XII

138 20 4
                                    

2029 оны 06 сарын 06

Хаа нэгтээ уйлаад суумаар байна. Дэлхий дахины мэдэх Жонгүг биш эгэл жирийн сэтгэлийн шархаар дүүрэн Жон Жонгүг гэдэг нэгнээр.

...

Тэр жилийн яг энэ л өдөр миний амьдралдаа сонсохыг хүсээгүй цор ганц өгүүлбэрийг утасны цаанаас дурсах таны ээж... одоо ч санаж байна... Гүйж очоод худлаа гэж хэлүүлхийг хүссэн ч ээжийн тань уйлан үгээ зөөж ярьсан тэр хоромд л миний амьдрал орвонгоороо эргэчихсэн.

Өнгө өнгөөр алаглан хальсанд буусан өдрүүд тэр л агшинд саарал өнгөөр хальсанд дүрслэгдэн хоцоржээ.

Саарлаар дүрслэгдэн үлдсэн тэдгээр дурсамжууд яг одоо толгойд минь дахин дахин эхнээсээ тоглогдсоор л байна.

Тэднээс өнгөт хэвээрээ үлдсэн ганц хальс өнөөдрийн намайг бий болгосон. Хэн ч андашгүй таних дэлхий алдартаныг...

Тэр өдрийг одоо ч санаж байна...

Шөнийн тэнгэрт ганцаар тодоос тод гэрэлтэх сарыг харсаар "Би энэ шөнийн тэнгэрт өөрийн хүчийг чадхаараа харуулж буй энэ од шиг болмоор байна. Хэн нэгэнд хийх зүйлээ заалгуулалгүйгээр өөрийн хүссэнээр ганцаараа байсан ч гэрэлтэж чадах тийм нэгэн.",

"Магадгүй энийг хэлэх хэтэрхий оройтсон байж болох ч, Жонгүг-а, хэн нэгний хайрыг хүртэхийг хүссэн бяцхан хунтайжыг өөрийгөө хорьчихсон байсан цайзаас нь аварсанд баярлалаа. Хэрэв анх бид хоёрын танилцсан тэр өдөр байгаагүй бол би ах нар шиг гайхалтай хүмүүсийг мэдэлгүйгээр цайзынхаа гүнд шигдсээр л байх байсан биз. Тиймээс энэ дэлхий өргөн уудам гэдгийг ойлгуулж өгсөнд баярлалаа."

Таны хэлсэн тэр л үгсийг би одоо ч сэтгэл зүрхэндээ эвдэрхий хуурцаг шиг дахин дахин тоглуулсаар л байдаг.

Энэ надад хэлсэн цорын ганц талархсан сэтгэлийн үг чинь юм болов уу? Эсвэл үүний дараа надад хэлсэн үгсээс чинь болсон юм болов уу?

Миний нүд рүү эгцэлж хараад "Чи мэдэх үү? Миний мөрөөдөл тэр тэнгэрт гялалзах од мэт дэлхийд алдартай од болохыг мөрөөддөгийг... Би ч яахав сая хэлсэн ч гэсэн яг юу гэж хэлсэн ээ санахгүй байна. Хааяа надаас уран яруу үгс гардаг ч хааяа би өөрийгөө ч мартчихдаг.",

"Юу хиймээр байгаагаа. Юу мөрөөддөг өө.",

"Миний бяцхан Гүги, өнөөдөр л энийг хэлж байгааг минь уучлаарай. Чиний над руу ширтэх харц, инээхэд минь даган инээмсэглэх төрхийг чинь би анзаараагүй биш анзаарсан. Гэхдээ өөрт минь болоод байгаа энэ их асуудал, зовлонгоо чамд мэдэгдэхийг хүсээгүй болохоор Жиминаас нууцалж өгөхийг тэгтлээ гуйсан юм.",

"Би... сүүлийн мөчүүдээ чамтай хамт байхыг хүсэж байгаа ч уучлаарай..."

Хэрэв тэр л үед мэдсэн бол танд ядаж л хайртай гэдгээ хэлээд явуулах байсан юм. Одоо ингээд тэнэг хүн шиг арван таван жилийн турш тэр л хальсыг дахин давтан санахдаа өдөржин уйлсаар өнгөрөөхгүй байсан биз.

Харанхуй хонгилын үзүүрт нь хэнийг ч юм хүлээн зогсоо таныг мэдсэн бол
Тань дээр хэр удсан ч хамаагүй гүйгээд очих байсан юм.

Одоо танд хүргэж чадах үгс байхгүй ч гэсэн
"Хайртай гэдгээ хэлэлгүйгээр явуулсанд уучлаарай. Би танд хайртай гээд нүүр бардам хэлж чадахгүй ч, ингээд ч болов танд хүрээсэй гээд хүсээд сууж байгааг минь уучлаарай. Хэтэрхий хулчгар байсанг минь өршөөгөөрэй. Дахиад тантай учрах өдөр тохиовол шууд л хайртай гэдгээ хэлэх ээ амлаж байна."

Харин одоо намайг таны араас очоод бүгдийг залруулахыг зөвшөөрөх үү?

«Sorrow» | VKook | MGL | ✓Where stories live. Discover now