[1]

2K 134 0
                                        

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

1984 он.
Амьдралын минь бороотой зуны нэгэн үдэш, чи миний жижигхэн мухлагт анх орж ирсэн сэн.
Тэр мөч одоо ч нүднээ, зүрхэнд минь, бүр ясны гүнд минь хадгалагдсаар байдаг.

Гялалзсан нүд, гайхалтай инээмсэглэлтэй чи минь, энэ орчлон дээр тогтож байхааргүй үзэсгэлэнтэй нэгэн байв.

Шаагин орох бороонд бүхэлдээ норчихоод жижигхэн хоолны мухлагт минь түр борооноос хорогдох гэж орж ирж билээ.

"Хөөх ёстой дээвэр цоолох нуу даа? Гэлтэй айхтар бороо орж байх чинь"

Гэсээр бор хүрэмнийхээ мөрөн дээр бөмбөлөг мэт тогтсон бороог гөвөх явцдаа ганцаар ширээгээ цэвэрлэх надтай яриа ингэж эхлүүлж байсан сан.

Баргил, дурлам хоолой чинь чихэнд минь сонортон очихдоо радиогоор сонсдог хэдхэн дуртай дуунаас минь илүү таалагдаж байж билээ. Нэг тийм дулаахан аялгуу мэт.

Тэр үеэс би хэдэн арван жилийг ардаа үлдээн одоо вэ?

Чамайг дурсах болгонд үрчлээтэн бараг л юм үзэхээ больсон нүд минь ямар ихээр нулимс хурааж, цээжээр хатгуулдаг гэж санана. Хөгшрөөд ирчихсэн болохоор зөнөж магадгүй гээд тухайн үеэ тэмдэглэн үлдээж байна. Ойлгоорой чи минь.

Яагаад тэмдэглэж байгааг минь асуумаар л байгаа байх. Учир нь чи миний эс бүхэнд шингээд орчихсон эхний бөгөөд эцсийн минь хайр юм болохоор...

Энэ зөнөг толгой юугаа ч бичээд байна даа. Яриа өрнүүлсэнээсээ эхлэн бичье.

Хамар чинь шархирч, бие чинь чичирч байхыг хараад, яаж зүгээр байхав гээд мухлагаа хаах бэлтгэлд орчихсон байсан би түргэхэн л сандарч, догдолсондоо чичрэх гараараа арай ядан чамд шөл хийж өгсөн.

Хамгийн хурдан болох хоол нь л тэр байсан юм шүү.

Чамд өгөхдөө дахиад л сандарсан. Миний хийсэн шөл чамд таалагдах болов уу? Гэсэндээ. Тэгтэл чи минь амтархан гэгч нь уучхаад баярласнаа хэлж билээ.

Харин би ард нь хоёр удаа давтаж арчсан ширээгээ гурав дахь удаагаа арчсан юм. Чамайг эндээс яаруулан усан борооноор гадаа гаргахгүй гэсэн дээ тэр шүү дээ.

Тэгээд чи хэсэг сууж байгаад шаагин орох бороо намжин зөөлхөн шиврэн орж байхыг цонхоор хараад, сууж байсан суудлаасаа босон надруу биеэ эргүүлэн бөхийгөөд

"Аль хэдийн хүмүүсийн амрах цаг болчихсон байхад төвөг удсанд уучлаарай."

Гэж хэлээд шөлнийхөө мөнгө өгөөд жижигхэн хоолны мухалгыг минь орхин гарч явав. Тэр үед ямар хоосон болоод хүйтэн мэдрэмж төрсөн гээч.

Чамайг дахиад ирэхгүй бол яана? Нэрийг нь асуучихдаг байж! Их зан гаргаад юм ярихад нь олигтой ч дуугарахгүй болохоор ингэж байгаа юм! Гэсээр өөрийнхөө хар толгойг шаан, буруутгаж байтал чи буцаад ороод ирсэн.

Дахиад л догдлол...

Гэтэл чи зүгээр л бор шаргал хүрмээ орхиод гарчихсан байсан шүү дээ. Тэрийгээ авах гэж орж ирсэн байсан. Тэгээд би зориг шулуудан чангахан гэгч нь

"Намайг Жонгүг гэдэг. Жон Жонгүг"

Гэхэд чи цочсондоо том нүдэлж байгаад, гайхалтай дулаахан инээмсэглээд

"Танилцахад таатай байна Жонгүг. Намайг Вантэ" гэлээ.

'Гайхалтай нэртэй юм'

Өөрт сонсогдох шахам шивнэсэн ч, хэн ч үгүй жижигхэн мухлагт минь миний хэлсэн үг цуурайтсаар чиний чихэнд хүрчихэв. Хацар минь халуу дүүгэж чихнээс минь бараг л гал асах шахаж байсан сан.

"Тийм байгаа биз. Ноён Жонгүг. За тэгвэл баяртай. Дараа ирж үйлчлүүлнэ ээ"

Гараа далласан чигтээ хаалганы дээр байх хонхыг дуугарган гарах чамайг хараад миний сэтгэлд итгэлийн оч гялалзаж гэдсэнд минь хэдэн мянган эрвээхий зэрэгцэн дүүлж байх шиг л болсон юм.

Би өөрийгөө нэг найзтай болчихсон гээд бодоод баярлаж байсан. Гэвч өдий олон жилийн дараа эргэн дурсахад тэр бол анхны харцаар дурласан мөч байлаа.

~~

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now