~Итгэлтэй болох хүртэл...[30 DAYS BABYBOY]
Chapter.06-
Бэлтгэлийн туршид Тэхён ахын тэврэлт ердөө санаанаас минь гарсангүй. Тэр хэрхэн нүүрээ хүзүүнд минь наагаад үрж байсан, гараа бүсэлхийгээр минь ороогоод өөртөө нааж байсан гээд жижигхэн үйлдэл болгон нь одоог хүртэл мартагдалгүй биед минь мэдрэгдэх агаад дурсамжинд минь бол бүр илүү тодоор үлдчихсэн байсан юм.
Яг тэр үед л хамгийн сүүлд ийм мэдрэмжийг авч байсандаа гээд хэлэх гэсэн ч...сонсооч, би хэзээ ч тийм мэдрэмжийг мэдэрч байгаагүй. Эсвэл тэр үед тэгж мэдэрчхээд удалгүй мартчихсан юм болов уу? гэж бодсон ч үгүй ээ. Хэрвээ яг энэ мэдрэмж мөн байсан бол би хэзээ ч мартаж зүрхлэхгүй байсан юм.
Тэхён ах...
Тэр ахиад л миний анхны мэдрэмжийн нэг хэсэг болчихсон.
"Ус уух уу?"
Заалны шалан дээр амьсгаадан хэвтэж байтал Тэхён ах дээрээс минь цагаан алчуур шидээд ийн асуух аж. "Тэгье"
Энд хэр удаан хэвтэж Тэхён ахын талаар бодож байгаагаа мэдэхгүй ч ах нар ихэнх нь явчихсан байгааг харахад ер нь бол нилээдгүй удаан хэвтсэн л бололтой.
Анзаараад байхад Тэхён ахаас мэдрэмж авдаг болсноосоо хойш л би яг ийм болчхоод байгаа юм. Түүний талаар жижигхэн бодол хүртэл ухаан санааг минь өөртөө аваад, орчлон дээр орших сүнсгүй болгочихдог. Жон Жонгүг, түүний бие махбод гагцхүү энд харагдаад л байгаа хэр нь яг үнэндээ юу ч харахгүй, юу ч сонсохгүй, юу ч мэдрэхгүй.
Зөвхөн Тэхён ах гэх ертөнцөд тэр чигээрээ шумбачихдаг.
"Баяртай, өнөөдөр сайн байлаа"
Тэгээд ахиад л биеэс минь холдоод явчихсан сүнс минь Хусог ахыг ийн орилоход буцан биедээ ирээд би түүн рүү толгой дохьсоор гараа даллав. Гартаа ус барьснаа хүртэл мэдсэнгүй, өмдөн дээрээ багахныг асгасан хойноо л мэдэн санаа алдахад Тэхён ах чанга инээсээр "Ухаан санаа чинь хаана явна вэ? Жон Жонгүг"
YOU ARE READING
30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]
Fanfiction"Миний тоглоом, миний дүрэм. Чи арван тав алдлаа, хоёроор үржээд~~шийтгэл..? Чи өнөөдрөөс 30 өдөр миний babyboy..!" - || VK FANFICTION! || Start | 2021.06.15 | Credits to Sorannn. ©️