VII

122 24 4
                                    

2029 оны 02 сарын 14

Сүүлд юм бичсэнээс хойш бас л хэдэн сар өнгөрчихөж. Над шиг ингэж тэмдэглэл хөтөлдөг хүн ховор байх даа...

За тэр яахав өнөөдөр чинь Гэгээн Валентины баяр юм байна. Гэхдээ би энэ өдөрт дургүй. Чи ч сэргэлэн юм хойно мэдэж байгаа биз. Гэхдээ яг одоо би Тэхёнтой хамт гадуур явж Хоби хёнд бэлэг авсан өдрийг дурсаж сууна. Хамт явна гэж бараг л хоёр долоо хоног ярьчихаад яг гарсан өдөр валентин байж таарсан нь бас л...

Яг одоо Тэтэг миний хажууд байсан ч болоосой гэж суух минь өрөвдөлтэй санагдах байх л даа гэхдээ зүгээр дээ. 15 жилийн турш валентиныг түүнгүйгээр өнгөрөөсөн юм хойно.

~~~~~~~

2013 оны 02 сарын 14
Хобигийн төрсөн өдрийн бэлгийг авсан нь

"Жонгүг -а , өнөөдөр гарах аа мэдэж байгаа биз дээ?" гэж Тэхён итгэл дүүрэн харцаар харна. Өнөөдөр гадуур гарахыг үнэхээр хүсээгүй ч түүнтэй хамт байх учраас хамаа алга. Би ч түүнд хариу болгон толгой дохиход чихэр авсан хүүхэд шиг дэвхэцсээр хичээл рүүгээ явах нь өхөөрдөм юм аа.

Тэхён гэх нэгний дотор миний мэдэхгүй өөр хэдэн бяцхан Тэтэ байгаа бол? Түүний бусдад ил болгоогүй олон ч төрхийг олж харсан ч цаана нь дахиад хэд байгаа бол?

-

Би ч аль өглөө ганцхан лекцтэй байсан болохоор тэрийгээ дуусгачихаад Тэтэг хүлээж суухдаа хүмүүсийн над руу яаж атаархасан харцаар харахыг нь ажсаар кофеноосоо балгана.

Энэ оюутнууд ч нээрээ инээдтэй шүү. Хэн хаана юу хийнэ тэр болгоныг хов болгож ярих нь.

Тэ г хүлээж суух хооронд бас өнөөх сэтгэлээ илчлэх гэж зүтгэсэн охидууд эргэн тойрноор дүүрэн. Зарим бүр асуугаад амжсан ч миний хариулт үргэлж үгүй байх болно. Хэрвээ тэр хүн нь Ким Тэхён гэгч нэгэн биш л бол.

Муу хүнийг дурсахаар гэдэг шиг булан тойроод гүйгээд гараад ирдэг шүү. Угаасаа л ирж байгаа зүг нь ойлгомжтой тул өөдөөс нь тайван алхан очихдоо түүнд зориулан авсан карамель макиатогоо гарт нь атгуулав.

Над руу бүлтэгнэн хараад байхаар нь өөрт нь авсан гэдгийг хэлэхэд яг л үүгээр дутаж байсан бололтой гялс балгах нь үнэхээр эгдүүтэй. Өвлийн хүйтэнд анги танхимууд хүйтэн байдаг болохоор удаан суугаад бээрчихсэн байгаа нь илт мэдэгдэнэ.

«Sorrow» | VKook | MGL | ✓Where stories live. Discover now