V

203 27 4
                                    

2028 оны 12 сарын 24

Өдрийн мэнд!

Маргааш зул сар. Яаж тэмдэглэх гэж байна даа? Би фэнүүддээ зориулж бяцхан бэлэг бэлдсэн байгаа. Ах нарт ч бас...юу өгөх өө сайн мэдэхгүй байсан ч тэдний өдий болтол хайрладаг нэг зүйлийг дахин өөрийн гараар урлан тэдэнд өгөхөөр бэлдчихсэн.

Өө нээрээ саяхан Жин ахын төрсөн өдөр болоод бид нар дахин нэг хүний төрсөн өдрийг хамтдаа цуглаж тэмдэглэсэн шүү. Сүүлийн 15 жил бидний дунд оршин тогтноогүй тэр уур амьсгал... Үнэхээр өөртөө хэдэн сая удаа тэд надад хэрэггүй гэдэг байсан ч ингээд уулзаад суух нь тухтай санагдаж байна.

Бидний дунд бага зэргийн эвгүй байдал байгаа ч гэсэн нэгнийхээ сургийг сонсолгүй 15 жил болчихсон юм хойно... аан биш би л тэднийг тоогоогүй юм байна. Гэхдээ зүгээр дээ одоо байгаа цагаа тэдэнтэй хамт өнгөрөөхөд л болох зүйл.

За байз юу бичиж байлаа даа... Аан тийн бэлэг. Жин ахын төрсөн өдрөөр би бэлэг өгөөгүй л дээ гэхдээ маргааш нэг мөсөн хамт өгөхөөр шийдээд том юм авсан. Түүний мөрөөдлийн машин... миний мэдэхээр тэр энэ машиныг 10 настайгаасаа хойш л ярьж суугаа байх...

Юнги ахад болохоор бидний хэний ч мэдэхгүй нэг бяцхан авахыг хүссэн ч авч чаддагүй зүйл байдаг юм л даа, түүнийг нь өгөхөөр бэлдсэн. Бусад хэд дээ ч ялгаагүй өөрсдийх нь дуртай зүйлсийг сонгосон ба түүнээс гадна би өөрийн гараар урлан хийсэн ээмэг, зүүлт, бөгж, бугуйвчны сет бэлэглэж байгаа. Өө мэдээж танд ч бас бэлдсэн Тэхён ахаа...

Зул сар болох болгонд Бангтаны хамтдаа өнгөрүүлсэн анхны зул сар санаанд буудаг. Тэр үед юугаа ч мэдэхгүй биш санаа зовохгүй зүйлгүйгээр өөрсдийгөө хөгжөөж чаддаг их сургуулийн оюутанууд. Хийхийг хүссэн бүхнээ хийдэг байж билээ.

~~~~~~~

2012 оны 12 сарын 25
Бангтаны анхны зул сар

"Хён өнөөдөр юу хиймээр байна?" гэсээр Тэхён ахаас асуухад өөдөөс зүгээр л инээмсэглэнэ. Энэ хүний инээмсэглэлд унаж тусдагийг ч хэлэх үү ах нарыг ирж буйг умартаад сансарт хөөрчихлөө.

Тэхён ахын үзэсгэлэнт царайны булан тохой бүрийг дурсамжиндаа марталгүйгээр сийлж авмаар.

Арьсыг өндөг шиг толигор гэж зүйрлэдэг бол түүний арьс өндөгнөөс хэд дахин толигор дээр нь өөгүй. Ямар ч хүний нүдийг зөвхөн арьсаараа л булааж чадах ч түүний өөгүй цайвар арьсанд нь хэтэрхий сайхнаар зохицсон хар бор өтгөн хөмсөг. Хөмсөгөө яаж арчилдаг юм болоо гэмээр байвч хөмсөгний сүрийг нь улам тодотгох давхраатай алаг нүдээрээ бусдын хайрыг булаах нь энүүхэнд мэт. Түүний тэр гайхалтай үзэсгэлэнт нүдэнд нь дэндүү сайхан зохицох урт сомуус ямар ч эмэгтэй хүний атаархалыг төрүүлнэ. Хүн бүхний хүсэл болсон шугам шиг тэгшхэн өндөр хамар нь хүртэл зөрөөд өнгөрөх нэгний анхаарлыг татах нь гайхалтайяа. Эцэст нь түүний бүхий л гайхалтай төгс зүйлсийг нэгтгэн нэг болгож төгс гэгдэх тэр л царайг бий болгоход тохирох тэр уруул нь яг одоо ч гэсэн озоод авмаар шүүслэг...

Хэн нэгний гар мөрөн дээр хүрэхэд нь сансарт нисэж явсан би эх дэлхийдээ дэндүү хүчтэй газардчихав. Ийм л үед би түүнийг тэнгэрт гялалзах од түүнд хүрч чадахгүйгээ мэдрэх юм.

Миний хувийн орон зайнд халдсан хүнийг тайван орхихгүй дээ гээд эргээд хартал ах нар бүгд малийтлаа инээчихсэн өөдөөс "Удаан хүлээсэн үү, хоёроо?" гэх нь инээдтэй.

Цаана нөгөө тавыг хүлээж суусан Тэхён ах босож ирээд "Өлсөж байна хоолонд орцгооё" гэсээр нөгөө хэдийнхээ хариуг ч сонсолгүй намайг чирсээр гараад ирэв. Гэхдээ тэр миний гарнаас атгачихсан байгаагаа анзаараагүй бололтой ихэд хурдан алхахаас гадна миний гар өвдөөд байсанд нь "Хён! Миний гар..." гэхэд гэнэт санасан бололтой эргэж хараад "Уучлаарай тэр хэдэд уурласан уураа чамд гаргачихлаа. Уг нь энэ гар ямар ч буруугүй юм сан" гээд миний гарыг үнсээд авах нь холгүй үлээж өгөх нь цаанаасаа л нэг өхөөрдөм харагдана.

Бид хоёр ч тэднийг хүлээхээр шийдэн зогссон газрынхаа ойролцоо сандал олж суугаад удалгүй бүгд цугларан хоолонд ороод гэртээ харьцгаахаар болж, үнэтэй газар гэхээсээ илүү өөсдийн байнга ордог тэр зоогийн газар руу явцгаав.

Оройн хоолоо идчихээд яаж зүгээр гэр рүүгээ явцгаахав бүгд дуу нэгтэйгээр Жин ахынд очиж хөгжилдөхөөр болцгоон тэднийх рүү явах замдаа хөнгөн идэх юм авлаа. Бүгд 18 хүрчихсэн юм хойно гээд хэд хэдэн лааз шар айраг авсаар Жин ахынх руу орцгооно.

Цаг ч явсаар авсан хэдэн шар айргандаа согтох нь сотгож, тасрах нь аль хэзээний тасраад уначихсан. Тэднийг шоолж суусаар өрөөний буланд Тэхён ахыг өөрөө өөртэйгөө ихэд эгдүүтэйгээр ярилцаж суугааг нь хараад л хайлж урсах тэр мэдрэмжийг анх удаа мэдэрж үзлээ.

Хэн нэгэнд ухаангүй дурласан Жонгүг гэдэг төрх одоо ч надад шинэлэг...

«Sorrow» | VKook | MGL | ✓Where stories live. Discover now