VI

134 24 3
                                    

2028 оны 12 сарын 30

Сайн уу?

Өнөөдөр миний өөрийнхөө амьнаасаа ч илүү хайрладаг тэр нэгний төрсөн өдөр. Хэдий одоо хажууд минь хамт төрсөн өдрөө тэмдэглэж чадахгүй ч гэсэн би жил бүр түүнд зориулж бэлэг бэлддэг.

Энэ жил түүнд зориулж бүрэн хэмжээний албум гаргаж байгаа. Бүхий л үг утга нь тэр чигээрээ түүнд зориулагдсан.

Мэдээж тэдгээр өдрүүдийг дурсах хэрэг гарна шүү дээ. Гэхдээ би аз жаргалтайгаар дурсамжаа дурсаж түүндээ зориулан бүхий л дуугаа зохиодог. Тэр одоо ч миний хажууд зогсож буй мэтээр төсөөлөн үг үсэг бүрийг түүнд л зориулна...

~~~~~~~

2012 оны 12 сарын 30
Анх удаа Тэхёны төрсөн өдрийг хамт тэмдэглэв

"Жэмэн шши! Тэхёнд ямар бэлэг бэлдсэн юм?" гэсээр Жиминыг хоргоосоор амьхандаа өөрөө түүний дуртай зүйлийг олоод бэлэглэх гэсэн ч амнаасаа бүр ган ч хийсэнгүй.

Тагжгар гэж дуудсан ч нэмэр болоогүй гээд л бодчих.

Одоо би Тэхёныг дагуулж гадуур явах ёстой. хүүүүү Хэцүү ч гэсэн түүнд бэлэг авч өгч болох юм байна.

Энэ хүн яг хаана байна аа? Түрүүнээс хойш сургуулийг бүтэн тойрсон ч олсонгүй. Угаасаа миний дуудлагыг авахгүйгээс хойш... Гэхдээ үзээд алдах уу даа?

Утсаа гаргаж ирэн түүний дугаарыг хийн залгахад дуудуулж байгаад тасарчихлаа. Яг хаана гэж хайх ёстой вэ энэ хүнийг.

Түүний хажууд байхгүй бол нөгөө тавд яг алуулна. Хаанаас хайхаа мэдэхгүй зогсож байтал цаад булангаас гараад ирлээ. Үнэхээр гэнэт хаанаас ч хамаагүй гарч ирдэг хүн шүү.

Ингэж зогсох цаг байхгүй болохоор түүн дээр очоод хамт дэлгүүр орохыг асуув. Эхэндээ их сэжиглэж харсан ч түүнд төрсөн өдрийх нь бэлгийг авч өгмөөр байгаагаа хэлэхэд "Анхнаасаа тэгээд л хэлчихгүй. Гэхдээ би студиар дайраад юм авах хэрэгтэй байна. Тэгээд явцгаая." хэмээн инээмсэглэнэ.

Инээх бүртээ намайг зүрхээр явуулах шахдаг аа мэдэхгүй л байх даа. Ингээд ч болов инээж байхыг нь харах таатай байна.

Их дэлгүүрт түүний сонирхсон юмыг харж байгаад надад ч хамгийн их таалаглсан зүүлтийг сонгоод түүнд газар дээр нь авч өгөхөд чин сэтгэлээсээ баярласна аа млэрхийлсэн юм.

Зүүлтээ шууд зүүгээд явна гэж хэлээд 5 настай жаал шиг хөөрч догдлох нь үнэхээр өхөөрдөм. Түүний энэ төрхийг харах бүрдээ байж суух газаргүй болох нь инээдтэй ч гэсэн энэ бүх цаг мөч бүгд миний нандигнан дурсах дурсамж болж үлдэнэ.

-

Тэхёнтой хөгжилдөж дэлгүүрээр хэсэж байтал утас дуугарахаар нь түүнд мэдэгдэлгүйгээр гарган харахад Хоби ахаас "Бүгд бэлэн түүнийг аваад ир" гэсэн зурвас ирсэн байв.

Худалч хүнд хэлэхэд бараг л өдөржин дэлгүүр хэссэн бид хоёр ч ядарсандаа дуртайяа Тэхён ахын гэрийн зүг гэлдэрцгээв.

Гадаа шинэхэн цас будран орж, намуун үдэш болж байгааг ч хэлэх үү, гарны минь хажууханд шүргэх гарыг нь атгаад авмаар санагдах юм. Болдог бол хоёулахнаа түүний төрсөн өдрийг шинэ онтойгоо хамт угтан тэмдэглэмээр байна.

-

Бид хоёр ч явсаар түүний гэрт ирэхэд бүх зүйлээ бэлдчихсэн байсан хэд маань "Гэнэтийн бэлэг!?" гэсээр энд тэндээс үсрэн гарч ирнэ. Ийм юм болно гэж бодоогүй байсан Тэхён шууд л нулимс дуслуулж суух явцдаа хүслээ бодон лаагаа үлээв.

Хэний ч олж харахыг хүсээгүй тэр Тэхёныг бид өнөөдөр хамтдаа харж байна. Тэр өөрт нь ингэж гэнэтийн бэлэг барьсан анхны хүмүүсийн нэг нь бид нар гэдгийг ч хэлээд ах нараас өгөх бэлгийг задалж үзэх нь үгээр хэлэмгүй үзэсгэлэнтэй юм.

Түүнд өгсөн бүх бэлэг түүний дуртай бүр хайртай зүйл байсанд дахиад л нулимс дуслуулна. Хэдий анх удаа ч гэсэн ингээд ч болов түүний баярын нулимсыг харах таатай байна...

«Sorrow» | VKook | MGL | ✓Where stories live. Discover now