[5]

362 82 8
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

Шинэхэн дурлал?

.:Black.D:.

Сэтгэлд минь гунигтайхан хийсэх хэдхэн ширхэг цаснууд орж, цээжинд минь бараан саарал тэнгэр үүлээр хучигдахтай адил хэцүүхэн байх ажээ.

Харуусал тээж, зүрхээ өөрийн зориггүй байдлаас болж дэвсүүлсэн тарчлаантай хоёр долоо хоног.

Бусдаас далд тархиа цохиж цурхиран уйлсан аймшигтай өдрүүд минь.

Хавдсан нүд, бутарсан гал жавхаатай би өглөөний найман цагт хоолныхоо газрыг нээх гээд гараа чичрүүлэн зогсох аж.

Өвөл дөхөж буй учир жиндүүхэн салхи биеийг минь  нэвт гараад өнгөрвүү гэлтэй гадаах орчин намайг даруулна.

"Алив би."

Дулаан элчтэй жижигхэн гар салганаж ядаж гарнаас минь түлхүүрийг суг татан авлаа.

Цэргийн ногоон хувцас, халимаг хар үсийг би түрүүнд харахдаа юу ч бодсонгүй. Угаас гайхширсан ч үгүй.

Харин ч азны юм гэж бодож байв.

"Эрэгтэй юм байж яасан ч арьчаагүй юм. Арван минут чамайг харлаа ганц муу хаалга ч онгойлгож чадахгүй. Доожоогүй амьтан минь май энэ түлхүүрээ ав!"

Тоомжиргүй үгс, хоосон нүд, хэтэрхий цайвар арьс бас хурц ширүүн үгстэй түүний доод хоолой.

Надад тусалсан тэр бүсгүйг би ингэж л дүрслэх байна.

"Баярлалаа"

Салганах гараа хооронд нь үрсээр ийн хэлэхэд тэр нүдээ эргэлдүүлж аваад халаасанд минь түлхүүрийг хийв.

"Хоосон баярлалаагаар чинь би яадаг юм? Хоол болгож идэх үү? Больж үз! Дараа ирхэд хоол хийж өг!"

Тэр ингэж хэлээд цааш эргээд ирсэн газар луугаа буцан алхсан.

Захирангүй үгс нь л түүнийг цэргийн хүн болоод албан тушаал дээгүүртэй нэгэн гэдгийг илтгэх ажээ.

Магадгүй би ижил хүйстэн биш бол түүн шиг үзэсгэлэн төгөлдөр, анхлан харьцахад л намбатай нэгэн гэдэг нь мэдэгдэх энэ эмэгтэйг сонирхох байсан байх.

Вантэгаас өмнө хоёулаа учирсан ч болоосой.

Тэгсэн сэн бол чамд би унаж тусах байлаа.

Ичих зүйлгүйгээр.

Айх зүйлгүйгээр.

Бас.

Зоригтойгоор нэг шатны алхам хийх байсан байх.

"Ойлголоо. Дараа заавал ирээрэй"

Сөөнгөтөж өвдсөн хоолойгоороо би үл мэдэгдэх эмэгтэйн араас ийн чангаар орилоход тэр надруу хэсэг эргэж хараад цааш хурдацтай алхав.

Тэгэхдээ гараа даллахаа ч мартаагүй байх аж.

Тэгээд л би өнөөдөр дахин зүрхийг минь сийчин өнгөрөх Жүхёг Вантэ хоёрын нялуурлыг ширтдэг газар луу хөлөө удаан чиглүүлэн алхсан.

Зүрх гээч зүйлийг хорьход хэцүү юм.

Хорихгүй зөнгөөр нь хаячих тусам цээж гээч зүйлтэйгээ нийлээд бүхэл биеийг минь тамд шатаах зэвсэг болчих юм.


1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now