~Хэрвээ тэр бороо байсан бол...[30 DAYS BABYBOY]
Chapter.09-
Бороонд байхдаа өөрийгөө илүү их мэдэрдэг. Жижигхэн, бүр маш өчүүхэн ч байсан дотор минь наалдчихсан тэр догдлол худал биш үнэн байсныг. Хүчтэй авч дүрэлзэж чадахгүй тэр хүсэл агуу их шунал болж буйг. Итгэмээргүй хэдий ч би тэр хүнд дурлаж байгаагаа...
Тэгээд сүүлд нь түүнээс ч бас өөрийгөө хайж, мэдрэмжийг нь өөртөө уусгахыг хүсэж буйгаа...
Бороонд нороод, даарч байхдаа л би илүү ихээр мэдэрч байсан.
-JUNGKOOK's P.O.V-
Хүлээгээд л байсан...хүлээгээд л.
Цагийн зүү арвыг зааж болзох цагийг минь хэдийн өнгөрсөн ч би тэндээсээ огтхон ч холдсонгүй түүнийг хүлээсээр, бороо ч бас намайг орхисонгүй түүнийг түлхсээр.
Халхлах зүйлгүй бороонд удаан норж зогссоноос болж өмссөн кэт минь нилэнхүйдээ шавар болон халтартсан байх агаад өдөрхөн түүнд зориулан янзлаад гарсан үс минь ч бас нороод доош буучхаж.
"Одоо аравхан минут л..."
Бугуйн цагаа харан санаа алдахдаа өөртөө ийн шивнэчхээд бодит байдлаас зугтахаар хурдхан гэгч нь доош ширтэнэ.
Үнэндээ энэхэн агшинд одоог хэр нь орсоор л байх бороонд ихээр дургүйлхэж эхлээд байсан юм. Үсийг минь сэгсийлгэж, гутлыг минь халтартуулсанд биш зүгээр л хэрвээ бороо ороогүй бол Тэхён ах ирэх байсан юм шиг санагдсан.
Хэрвээ энэ бороо аадарлаагүй зүгээр л зөөлөн шивэрч байсан бол тэр дургүйхэн хэдий ч над дээр ирэх байх гэж найдсан.
Тэгээд л бороог харааж зогсоно.
Уг нь дургүй биш шүү дээ.
YOU ARE READING
30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]
Fanfiction"Миний тоглоом, миний дүрэм. Чи арван тав алдлаа, хоёроор үржээд~~шийтгэл..? Чи өнөөдрөөс 30 өдөр миний babyboy..!" - || VK FANFICTION! || Start | 2021.06.15 | Credits to Sorannn. ©️