IX

128 21 2
                                    

2029 оны 03 сарын 09

Өө сайн уу?

Чамайг бараг л мартах шахаж. Хобигийн төрсөн өдрөөс хойш үнэхээр завгүй өдрүүд өнгөрөөд өнөөдөр л зав гарлаа. Дээр байгаа он сарыг мэдэх байх гэж бодож байна. Гэхдээ тэрний талаар бичхээсээ өмнө 18нд болсон юмаа хэлмээр байгаа тул тэрийг эхэлж ярьж өгье.

Хоби ахын төрсөн өдрөөр бид нар дахиж цуглаад архидсан. Би уулзаад шууд архидана гэж ерөөсөө бодоогүй. Гэхдээ архидалт эхлэхээс өмнө бэлгээ өгч амжсан шүү. Бэлэг ээ үнэхээр баярлаж хүлээж авсан.

Чи намайг түүнд юу өгсөнийг гайхаж л байгаа биз?

Миний түүнд өгсөн зүйл бол...

Бид долоогийн хамтдаа авхуулсан зургаар дүүрэн зургийн цомог, мөн тээр жил авч өгч байсан бүс хоёр.

Хоби ах ч гэлтгүй бүгд миний өгсөн зургийн цомгийг хараад дуугаа хуурачихсан. Мэдээж шүүдээ тэнд долуулаа бус зургуулаа л байгаа учир. Бүгдээрээ л түүнийг дурсан санаж хамт байсан бол гэж уйлан дуулж ярилцангаа ууж сууцгаасан.

Тэр үед бидний мэдэрсэн мэдрэмжийг дахин мэдрэх боломжгүй гэдгийг хэн хэнгүй л мэдэхээс гадна бүгд л дотроо бяцхан хүсэл тээж байсныг би бүгдийх нь нүднээс олж харсан.

Тэхён энд байсан ч болоосой

гэж амаараа бус сэтгэлээрээ дуу алдаж байсныг нь.

Хүсээгүй биш бүгд хүсэж байсан болохоор...

Гэхдээ юу гээч өнөөдөр ч бас тэр нүдийг олж харна гэхээс эмээж байна. Хэн хэнгүй бүгд надтай адил мэдэрж байгаа нь ойлгомжтой.

Яг одоо хайртай хүнээ тэврээд суумаар байгаагаа би өнөөдөр дахиад л саначихлаа. Боломжгүй ч гэсэн мөрөөдөж суухад мөнгө төлөхгүй шүү дээ.

Миний эморох ч яахав... би Юнги ахад бэлэг бэлдэж амжаагүй. Үнэхээр бэлдэхийг хүссэн ч завгүй ажлаасаа болоод яаж ч чадаагүй гээд хаалгыг нь тогшоод ордог л байх даа.

Үдээс хойш болох юмыг дахиж ярьж сэтгэлээр унамааргүй байгаа болохоор чамайг хэдэн сар түр орхихоор шийдсэн. Тиймээс дараагийн удаа сэтгэлээр унахгүй юм бичихээр болвол эргээд ирнэ ээ. Тэр болтол түр баяртай...

«Sorrow» | VKook | MGL | ✓Where stories live. Discover now