~Дурлал төвөгтэй бас тайван...[30 DAYS BABYBOY]
Chapter.18-
— Flashback —
"Бид хэзээ энэ хосууд шиг гар гараасаа хөтлөөд гудамжаар алхах бол..?"
Хёнү сэтгүүлийн эхний хуудсан дээр байх хосуудын зургийг харсаар санаа алдахад Тэхён ч бас зураг руу харан амаа жимийх аж. Тэр харцаа аажуу Хёнү руу чиглүүлсээр "Чи мэдэж байгаа шүү дээ, Хёнү. Бид эдэнтэй адил биш"
"Тийм ээ, эднээс өөр. Хараал идсэн ижил хүйстнээ сонирхогч гэж үү?"
Уг нь мэдрэхдээ тэрхэн хугацаанд дэндүү их зориг гаргасаар өөрсдийн орон зайг бүтээсэн ч сүүлд нь тэр орон зайдаа түгжигдчихээд томруулж ч чадахгүй аль эсвэл бүр гарж ч чадахгүй байгаадаа тэдний хэн хэн нь ихээхэн бухимдана. Анх бол зүгээр л зүрхээ дагасан тэд. Гэвч одоо бол зүрхээ нууцлах нь хамгийн зөв гэсээр маргах нэгэн хос.
"Тэгээд...үүрд ингээд л нууц байх юм уу? Бид хэзээ ч ил байгаагүй чигээрээ"
"Үүрд биш шүү дээ, хараал ид!!" Тэхён хөмсөг зангидсаар Хёнүгийн хажуунаас босох агаад цонхны урд зогсон урт амьсгаа авч байлаа. Тэд үргэлж л яг энэ сэдвээр маргалддаг юм.
Хэзээ ч бусдын нүдэнд ил гарахгүй эсвэл түр нууцлах энэ сэдвээр.
"Хүмүүсийн гучин хувь нь биднийг зөвшөөрлөө ч үлдсэн далан хувь нь тийм байхгүй. Бидний хүрээлэл ийм, Хёнү. Зөвшөөрөх нэгэн байхад эсэргүүцэх олон байна. Тэгээд чамд тэр бүр эсэргүүцэл зүгээр гэж үү?"
"Гэхдээ зүгээр л мэдрэмж байхад..."
Хёнү бараг л шивнэсээр доош харахад Тэхён цонхноос харцаа салгалгүй санаа алдаж байлаа. Гудамжаар зүгээр л инээмсэглэл дүүрэн мөхөөлдөс идэн алхах хосуудад тэр зүрхээ бутартал ихээр атаархана. Хэрвээ бид ч бас тэгж алхдаг бол...
YOU ARE READING
30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]
Fanfic"Миний тоглоом, миний дүрэм. Чи арван тав алдлаа, хоёроор үржээд~~шийтгэл..? Чи өнөөдрөөс 30 өдөр миний babyboy..!" - || VK FANFICTION! || Start | 2021.06.15 | Credits to Sorannn. ©️