~Өөртөө биш өөр зүрхэнд зовинох л жинхэнэ дурлал байх даа...[30 DAYS BABYBOY]
Chapter.11-
"Жон Жонгүг жижигхэн нохойноос айдаг"
"Чамаас жижигхэн байхад юунаас нь айдаг юм? Зориггүй юм аа"
"Нохойнд дургүй хүмүүст би ч бас дургүй..."
Арван настай бяцхан Жонгүг өөрийг нь шоолон инээлдэх ангийнхаа хүүхдүүд рүү эгцэлж ч чадахгүй нулимс цийлгэнүүлэн суух бөгөөд гартаа нүүр дүүрэн бичигтэй цаасыг чангаар атгасан байх аж.
Өчигдөрхөн багш нь тэдэнд гэрийн даалгавар болгож "Миний айдаг амьтан" хэмээх сэдвээр зохион бичлэг бичиж ирэхийг хүссэн бөгөөд гэрийн даалгавар шалгах үед Жонгүг өөрийн айдас нохойны талаар итгэлтэй нь аргагүй гараа өргөн бичсэн зүйлээ уншсан ч түүний айдас ангийнх нь найзуудад дэндүү инээдтэй санагдсан бололтой.
Жонгүг гомдож байлаа. Тэр нохойноос айдаг нь түүний буруу биш шүү дээ. Бас өөрийн зохион бичлэгтээ итгэл төгс уншсан нь ч түүний буруу биш. Тэр зүгээр л ихээр гомдож бас бага зэрэг айдсыг мэдэрч байх аж.
Ердөө л аравхан настай бяцхан зүрх. Харамсалтай нь түүний итгэл тэгээд л унтарч бусадтай ярих, үзэл бодлоо хуваалцах түүний хувьд айдас болчихсон.
Хэлсэн дээ, аравхан настай бяцхан гэж. Зүрхэнд нь асах жижигхэн итгэлийн дөл дүрэлзэхдээ дэндүү хурдан ч унтрахдаа ч бас дэндүү амархан, тийм нас.
-JUNGKOOK's POV-
"Хичээлдээ ирээгүй байж бэлтгэлдээ очиж байна гэж үү? Үнэхээр үү?"
Жимин утасны цаанаас гайхширал дүүрэн орилох агаад түүний гэнэтийн чанга дуунд толгой минь хатгуулан өвдөхөд би хөмсөг зангидсаар утсаа чихнээсээ багахан хөндийрүүллээ.
YOU ARE READING
30 Days Babyboy|| 𝗏𝗄 [completed]
Fanfiction"Миний тоглоом, миний дүрэм. Чи арван тав алдлаа, хоёроор үржээд~~шийтгэл..? Чи өнөөдрөөс 30 өдөр миний babyboy..!" - || VK FANFICTION! || Start | 2021.06.15 | Credits to Sorannn. ©️