~Daddy...[30 DAYS BABYBOY]
Chapter.10-
Ганцаардсан зүрх магадгүй бусдаас өөрөөр цохилдог байх. Удаан, уйтгартай дэндүү гунигтай хэр нь бас хүчтэй, шуналтайгаар. Тэгээд өөр нэгэн яг тийм зүрх биесээ мэдрэн ойлголцоход тэндээс мэдрэмж хурдтайгаар томордог.
-TAEHYUNG's POV.
"Тэгээд тэр охины тухайд?"
Жонгүг хажууд минь бананатай сүүгээ сорсоор суух бол би иштэй чихрээ задлан хогийг нь халаасалчхаад түүний хажууд сандлын түшлэг налсаар зогсоно.
Бороонд шалба норохдоо бие биедээ гомдоллон, бухимдаж дараа нь ядахдаа багахан ч болов тайвшрахын тулд бид хоёул тамхи татахыг их хүссэн юм. Үнэндээ дотор минь тамхинаас өөр зүйл хүсэхгүй байсан ч Жонгүг эсэргүүцсэн болохоор л иштэй чихэр хүлхэн зогсоо минь энэ.
Харин түүнд бол бананатай сүү нь их л таалагдаж байгаа бололтой.
Жонгүг саянаас хойш уруулнаасаа нэг ч удаа холдуулаагүй соруулаа амнаасаа салгаад "Та мэдэхийг хүсэж байна уу? Үнэхээр намайг тэр охинтой хардсан юм уу?"
Түүний үгэнд би хариу өгсөнгүй.
Жонгүгт энэ ямар санагдаж байгааг сайн хэлж мэдэхгүй юм. Магадгүй тэр намайг ядаргаатай эсвэл ойлгомжгүй хэмээн бодож байж болох ч үнэн гэвэл би түүнийг хардаад үхэх шахсан шүү дээ.
Усанд толгойгоо дүрээд амьсгалаа бүрэн алдаж байх шиг тийм новшийн санагдсан. Хачин байна уу? Гэхдээ үнэн.
Зүгээр л зааланд ганцаархнаа бүжиглэх доод ангийнхаа хөвгүүнийг харчхаад тэрхэн үеийн зүггүйтэлдээ хөтлөгдөн үнэхээр хачин санаа гаргасан гэдгээ мэднэ ээ. Хэсэг хөгжилдмөөр санагдсан. Гэвч харин тэр үед энэ хөвгүүн бүх мэдрэмжийг минь өөртөө булаачхаад баригдахгүй хол руу зугтчихна гэж даанч мэдээгүй.
YOU ARE READING
30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]
Fanfic"Миний тоглоом, миний дүрэм. Чи арван тав алдлаа, хоёроор үржээд~~шийтгэл..? Чи өнөөдрөөс 30 өдөр миний babyboy..!" - || VK FANFICTION! || Start | 2021.06.15 | Credits to Sorannn. ©️