XIV

111 17 0
                                    

2029 оны 09 сарын 01

Сайн уу?

Сүүлд хэн нэгэнтэй юм ярьснаас хойш хэдэн долоон хоног өнгөрч. Аан тийм арван жилийн ой байсан шүү дээ.

За тэр ч яахав өнөөдөр миний төрсөн өдөр, мэдэж байгаачлан. Тэрнээс гадна би тэмдэглэл хөтлөөд хэзээний 1 жил болчихож. Цаг хугацаа хэтэрхий хурдан өнгөрч байна.

Гэхдээ тэр өдрөөс хойш би ганц л газраа гацчихсан.

Өө өнөөдөр уг нь өөртөө цоглог байна гэж амласан юмсан.

За тэр яахав өнөөдөр ах нарыг гэртээ уриад, хоол захиалаад хөгжилдөж суух төлөвлөгөөтэй байсан ч өнгөрсөн шөнө зүүдэлсэн зүүднээс болоод ганцаараа баймаар байна.

Нэг тийм санахыг хүсээгүй агшиныг санасан юм шиг тийм мэдрэмжтэйгээр сэрсэн болоод ч тэр үү өөрийгөө бүр л ойлгохгүй байна.

Бүхий л зүйл минь болж бүтээд байгаа юм шиг хэрнээ нэг ч болж байгаа зүйл алга.

Өхххх сэтгэц мэдрэлийн өвчтөн шиг л болжээ би. Хэн ч яг энэ тэмдэглэлийг харвал галзуугийн эмнэлэгийн оргодол гэж харах биз.

Гэхдээ эндээс цаашаа юм бичвэл би угаасаа шууд сэтгэцийн эмнэлэгийн өвчтөн болох тул одоо больсон нь дээр байх аа. Сүүлийн тэмдэглэл байж мэдэх ч гэсэн дараа уулзана гэж найдаж байна. Өө биш заавал уулзацгаая. Энэ хүртэл намайг гололгүйгээр сонсож өгдөг байсанд баярлалаа.

«Sorrow» | VKook | MGL | ✓Where stories live. Discover now