлд хэзээ ч уусахгүй мэт л төсөөлөгдөж байсан.

Гэхдээ зөвхөн 'байсан'...

Тэр нэгнийг гарч ирэх хүртэл миний ухаанаа алдтал тэмүүлдэг зүйл ганц бүжиг л байсан юм. Харин дараа нь мэдрэмж минь дутуу санагдаж эхлэсэн.

Түүнээр л дүүрч , түүнээр л согтвол би ханасан мэдрэмжийн дээдийг эдлэж, догдлол зүрхэнд минь асгардаг болчихсон...

Хэлсэн шүү дээ, эхэндээ бүх зүйл маш энгийн байсан гэж...

Байдаг л нэг өдөр...ямартай ч хичээлийн дараа бүжгийн зааланд ганцаараа үлдээд бэлтгэлээ хийж байснаа санаж байна.

Тэгээд дараа нь заалны хаалга аяар онгойсоор дээд ангийн минь тэр ах гараа халаасалсаар орж ирсэнийг ч бас...

"Тэхён, хён..?"

"Өө, Жонгүг...ахиад л бэлтгэлээ хийж байгаа хэрэг үү?"

Цүнхээ хажуу суудал руу шидчихээд тэр доод уруулаа чийглэсээр нааш алхам алхмаар дөхнө.

Үнэхээр дул булаамаар..!

"Надтай бяцхан тоглох уу? Жонгүг..."

"Я-яаж..?"

"Энэ их амархаан..!"

Юу гээч...тэгээд бид тоглосон. Түүний мэдэх миний сонсоогүй дүрмээр...тэр надад бүжиг зааж харин би ганц хараад л дагаж бүжиглэх тийм тоглоом.

Гэхдээ би алдчихсан. Түүний нааш ширтэх халуу шатам, гал дүрэлзсэн харцанд мансуурахдаа яг арван тав...миний тоолсоноор яг арван таван хөдлөгөөн алдаж орхисон.

"Тийм ч сайн төвлөрч чадсангүй..."

"Өхх, Жонгүг. Чи арван таван
хөдлөгөөн алдчихлаа. Миний тоглоом, миний дүрэм...арван тавыг чинь хоёр үржээд-Шийтгэл..? Чи өнөөдрөөс эхлээд гучин өдөр миний babyboy..!"

Тэр ингэж хэлсэн. Дур булаам харцаараа нүд рүү минь цоо ширтсээр нааш ойртохдоо мэдрэмжийг минь тэнгэр лүү нисгэж орхисон.

Харин би...би шууд л зөвшөөрчихсөн юм. Зүрх минь үүнийг хүсэж, мэдрэмж минь үүнийг хийчихсэн...

Би түүнд дурлачихсан..!

-Taekook Fanfiction.

_____

Бичвэрт дурдагдах үйл явдал, дүрүүдийн зан чанар цэвэр бичээчийн төсөөллөөс урган гарсан зүйл бөгөөд тус бичвэрт дурдагдах алдартнуудын бодит зан ааш, үйл хөдлөлтэй ОГТ хамааралгүй болно.

Бичвэрийг хэсэгчлэн болон бүтнээр хуулбарлах, бусад платформуудад зөвшөөрөлгүй нийтлэхийг хатуу хориглоно!

Credits to Sorannn.

ALL RIGHTS RESEVED.
2021.

30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]Where stories live. Discover now