[11]

294 78 6
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

.:Black.D:.

•Магадгүй сүүлчийнх байх•

"Сайн байна уу? Үйлчлүүлэгч та юу авах билээ?"

Гялтагнан гялалздаг байсан бор үстийн үзэсгэлэнт хар нүд нь хязгааргүй огторгуй мэт гайхамшигтай байхаа больжээ.

Хазаж чимхээд авмаар эгдүүтэй баншин хацар нь яс арьсандаа наалдаж царайлаг төрх нь дахин төрөх боломжгүй модны шаргалтан унадаг навч луугаа болж орхижээ.

Уйлаад хашхирмаар үед сонсоод тайвшруулдаг намуухан аялгуу шиг түүний уянгалаг хоолой ханиад хүрээд сөөнгөтөж орхисон мэт цэврүү болсон байлаа.

Хайр түүнийг ингэж өөрчилж,

Бас дахин хайр түүнийг эцэс төгсгөлгүй усан хар ангалруу хэзээ ч гарж ирж чадахааргүй түлхэж орхисон нь энэ байв.

"Би танай шинэ орцонд орсон ванилтай цай захиалах гэсэн юм"

Хэзээ ч сонсохгүй, хэзээ ч уярахгүй, хэзээ ч дахин дурлахгүй гэсэн хүнийх нь тослог хоолой Жонгүгийн чихэнд хүрэхэд нүдийг нь гялтагнан үзэгдэх нулимс гээч зүйл бүрхээд ирэв.

Тэр энэ хоолойг сонсохын тулд зүрхээ тасдаад өгсөн ч чадна.

Энэ бяцхан залуу урдаа зогсох  хэзээ ч бүтэхгүй хайрынхаа эзнийг сүүлийн удаа харахын тулд юунаас ч илүү хамгийн үзэсгэлэнтэй нүдээ өөрийн гараар ухаад гаргасан ч чадна.

Хэрвээ тэр сахиусан тэнгэр байсан бол өөрийн амь нь оршдог далавчийг энэ залууг дахин ганцхан удаа хайрлахыг тулд алтан хайчаар цусаа урсган байж хайчилж ч чадна.

Түүний энэ залууг гэсэн хайр хязгааргүй байсан.

Зөвхөн байсан шүү.

Гэвч өөрийн зориггүй гэсэн байдлаасаа болж хутгаар тэр их хайраа өөрийн нүдний өмнө зөвхөн өөрөө хэдэн хэсэг хэрчиж орхисон шүү дээ.

Дахин наах боломжгүйгээр....

"Та ширээндээ очоод сууж байгаарай. Захиалгыг тань удахгүй хүргэж өгнө өө."

"Тооцоогоо..."

Тэхён түүнлүү тооцоо гэж бэлэн мөнгө сунгахад Жонгүг буцаан гарыг нь өөр лүү нь чиглүүлэн түлхлээ.

Доош харсан харцаа түүнлүү чиглүүлж, уутанцар үүсэж ядарсан нүдээрээ түүн лүү гомдол ирэн аргадаач гэсэн шиг тэврэлт нэхэн ширтэх аж.

Харин энэ бүхнийг Тэхён мэдэрсэнгүй.

Оронд нь зүрх нь базлан өвдөж, цагаан манжингийн дарс нэг торхыг үмхэж орхисон мэт гаслантайяа цээж нь хорсохыг мэдэрлээ.

Жонгүгийн турж эцсэн царай нь бас том алганд нь бараг л багтах хэмжээний  жижигхэн болтлоо сульдсан байгаа биеийг нь харж бас дахин ажихдаа гэдсийг нь хэн нэгэн дотроос нь атгаж аваад хамаг хүчээрээ мушгиж  буй мэт өвдөлт түүнд ирэв.

Харин дараагаар нь Жонгүгийн хэлсэн хэдхэн үгтэй хоёрхон өгүүлбэр зүрхийг нь цохилхоо болиход хүргэлээ.

Жонгүг нулимстай нүдээрээ түүний бор нүдрүү эгцлэн ширтээд гунигтайхан зөөлхөн мишээн

"Бидний сүүлчийн уулзалт гээд би даая. Миний байнгын үйлчлүүлэгч минь"

Гэв.

~~

B.d~ нээрээ ганцхан парт оруулаад гунигтай төгсгөлөө шүү.

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now