2029 оны 10 сарын 18
Дахиад сайн уу?
Төрсөн өдрөөрөө бичсэн тэмдэглэл ээ уншаад өөрийгөө галзуурчихсан байсан юм уу гэж бодоод амжсан шүү. Кк
Тэр өдөр ч аргагүй дээ. Тэхён ах зүүдэнд ирээд явахад юун тэмдэглэл байтугай л байсан. 15 жилийн дараа анх удаа зүүдэнд ирчихээд 5 минут ч бололгүй буцсан хүн. Аан биш сүнс. Гэхдээ зүгээр ээ түүний царайг харсан болохоор.
Өнөөдөр гэхдээ энд Тэхён ахын талаар биш өөрийнхөө сэтгэл санаа, мэдрэмжээ бичихээр ирсэн юм. Бүхний танил дэлхийн од Жон Жонгүг бус эгэл жирийн сэтгэлийн хөдлөл мэдрэмж гэгчийн боол Жон Жонгүгийн хувиар.
Хүн гэдэг гэхдээ сонин юм аа. Өнгөрсөн хойно нь харуусаж суух ёстой гэх ухамсартайгаар оршин тогтнодог нь.
Хүн гэдэг хэдэн удаа ч дахин төрсөн бай мэдрэмж гэгчийн боол болдог. Мэдрэмжийг ойлголгүйгээр насан эцэслэх нэг нь байх ч мэдрэмжийн боол болон амьрах хүсэлтэй нэгэн нь байх юм. Магадгүй энэ л биднийг амьд амьтан гэдгийг ойлгуулж өгдөг ганц зүйл нь юм болов уу? гэж өөрөөсөө өдөр болгон асуух юм. Хариултыг нь хэн ч мэдэхгүй асуултуудаар өөрийгөө алж буйгаа мэднэ. Гэхдээ юу ч хийсэн тоормоз нь эвдэрсэн галт тэрэг мэт хурдлах нь түгшүүртэй.
Би өөрөө мэдрэмжийн боол болсон хүн. Хайр гэгчийг мэдрээд алдсан нэгэн. Өөрт минь мэдэгдэх цоо шинэ мэдэхгүй мэдрэмжийг ойлголгүй явсаныхаа шанг хангалттай хүртэж яваа боол. Хэн ч миний мэдэрж буй зүйлийг ойлгохгүй ч бүгд чамайг ойлгож байна гэдэг. Инээдтэй ч юм шиг.
-
Ким Тэхён
Энэ нэр миний харанхуй ертөнцийг нар мэт гэрэл гэгээгээрээ гэрэлтүүлж өгсөн. Хэдий маш богино хугацаа байсан ч түүнийг гэх дурсамж эвдэрхий хуурцаг шиг өнгөтөөр дахин дахин тоглогдож байдаг.
Би мэднэ...
Хэзээ ч огтлолцохгүй ч зэрэгцэн оршиж байсан нэгэнд дурласан аа. Надтай огтлолцох тэр л мөчид хэртээд алга болохыг нь ч мэдэж байсан. Гэвч шунал гэгчид дийлдэн түүний энэ ертөнцөд оршин тогтнох шалтгаангүй болгосон оо.
Цаг хугацаа бүхнийг эдгээнэ гэдэг бол
Надад хэзээ ч үйлчлээгүй эм.
Хэний ч танихгүй, оршин тогтнодогийг нь мэдэхгүй бяцхан Жонгүг
Биелүүлсэн мөрөөдлийнхөө зүг инээгээд зогсож чадах ч
Жинхэнэ мөрөөдлөө хэзээ ч биелэхгүйг мэднэ.
Гэсэн ч амьдралд бууж өгөхийг хүсээгүй юм шүү.
Тэрийг ойлгож өгөөрэй.
Хэний ч мэдэхгүй миний мэдрэмжийг ойлгох гэж хичээсэн ах нартаа баярлалаа.
Арван жилийн турш хүний мөрөөдлөөр амьдарч байсныг минь ч мэдэлгүйгээр дэмжиж итгэл найдвар болж байсан нийт шүтэн бишрэгчиддээ ч баярлалаа
Эцсийн эцэст бүх хүний урмыг хугалсан ч
Өөрийнхөө аз жаргалын төлөө явж байгаа юм шүү.
Та нарын минь дэргэд надаас илүү нэгэн гарч ирэх тэр мөч хүртэл инээмсэглэж өдөр хоногийг өнгөрөөж, өнгөрсөнд бус одоо байгаа цаг мөчдөө амьдрах жаргалыг мэдрээрэй.
Энэ хүртэл мэдрэмжийн боол, хайрын хохирогч болж сэтгэлийн шархтай эгэл жирийн Жон Жонгүгийг хайрлаж халамжилж ирсэн бүх хүнд талархаж мөн хайртай шүү гэдгээ хэлмээр байна.
Харин анхны бөгөөд эцсийн хайрын минь эзэн чамд
Хэтэрхий хожомдсон ч
Хайртай шүү.
-Хүндэтгэсэн Жон Жонгүг-
YOU ARE READING
«Sorrow» | VKook | MGL | ✓
FanfictionТа бид хоёр л эртхэн учраа олсон байсан бол... Short story, Diary type, Memory type . Start : 2020/05/20 End : 2020/05/25 Edited: 2021/08/04 ~ 2022/01/24