2029 оны 08 сарын 08
Сайн уу?
Ёс болгоод асууж байна л даа. Өнөөдөр миний дэбют хийсний 10 жилийн ой ч бусад хүмүүсийн адилаар баярлаад тэмдэглэхийг хүссэнгүй. Мэдээж ах нараас 00:00 цаг болоход л мэнд хүргэсэн зурвас ирсэн.
Ядахдаа тэдний урмыг хугалахгүйн тулд өнөөдөр хамт хоолонд орох тухай асуухад тэд ажлаа дуусгаад хамт хоол идэхээр болсон шүү.
Хэдий өнөөдөр миний хувьд тэмдэглэлт өдөр минь байлаа ч энэ салбараас бүр мөсөн гарах шийдвэрийг гаргаж байгаа өдөр минь. Шүтэн биширдэг бүхий л фэнүүдээсээ уучлал гуйж захиа бичиж суугаа намайг тэнгэр гэсгээдэг ч болоосой.
Тэр олон хүний хайрыг хүртсэн байж хэн нэгнээс хайр халамж мөрөөдөж суугаа би үнэхээр өрөвдөлтэй ч юм шиг. Гэхдээ тэд миний шийдвэрийг хүндлэнэ гэж бодож байна. Хэн нэгэн намайг муулж байхад өмөөрөөд зогсож байдаг тэд мундаг нь болохоор.
~~~~~~~
Байнга л сайхан мэт боловч гунигаар дүүрэн дурсамжаа бичиж суухын оронд өнөөдөр яадаж фэнүүддээ зориулж бичих сүүлийн дуугаа бичээд сууж байсан нь дээр бололтой. Тэд миний бүх зүйл гэж хэлж болохуйц шүүдээ.
Өнөө орой хэр болж өнгөрөхийг мэдэхгүй ч ах нартай хамт байгаа бүхий л хугацаагаа өнгөрөөх болно оо. Баярт өдөр тул ямар нэгэн байдлаар хөгжилдөнө гэдгээ амлаж байна.
Дараа уулзатлаа түр баяртай.
YOU ARE READING
«Sorrow» | VKook | MGL | ✓
FanfictionТа бид хоёр л эртхэн учраа олсон байсан бол... Short story, Diary type, Memory type . Start : 2020/05/20 End : 2020/05/25 Edited: 2021/08/04 ~ 2022/01/24