IV

209 25 0
                                    

2028 оны 11 сарын 13

Сайн уу?

Сүүлд чамтай ярилцсанаас хойш бүтэн сар өнгөрчихжээ. Өнөөдөр би урт хугацааны дараа амралт авж байна л даа. Яагаад ч юм ийм өдрүүд байлгахгүй гэж хичээсэн ч миний бие түрүүлээд буугаад өгчихлөө. Нэг ёсондоо ханиад хүрээд халуураад аргагүй эрхэнд амарч байна. Гэхдээ хоолоо сайн идээд унтаад босвол зүгээр болчих болохоор санаа битгий зовоорой.

Өнөөдөр зүгээр л унтаж байгаад таныг тэдэнд танилцуулж байсан тэр өдрийг зүүдэлсэн. Бүгд аз жаргалтайгаар инээмсэглээд л... Та тэнд байсан нь бүр гайхалтай..

Би одоо ч тэр өдрийг санадаг гэвэл итгэх үү? Ах нарын гаргасан царай мөн таны цорын ганц найз гэх нэгэнтэй уулзсан тэр өдрийг

~~~~~~~

2012 оны 11 сарын 01
Бангтаны анхны уулзалт

"Жин хён та ах нарыг цуглуулаад өгөхгүй биз? Би та нарт хүн танилцуулах гээд" гэсээр итгэл тээсэн хоолойгоор ярих бол утасны цаанаас Жин хён "Хэнийг?" гэж асууна.

Үгүй ээ энэ ах чинь завтай үгүйгээ хэлээд тийм үгүй гэдгээ хэлэх газар заавал хэнийг гэдэг нь яаж байгаа юм. Түүнд удаж хариулбал ойрын хэдэн жилдээ үглээд салахгүй тиймээс гялс "Манай сургуулийн хүүхэд ээ" гэсээр санаа алдах аядахад өөдөөс бараг орилчихов уу яав "ХЭН ЮМ ГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ?" гэж утасны цаанаас орилов. Энэ хүнд ууг нь ингэж чанга ярих шаардлага байхгүй юмсан. "Манай нэг найз аа яг яах гээд байгаа юм. Тэгээд ч тэр таниас царайлаг мэдэв үү!!" гээд дургүй хүрсэндээ утсаа тасалчихсан.

Уурлах ямар ч шаардлага байхгүй байтал орилж энэ тэр. Үхсс заавал танилцуулах албатай ч биш.

Хичээлд сууж байх хооронд халаасанд утас чичирхийлэхээр нь гайхаад хартал Жин ахаас зурвас ирж.

Зурвасанд

Жин ах
Өдөр уурласанд уучлаарай. Нөгөө хэд завтай гэсэн орой нөгөө газраа дагуулаад ирээрэй. Аан тийн 19:00т

бас тэр танилцуулах гэж байгаа хүн чинь тийм царайлаг юм уу?

Жонгүг
Аан за
Бас тэр ганцаараа биш бас нэг
найз нь байдаг гэсэн та хэдтэй
танилцуулмаар санагдаад байсан юм

Тэгвэл орой уулзая

Жич орой уулзаад царайг нь харнамз!!

Seen

гээд утасныхаа дууг хаан хичээлдээ анхаарлаа.

----

Лекц семинар гэсээр 18:30 болчихсон байдаг шүү. За тэр яахав Тэхён Жимин хоёрыг олж очихгүй бол...

Сайн хүн санаагаараа гэгчээр өөдөөс гараад ирэх шив. Тэдний хажууд очоод хамт нэг тийшээ явахыг асуухад Тэхён ихэд дурамжхан харагдах ч хоёулаа элдэв юм асуулгүй зөвшөөрөв. Би ч тэднийг дагуулсаар ах нарын байгаа газар буюу бидний бэлтгэлийн өрөөнд очих үед Юнги ах "Яа! Жон Жонгүг биднийг дуудчихаад өөрөө хоцордог нь яаж байгаа юм!!" гэсээр үглээд унахаар нь тоолгүй нөгөө хэдийн байгаа зүг өнөө хоёроо дагуулж очин бүх хүнийг хооронд нь танилцуулсаар бараг миний хоолой хатлаа.

Тэхёныг инээмсэглэхийг нь харж байгаагүй би яг одоо миний урд инээмсэглэн суух тэр нэгэнд уусаж буйгаа хангалттай сайн мэдэж байна. Гэхдээ түүний бүх зүйл үнэхээр үзсэглэнтэй юм.

Цаг ч харавсан сум мэт өнгөрч хэзээний 21:00 болсон байхаас гадна Жимин Тэхён хоёр гэр рүүгээ явахаар явцгааж бид тав үлдсээр хоцров.
Намайг ирсэн цагаас минь хойш ажиглаж суусан Юнги ах "Жонгүг-а, чи түүнд дурлачихсан юм уу?" гэсээр яг голыг нь оноод асуучихсанд нь юу гэхээ үл мэдэн ангалзан сууна.

Чимээгүй байдлыг эвдэн Намжүн ах "Хён тэр яах вэ хэдүүлээ өнөөдөр кино үзэцгээх үү?" Жин ах санал нийлэн толгой дохих бол Юнги ах "Үгүй ээ би харьлаа. Гэртээ очиж унтах минь" гэсээр гараад явав.

Жин ах болон Намжүүн ах бид гурав кино үзэхээр ирсэн ч үзэхийг хүссэн кино маань гараад дуусчихсан байсан болохоор гэр рүүгээ хамт алхаж явахдаа бяцхан жаал шиг л Тэхёны тухай чалчиж байснаа анзаарсангүй.

Жин хён, Жүүн хён хоёр инээмсэглэн намайг ширтсээр алхан хааяадаа миний асуусан асуултанд толгой дохисоор салж явдаг зам дээрээсээ салан гэр гэрийн зүг гэлдэрцгээнэ.

Хэний ч мэдэхгүй бяцхан Жонгүг өнөөдөр анх удаа хэн нэгний инээмсэглэх төрхийг хараад догдолж үзлээ.

Бутраад үүрмэглэчихсэн байсан сэтгэл зүрх гэгч зүйлийг минь эвлүүлж өгөн намайг хайрласан ах нартаа анхны харцаар дурласан тэр нэгнээ танилцуулцсан нь цаанаасаа л сэтгэлийг минь хөнгөлөөд өгчихав. Энэ өдрийг би насан туршдаа санагалзан явах болно оо.

«Sorrow» | VKook | MGL | ✓Where stories live. Discover now