15.

1.7K 227 16
                                    


~Үнэн байхад мэдрэмжээ нууна гэдэг хичнээн утгагүй зүйл гээч...

~Үнэн байхад мэдрэмжээ нууна гэдэг хичнээн утгагүй зүйл гээч

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[30 DAYS BABYBOY]
Chapter.15

-

       "Хёнү..."

        Тэхён ах үүдэнд зогсох нэгнийг харчхаад шуудхан л хөмсөг зангидсаар дээш босов. Тэр тийм ч удаан биш ч бас тийм ч хурдан биш тайван алхалсаар түүний өмнө очин зогсох агаад харин өнөөх залуу гараа халаасалчхаад их л баясгалантай мушилзан зогсох аж.

        "Энд ямар новшоо хийж байгаа юм? И Хёнү" Тэхён ах ч бас гараа өмднийхөө халаасанд хийн хөмсгөө өргөсөөр "Чиний ирэх газар биш л юм сан"

         "Тайвшир, хөгшөөн. Романтик мөчийг чинь тасалчихсан бол уучлаарай. Би зүгээр л Шюгад зээлсэн дуулгаа авах гэсэн юм"

        Тэр залуу ингэж хэлчхээд над руу харсаар хүзүүгээ гилжийлгэн инээмсэглэх аж. Түрүүн Тэхён ахыг надаас холдсоны дараа би ч бас шалнаас өндийн дуу өсгөгчийн хажууд ирэн суусан бөгөөд энэ байрлалаас надад Тэхён ахын толиндох тусгал ч тэр, тэр залуугийн үйл хөдлөл ч тэр маш тод харагдаж байсан юм.

        Толины тусгалд Тэхён ах руу харвал тэр үнэхээр тайван царайтай байх ба уруулаа бага зэрэг норгосоор "Сохор биш л бол Шюга энд байхгүй байгааг чи харж байгаа байх. Тэгэхээр зүгээр явчихвал яаж байна?"

         Тэр үнэхээр ширүүнээр хэлэх ч би зүгээр л түүний толины тусгал руу чимээгүйхэн ширтэн сууна. Энэ эвгүй байдлыг юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Зөвхөн бидний л мэдэх бидний нууцыг ахин нэг хүн мэдчихсэн гэдэг нь дотрыг минь өөрийн мэдэлгүй түгшээх бөгөөд бяцхан айдсаар хучигдсан зүрх минь түргэн, түргэн хурдтай цохилно.

         "Би нууцыг чинь хүнд хэлэхгүй дээ, Ким Тэхён"

         Тэр залуу яг л намайг мэдчихсэн мэт Тэхён ахын мөрөн дээр товшсоор ийн хэлэх нь тэр.

30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]Where stories live. Discover now