04.

2.3K 232 14
                                    


~Бананатай сүү авч өгье...

[30 DAYS BABYBOY]Chapter

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[30 DAYS BABYBOY]
Chapter.04

-

        "Чи тэгээд бананатай сүүнд тийм их дуртай хэрэг үү?"

        Дэлгүүрээс гаран алхаж байхдаа Тэхён ах өөрийнхөө авсан иштэй чихрийг задлан амандаа хийсээр ийн асуухад би зүгээр л толгой дохисоор Тэхён ахаар авхуулсан бананатай сүүнээсээ нэг сорлоо.

        Тэр уг нь дэлгүүр орохынхоо өмнө надад зөвхөн иштэй чихэр санал болгосоор дотогш орсон ч бананатай сүү харсан даруйдаа л нэгийг аваад зогсчихсон намайг үнэхээр гайхаж бас өхөөрдөж байсан юм. Яг л нэг тийм бяцхан хүүхэд рүү харж байгаа юм шиг л...

         Гэхдээ энэ харцыг Тэхён ах илэрхийлж байгаа учраас
ихээхэн таатай бас дуртай байгаа гэдгээ нуулгүй хэлье. Хэрвээ түүний оронд хэн нэгэн охин, эсвэл Жимин байсан бол...бурхан минь. Төсөөлөхийг ч хүсэхгүй нь.

        "Харин та..? Иштэй чихрэнд дуртай юм уу?"

       "Зарим үед л" Тэр мөрөө хавчин зүүн хацрыг нь бомбойлгож байсан чихрээ баруун хацар луугаа шилжүүлээд "Ер нь бол нэг зүйлийг хийхийг ихээр хүссэн үедээ"

         Тэхён ах надад юуны ч тухай юм тоомжиргүй ч юм шиг эсвэл ихээхэн чухал ч юм шиг царайлсаар ярих боловч миний анхаарал бүхэлдээ түүний чихэрнээс болж бондойсон хацар тэгээд ярих болгонд нь бага зэрэг урагш цорвойх уруул руу нь бүхэлдээ төвлөрчих шиг л санагдана.

        Хамт өнгөрүүлсэн их биш ч багахан хэдэн өдрөө эргэн бодвол Тэхён ах ихэнх үед халуухан, дур булаам байдаг ч зарим үед хараал идсэн эгдүүтэй болчихдог байх нь.

        "...Тэгээд л иштэй чихэр иддэг юм. Новш гэж нээрээ тийм, Жонгүг. Чи дээр тамхи татчихсан байсан"

        Тэгээд гэнэт л Тэхён ах уулга алдан хараал урсгасаар иштэй чихрээ гартаа барин нааш харахад би уруулаа хоёр тийш болгон хөдөлгөчхөөд сүүнээсээ балган мөрөө хавчлаа.

30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]Where stories live. Discover now