[19]

281 80 4
                                    

:Black

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

.:Black.D:.

~~

Хагас бие нь гадаа цухуйж хагас бие нь байшин дотор үлдэн Тэхён хаалганы тэг дунд Жонгүгийн хэлсэн үгсэнд гацан зогсох ажээ.

"Би ч бас дөрвөн жилийн өмнө чамд хайртай байсан Тэхён. Би ч гэсэн чамайг хайрласан гэж байна. Одоо ч өөрөөсөө илүү хайрладаг хэвээрээ."

Одоо л биш бол хэзээ ч үгүй гэсэн бодол нь биелэлээ олж, тэрээр зориг гарган хоолойныхоо хэрээр ийн хашигран Тэхёнийг байранд нь үлдээсэн нь энэ байлаа.

Сувдан шигтгээ мэт нулимс нь хацрыг нь даган урсаж цагаан бэлзгэн гар нь ширээн дээр хүчтэйхэн тавигдав.

Тэхён түүн лүү эргэж харлаа.

"Чи намайг эргүүлж хайрлаж чадна гэвэл би зөвхөн чиний хажууд л оршин байна. Энэ хайр хэдийгээр болохгүй гэдгийг мэдээд чамаас холдон одсон ч сэтгэл гээч зүйл минь тархинд минь захирагдаж өгсөнгүй ээ.

... Зүгээр л болохгүй бүтэхгүй гэдгийг нь мэддэг хэрнээ тэнэг юм шиг чам руу өөрийн мэдэлгүй чиглэх энэ сэтгэлийг би яг яах ёстой юм бэ? Дөрвөн хоног ч биш бүр дөрвөн сар ч биш бүхэл бүтэн дөрвөн жил чамаас хол байсан атал санагалзаж, санах тусам улам чамайг хайрлах энэ зүрхийг би яах ёстой юм бэ?

... Цохилоо больж, ажилхаа зогсоож, оршихоо болих цагт л надаас чамайг нэхэхгүй тайван байлгах энэ зүрх, тархи, биеийг би чамд дээр л аваачихгүй бол өдөр хоногоор... үгүй ээ цаг тутамд намайг амьдын тамд унагаагаад байна шүү дээ.

... Больхыг хичээх тусам, чамайг хайрлахаа больхыг би хүссэн ч энэ... энэ балай цээжэн дотор орших зүйл  чинь миний хүслээр ажлахгүй байна гээд байна."

Тэр эцэст нь намуухан хоолойгоо хүчлэн байшинг ганц өөрийн хоолойгоор дүүргэн ярих ажээ.

Түүнээс ийм хариулт, ийм зүүд мөрөөдөл мэт үгсийг сонсохдоо Тэхён 'би сэрүүн байна уу?' гэж өөрөөсөө асуун бага зэрэг Жонгүгт мэдэгдэлгүй гуяа чимхлээ.

Час хийх өвдөлт тархинд нь ирж буцан гуяанд нь мэдрэгдэхэд тэрээр өөрийгөө сэрүүн бөгөөд бодит орчин дээр оршин байгаагаа мэдэв.

Нүднийх нь аяга нулимсаар дүүрэгдэн хоолой нь багалзуурдах мэт болоход хар үст хэтэрхий их баярласандаа аль эсвэл энэ бүхнийг эртхэн өөрөө түрүүлэн хэлчихсэн бол бүхэл бүтэн дөрвөн жилийг алдахгүй байсан хэмээн бас Ким Тэхён гэгч ухаангүй өөртөө гомдоно.

"Хөөе"

Энэ бүх бодлыг нь салгах мэт хориод алхамын цаана орших харуул цэрэг түүнийг дуудан бугуйгаа заан чичлээд нааш ир хэмээн дуудах ажээ.

Өөрт нь ч гэсэн сэтгэлтэй гэдэг үгийг хоёр навчаараа сонссон тэрээр Жонгүгийг гүйж очоод тэвэрмээр байвч түүнд цаг байсангүй. 

Мэдээж өөрөөсөө цол дээгүүр цэргийн үгийг тэр сөрж болохгүй шүү дээ.

"Нулимсыг чинь одоохондоо арчиж өгч чадахгүй нь ээ. Харин явхаасаа өмнө дахин нэг над дээр ирээрэй."

Тэхён  Жонгүг лүү харан тодоос тод инээмсэглэн ийн хэлээд өөрийг нь дуудах цэрэг рүү яаравчлан гүйлээ.

Харин ард нь үлдэн хоцорсон Жонгүгийн сэтгэл нь уужрах авч Тэхён түүнийг эргүүлж хайрлах болов уу? Гэсэн бодол нь тархийг нь бага багаар дахин иднэ.

Дөрвөн жил

Дөрвөн хаврын дараа

Бид бие биетэйгээ уулзлаа шүү дээ.

Дөрвөн зуны өвдөлт

Дөрвөн намрын нулимсны дараа

Бид бие биедээ зориглон сэтгэлээ илчилж чадлаа шүү дээ.

~~

B.d~ Эцэст нэг юм ингэж хайр майраа илчлэх гэж. Хх. Ядаж vote-н 20 хүрчүүл шууд дараагийн партын орууллаа. Хх

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now