2028 оны 09 сарын 15
Өдрийн мэнд!
Өнөөдөр би түүнтэй хамтдаа хуваалцах анхны дурсамжаа чамд ярьж өгмөөр санагдаад хүрээд ирлээ.
Чамтай танилцсан анхны өдрөө л хэлэхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл нэг ч боломж олдоогүйг ойлгоно гэж найдаж байна. Чи мэднэ дээ түүний талаар дурсах болгондоо намайг хэчнээн гунигладгийг...
Гэхдээ зүгээрээ энэ бол бидний жаргалтай дурсамжийн нэг. Тэр өдрийг гэхээсээ илүү тэр долоо хоногийг дахин дурсацгаая.
~~~~~~~
2012 оны 09 сарын 15
Бидний анхны уулзалтАхлах сургуулийн 3-р анги нэг ёсондоо төгсөх анги болчихжээ. Цаг хугацаа явж өгөхгүй байгаа юм шиг хэрнээ хэзээний харван одсон байх нь итгэмээргүй юм шүү.
Өнөөдөр манай сургуулийн нэг сурагч олон улсын гэрэл зургийн тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн гэсэн. Сургууль даяаараа баярлах нь аргагүй л байх л даа, сургуулийх нь бахархал болсон тэргүүний сурагчидын нэг юм хойно.
Өөрийн бодолдоо дарагдан явж байхдаа эргэн тойрноо анзаардаггүй миний хайнга зангийх уу? эсвэл замаа хараагүй тэрний буруу юу? бүр энэ коридор хоорондыг холбодог ямар ч тэмдэггүй булангийн буруу юу?
Хэн нэгэнтэй мөргөлдөх шалтгаан байхгүй гэхгүй ч гэсэн яг одоо миний урд над руу муухай харан өөрийнх нь бололтой газраар нэг тарсан цаас юм уу даа... аан гэрэл зураг байж... Түүнийг хэн нэган мөрлөхөд тэрний гарт байсан гэрэл зургууд нь шалаар нэг тарчихсан бололтой.
Гэрэл зургуудаа бүгдийг нь түүх тэр мөчид түүнийг хэр үзэсгэлэнтэй болохыг нь анзаараад амжив.
Өөгүй царай, өв тэгш бие хаа гээд л өнөөх ном зохиол дээрээс л олж болохуйц төгс нэгэн. Тэрээр өндийн над руу дахин нэг удаа харахад нь түүний нүд рүү эгцэлж харахдаа л миний итэгдэггүй төгс нэгэн энэ дэлхийд оршин тогтонодог, бүр дэргэд минь байсныг ухаарсан юм.
Магадгүй намайг тэнэг гэх байх л даа. Гэхдээ өнөөдөрхөн харсан тэр нэгний огторгуй ертөнцийн бүхий л зүйлсиыг өөрт хослоосон тэр хоёр нүд миний ой тойнд гүн суучихсан. Энэ чинь л өнөөх хэн нэгэнд дурлана гэдэг нь үү? Эсвэл зүгээр л түүнд дургүй хүрсэн минь юм болов уу?
Тэр гэрэл зургуудыг хараад л шууд тэр нэгнийг өнөөх тэргүүн байртан гэдгийг мэдсэн дээ. Үнэхээр тэргүүн байр эзлэхээр зурагнууд байсан нь сонирхол татаж байна шүү. Түүнийг тэдгээр гэрэл зургуудыг хальсанд буулгахдаа хэрхэн харагддагийг хармаар санагдаж байх чинь ээ.
Адилхан гэрэл зураг сонирходог хүний хувьд түүнтэй дотносмоор байна. Хэний ч мэдэхгүй түүний дотор оршин тогтнох бяцхан нэгнийг мэдмээр байна. Гэхдээ тэр яагаад ч юм бусдаас хэт хол оршин тогтнох хь хачирхалтай.
Өөрийн хаант улсад хэнийг ч нэвтрүүлэхийг хүсдэггүй бололтой. Хэн нэгэн түүнтэй яриа өдөхөөр очиход тэдний дунд үл үзэгдэх хана хаанаас юм гараад ирдэг. Түүний нүд үйл хөдлөл гээд бүхий л зүйл нь намайг тайван орхи гэмээр дохионуудыг илгээж байдаг ч эсрэг талын нэгэн нь түүнийг ойлгодоггүй нь харамсалтай.
Гэхдээ би тэр ханыг нэвтэлмээр байгаа ч зориг минь хүрэхгүй бололтой... гэхээсээ илүү тэр хана хэтэрхий зузаан юм.
Хэт зузаан байсан ч хамаа алга бүхнийг чадагч Жон Жонгүг би иймхэн зүйлд бууж өгнө гэж үү?
YOU ARE READING
«Sorrow» | VKook | MGL | ✓
Hayran KurguТа бид хоёр л эртхэн учраа олсон байсан бол... Short story, Diary type, Memory type . Start : 2020/05/20 End : 2020/05/25 Edited: 2021/08/04 ~ 2022/01/24