~Жонгүгие...[30 DAYS BABYBOY]
Chapter.07-
"Би таныг өчигдөр зүүдэлсэн"
Сургууль руу хамтдаа алхах зуураа ярьсан сэдвүүдийн минь нэг нь миний зүүдний тухай байлаа. Үнэндээ тийм ч гайхалтай зүүд байгаагүй ч сэрсэн цагаасаа эхлээд л хурдхан Тэхён ахад хэлэхийг үнэхээр их хүсэж байсан юм.
Би түүнтэй ярилцах дуртай.
"Авв, babyboy. Догдолж байна шүү, тэгээд юу гэж зүүдэлсэн юм бэ дээ"
Тэхён ах мушилзан үсээ хойш илсээр нааш харахад би бага зэрэг хошуугаа унжуулан доош харна. Өчигдөр ярилцахдаа "daddy, babyboy" гэж хэлснээс минь хойш Тэхён ах намайг ингэж дууддаг болчихсон. Яахав анхнаасаа л энэ бүхэн тийм байсныг мэдэх ч энэ чинь үнэхээр ичмээр зүйл шүү дээ.
Бас би Жонгүгие гэдэг нэрэндээ дэндүү их дуртай байхад...
"Та ингэж дуудахгүй байж болохгүй юм уу?"
"Яагаад, чи миний babyboy гэдэг нь үнэн байхад надад болих шалтгаан байгаа гэж үү? Надад лав таалагдаж байгаа"
Надад бол үгүй..!
Гэхдээ...
Тэр үүнийг жинхнээсээ хэлээгүй л дээ.
Тоглонгуй харцаар над руу ширтээд хөмсгөө өргөн мушилзаж байсан ч би түүний доторх намайг өдөж буй сахилгагүй харцыг дэндүү сайн анзаарсан юм. Магадгүй өөр нэгэн тэгээд л хууртагдаад өнгөрөх ч би бол үгүй. Тэхён ах албаар тэгж байна.
Би хэсэг тэгж зогсож байгаад "Тэгвэл би ч бас таныг daddy гэж дуудаж болно биз дээ"
Үнэндээ би ч бас Тэхён ахын хошуугаа унжуулаад эсвэл сандраад зогсож байгаа төрхийг нь л харах гэсэндээ ингэж хэлсэн ч энэ тийм ч их амжилт олсонгүй. Уруулаа хоёр тийш хөдөлгөн багахан мушилзсаар дээш харахдаа би өөдөөс минь инээдээ барьж ядан ширтэх Тэхён ахтай харц тулгарсан юм.
YOU ARE READING
30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]
Fanfiction"Миний тоглоом, миний дүрэм. Чи арван тав алдлаа, хоёроор үржээд~~шийтгэл..? Чи өнөөдрөөс 30 өдөр миний babyboy..!" - || VK FANFICTION! || Start | 2021.06.15 | Credits to Sorannn. ©️