2028 оны 10 сарын 13
Hey ho!
Өнөөдөр яахав бага зэрэг согтуу байна. Яагаад гэвэл өнөөдөр Жимин ахын төрсөн өдөр. Бид 6 өнөөдөр албаар шалтаг гаргаж урт удаан хугацааны дараа дахин цугларсан. Өнгөрсөнд болж өнгөрсөн бүхнээ ярьж, үл ойлголцсон асуудлуудаа бүгдийг нь шийдэн цаашид холбоотой байхаар тохиролцоод гэр гэртээ харьсан ч би энд нэмээд уугаад л сууж байна.
Яг ийм өдөр таныг энд байсан ч болоосой гэж хүсэх нь гунигтай. Та л энд бидний дэргэд байсан бол гэж би ганцаараа бодоогүй ээ бид бүгд түрхэн зуур ч болтугай хамтдаа мөрөөдөж суусан шүү. Магадгүй 16 жилийн өмнө бол боломжтой л байсан байх.
Санаж байна...За тэр өдрийг түр мартаад би өнөөдөр чамд ах бид хоёрын анх ярилцсан тэр өдрийг ярьмаар байна.
~~~~~~~
2012 оны 10 сарын 27
Бидний анхны харилцан яриаГэрэл зургийн дугуйлангийн багш намайг дуудуулсан гэх юм. Яах гэж байгаа юм бол доо.
Гэхдээ өөрөө намайг дуудсан гэчихээд хаана байгаа хүн бэ? Сургуулийг бүтэн тойрлоо олдохгүй хүн шүү ёстой нэг.
Нэг ядарсан амьтан сургуулийн коридороор багшийг хайж явах зуур өөдөөс малийтлаа инээгээд гараад ирдэг шүү бүр. Тэр инээж байгаа нь одоо яг яах гээд байгаа балай авгай вэ? Одоо л намайг дуудсан аа санасан бололтой "Жонгүг-а би чамд дараагийн тэмцээнд бэлдэхэд чинь тус болох нэг хүнтэй танилцуулмаар байна." гээд хажуудах хүн рүүгээ заахаар нь би сая л тэнд хүн зогсож байсныг анзаарав.
Сүүлийн сарын турш өдрийн бодол шөнийн зүүд минь болоод байгаа өнөөх төгс нэгэн байсан юм. Түүн рүү ширтэж байсан бололтой нүдний урдуур гар сарвагнахад нь эх дэлхийдээ газардан балай авгай руу харвал "Тэхён аа танилц. Энэ миний чамд яриад байсан нөгөө хүн чинь." гэсээр над руу заана. Би ч анх уулзалж байгаа хүндээ муухай сэтгэгдэл төрүүлэхгүй гэсэндээ инээмсэглэн гараа сунгасаар "Жон Жонгүг гэдэг" гэхэд над руу хальт харчихаад "Ким Тэхён" гэснээ багш руу харан ихэд эелдэгээр "Би ингээд явлаа. Та дараа нь надад мэдээлэлийг нь явуулаад өгөөрэй" гэнэ.
Энэ хүний ингэж хоёр өөрөөр аашлах нь гайхмаар шүү. Гайхалтай үнэхээр сайн жүжигчин юм. Гэхдээ юу гээч энэ нь надад таалагдаж байна аа.
Хэний ч хүртээгүй мөсөн ханхүү юм биз дээ. Ийн бодох хооронд толгойнд хүчтэй өвдөлт ирэхээр нь гайхан хартал өнөөх авгай над руу ихэд харсаар "Түрүүнээс хойш төрүүлж өсгөсөн эхийгээ балай авгай гэж бодсоныг чинь мэднэ тиймээс оройн хоол чи хийгээрэй. Эцэг чинь өнөөдөр ирнэ."
Юу? Энэ хүн чинь одоо юугаа яриад "Та тэгээд аавыг ирж байгаа өдөр надаар гал тогоогоо баллуулах гэж байгадаа итгэлтэй байна уу? Аав бол таны л хоолыг иднэ гэж бодож ирж байгаа даа" шоглосон өнгөөр хэлэв.
Ээж амаа нээн "За яахав. Харин чи Тэхёнтой дотносож дараагийн гэрэл зургийн тэмцээнд ялах хэрэгтэйгээ мэдэж байгаа биз дээ?" гэх нь үнэхээр ядаргаатай ч түүний хэлсэнийг хийж байж л би idol болж чадна. Үнэхээр ээдрээтэй юм аа.
Хэнийг ч тоодоггүй мөсөн ханхүүгийн хоолой төсөөллөөс хэт өөр байсан нь содон юм. Эмэгтэй хүний ч хоолойг тухтай сонсож чаддаггүй надад түүний баргил нам дор сонстох хоолой одоо ч чихэнд цуурайтах ч нэр нь санаанд орохгүй байна. Хараал ид гэж. Түүний нэрийг сая хэн гээд байлаа... Тэхан билүү? Ким Тэ билүү? Ким Тэян ч гэлүү? дараа тааралдахдаа санах байлгүй дээ.
Ганц нэр цээжилчхэж чадахгүй ямар бүтэлгүй юм дээ. Хонхны чимээ тэр цаана цуурайтан сонстоход хоцорч болохгүй хичээл орох ёстойг гэнэт л саналаа. Миний энэ оюун санаа хаана явна вэ. Ганц эрэгтэй хүүхдийн хоолойг сонсоод бүр ухаанаа алдчих хэмжээнд хүрчихсэн юм уу?
-АААА ХИЧЭЭЛ !!!!!
YOU ARE READING
«Sorrow» | VKook | MGL | ✓
FanfictionТа бид хоёр л эртхэн учраа олсон байсан бол... Short story, Diary type, Memory type . Start : 2020/05/20 End : 2020/05/25 Edited: 2021/08/04 ~ 2022/01/24