...Black.
[Two years later]
Шөнийн сар мэлтийн гялалзаж, оддын тоо улам нэмэгдэх энэ шөнө дөл цагт хөлөө яаж ч зөв хувиарлан алхахаа мэдэхгүй залуу гуйвсаар явна.
Янзалж зассан үс нь хэвээ алдаж, өмссөн костюмнаас нь архи шивтрэн үнэртэх аж.
Хажууханд хүчтэйхэн хаданд цохигдох далайн давалгааны дуу сонсдож, чийртэй гэгч нь гянганах шувууны жиргээ толгойг нь хагалах шахам өвтгөнө.
Тэгээд залуу хүнд оргих биеэ дааж чадалгүй доош суулаа.
Солонгосын өдөр халуун шөнө нь хүйтэн гэдэг нь үнэн гэлтэй түүний амнаас бага зэргийн уур савсах ажээ.
"Чамгүй ахин нэг зун намайг тосож авлаа"
Тэрээр амандаа зөөлөн ийн шивнэж аваад уртаар санаа алдав. Цээж нь түнхэлзэн хурдацтай хөдөлж амнаас нь бөглүүхэн бөгөөд намуухан мэгших хоолой сонсдон өнгөрнө.
Залуу уйлж байлаа.
Зүрхэнд нь булиглаж ядах тэр их уй гашууг, цээжинд нь дүүрээд бараг л хальж асгарах дөхсөн хэн нэгнийг санаж бэтгэрсэн сэтгэлээ залуу тэвчиж чадаагүй нь энэ байв.
Хамар нь хүйтэн агаар хэт их сорсноос болж шархиран өвдөж, хоолой нь даарсандаа бага зэрэг хорсох аж.
"Хүүе. Чи чинь манайд дандаа ирж үйлчлүүлдэг байсан өнөөх царайлаг залуу мөн байна тэ?"
Хаанаас ч юм нэг хүн гарч ирээд хажууд нь ийн дуу алдахад Тэхён ихэд ичин бас цочирдож уйлж улааж орхисон нүүрээ үл мэдэгдэх залууд харагдуулахгүй хэмээн толгойгоо хурдхан доошлуулан нулимсаа гарынхаа шуугаар арчих аядав.
Тэхён энэ хоолойг танихгүй бас дахин юу яриад байгааг нь ч ойлгох сөхөөгүй байв. Хэтэрхий их ичиж байгаа учраас.
Согтуу ч гэсэн ичих нүүртэй нь сайн хэрэг.
Тэгээд тэрээр ам нээлээ.
"Хэн билээ?"
Түүний архи гударснаас болоод ээрсэн хоолойг үл мэдэх залуу сонсохдоо согтуу байгаа гэдгийг нь мэдээд яагаад ч юм хажуудханд нь суулаа.
"Yonsan эмнэлгийн баруун урд байдаг хоолны газрын эзэн. Чи магадгүй Жонгүгийн ажилдаг газар гэвэл мэдэх байх тийм үү?"
Жонгүг.
Жонгүг..
Бас дахин Жонгүг...
Тиймээ. Тэхён залууг санав. Гал тогооны өрөөнөөс үйлчлүүлэгчдийн суудаг суудал хүртэл сонсогддог чанга инээдний эзэн тогооч ах хүү.
Бас Жонгүгийн ах. Тэр түүнийг хэд хэдэн удаа л харж байснаас өөр зүйлгүй. Яриа ч өдөж байсан удаагүй. Угаас тэгэх ямар шаардлагатай гэж?
Тэгээд Тэхён хурдхан гуйвж дайвсаар дээш босон ерөн градус бөхийсөн ч хэтэрхий их хар ус ууснаас болоод бөхийхдөө газар мөргөн унаж орхих нь тэр.
Харин энэ инээдтэй үйлдэлд нь Жонгүгийн ах жоохон инээд алдаж аваад газраас Тэхёнийг босгон хажуудаа эргэн суулгалаа.
"Заавал ингэж хүндэтгэх хэрэггүй шүү дээ...
...Ингэхэд чи яагаад манай хоолны газарт ирхээ байчихсан юм? Уулан чамайг ирдэг байхад чамайг харах гэж их охидууд ирээд манайх их орлого олдог байсан юмсан"
Хэмээн хошин яриа хийн ганцаар чангаар инээхэд нь Тэхён түүний асуулт дүүрэн, шижиг бүхий ёонзлонгуй харц руу нь хэсэг удаан ширтэж аваад доош харан хуруунуудаа оролдон хариулав.
"Мэдмээр байна уу?...
... Учир нь Дэгүгээс Бусан хүртэл хоёр цаг зорчин танайд очих шалтгаан минь үүрд явчихсан болохоор тэр"
...
B.d~ бараг сар зохиол бичээгүй болохоор ямар ч ойлгомжгүй болчив ххах. Би мэдэхгүй ээ. Энэ зохиолыг аваад үргэлжлүүлэх хүүхэд нь аваарай аахаха.
YOU ARE READING
1984|TK [ДУУССАН]
ActionЧи гэнэт л гараад ирдэг солонго харин би солонгыг хүлээн асгартлаа уйлдаг тэнгэр Taekook short story Black.D