I

920 57 0
                                    

2028 оны 9 сарын 1

Сайн уу? бяцхан анд минь

Уулзалгүй удаж шүү. Хамгийн сүүлд хэзээ уулзсан билээ дээ байз. Аан тийм шүү дээ тэр нэгнийг эндээс явсан тэр өдөр.

Хайртай нэгэн минь яваад хэзээний 10 жил өнгөрчихжээ. Цаг хугацаа хэнийг ч хайхардаггүй гэсэн нь үнэн бололтой. Би өнөөдөр нэг шийдвэрт хүрээд буцаад ирлээ л дээ. Чамд яг л урьдных шигээ сэтгэлээ нээмээр байна. Хэчнээн урт хугацаа өнгөрсөн ч үргэлж нээлттэй байдагт чинь баярлалаа. Би чиний оршин байдгийг мартсан ч чи үргэлж дэргэд минь байсаар л байдаг... Чиний оронд тэр маань байсан бол гэж бодож байснаа ч нуумааргүй байна. Яагаад ч юм чамайг харах болгонд үргэлж л тэр хүний инээмсэглэж буй төрх нүдэнд үзэгддэг нь гайхмаар шүү.

Гэхдээ чи гайхаж байгаа байх л даа энэ урт хугацааны дараа яагаад гэнэт гэж...

Яагаад гэвэл би чамд л сүүлийн 16 жилийн хугацаанд өөрт тохиолдсон бүхий л зүйлсийг хэлж сэтгэл хөдлөл, мэдрэмж, дурсамж гээд бүгдийг нь даатгаж үлдэмээр байна. Хэний ч мэдэхгүй бяцхан Жонгүгийн сэтгэлийн шархыг.

Гэхдээ тэр бүхнээс өмнө мартаж болохгүй нэг зүйлийг хамгийн эхний нүүрэнд сийлж үлдээмээр байна. Түүндээ зориулж бичсэн тэр өдрийн захидлыг энд наагаад үлдээлээ шүү. Хэнд ч бүү харуулаарай. Өнөөдөр энэ л хангалттай бололтой дахин илүүг бичвэл уйлах аа мэдэж байна. Мөн түүндээ уйлахгүй гээд амлачихсан юм хойно уйлахгүй ээ. Тэгэхээр одоо би ажилдаа явлаа. Маргааш дахиад хүрээд ирнэ ээ. Тэр болтол түр баяртай.

«Sorrow» | VKook | MGL | ✓Where stories live. Discover now