X

106 18 1
                                    

2029 оны 04 сарын 15

Дөрөвдүгээр сарын арван таван...

Хэзээ ч мартаж чадахааргүй өдөр. Өнөөдөр ч зүүдэлж сэрдэг өдрүүдийн минь нэг. ЯАГААД яадаг өдөр юм гэж үү? Энэ өдөр Бангтан анх удаа тэмцээнд бэлдэж тэр тэмцээндээ ялалт байгуулсан өдөр.

Хэдий тэд өнөөдөр мөрөөдлийн ажлаа биш өөр зүйлс хийж байгаа ч гэсэн ядаж нэг нь ч болтугай мөрөөдлөө хөөсөнд баярлаж байгаагаа надад хэлсэн. Тэднийг ингэж ярих үед л өнөөдрийн миний ажил мэргэжил нөгөө тавынх маань байсан гэдгийг санах юм.

Миний мөрөөдөл бол Тэхёнтэй хамт гэрэл зургийн үзэсгэлэн гаргах байсан юм...

~~~~~~~

2013 оны 04 сарын 15
Бангтаны анхны ялалт

"Хён бүжгээ нэг удаа дахиад давтсан нь дээр бус уу?" гэж сандран асуух Жимин.

Жин цаанаа сууж байгаад Жимины үгийг сонсоод "Алив Жимин надтай хамт бэлдээч" гэсээр цааш чирч явах нь инээдтэй ч юм шиг.

Гэхдээ би Жин болон Жүүн ах нарыг бүжиг бүжиглэж чаддаггүй гэж мэдээгүй. Анх удаа бүжиглэхийг нь хараад шалаар нэг өнхөрч байснаа санаж байна. Гэсэн ч тэд бууж өгөлгүйгээр өдөр болгон шөнөдөө нойргүй шахам хонож хөлөө цэврүүттэл бэлдсэн хүчин чармайлт өнөөдөр гарах биз.

Би ч өөртөө 100 хувь итгэлтэй биш байгаа ч ядахдаа тэдний төлөө бол би өөрийгөө 120 хувь дайчлах болно.

Тэмцээн гэх нэртэй энэ шалгаруулалтад маш олон томоохон агентууд ирээдүйн оддыг хайж ирдэг. Тийм дээ ч орох хүний тоо үргэлж 1000 давсан их байдаг юм.

Оролцогчдыг ч дуулсаар бараг л өдөр дуусахын алдад зохион байгуулагчдаас "1042 дугаартай оролцогчид тайз луу яваарай" гэх нь дуулдахад ах нарын сандрах нь илт мэдэгдэж байна. Энэ хүмүүс ингэтлээ их сандарч байж яаж үзүүлбэр ээ үзүүлэх гэж байгаа юм бол доо.

Би нэг санаа алдчихаад тайзны ард бүгдийг нь цуглуулаад "Алив нэг сэтгэл санаа сэргээх уриа хэлээдхээч Жүүн хён" гээд түүн рүү харна.

"За бүгд чадна шүү. Тэгээд ..." гэж хэсэг дуугүй байснаа "намайг бангтан бангтан гэхээр та хэд банг бангтан гээд гараа яахаа мэдэх байх"

«Sorrow» | VKook | MGL | ✓Where stories live. Discover now