[8]

312 81 3
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~~

.:Black.D:.

Дахин нэг буруу ойлголцол

"Вантэ ах ирчихэж. Би очоод захиалгыг нь аваад ирье"

"Уналаашд! Чи ямар жоохон хүүхэд үү? Битгий гүйгээд бай!"

Жонгүг бяцхан хүүхэд мэт дэгдэх Жүхёгийг ар нуруунаас нь ширтэхдээ ийн орилох аж.

Жүхёг хэдийгээр хорин насны босгыг давсан залуу ч намхан учир ахлах сургуулийн нэг дүгээр ангийн жоохон хүүхэд шиг харагддаг юм.

Үүнийг нь үзсэн Жонгүг ч өхөөрдөх аядах ажээ.

Гэхдээ Жүхёг яаж Жонгүгийн маань өхөөрдөм байдлыг гүйцхэв. Тийм биз?

Өхөөрдөн инээмсэглэх инээд нь хором зуурын зүйл болж хувирахтай зэрэгцэн Вантэ Жүхёг хоёр нэг ширээнд хамтдаа суулаа.

Дотно яриа нь түүний чихэнд хүрэхгүй ч тэдний аз жаргалтай инээд нь бор үстийн зүрхэнд хүрэх ажээ.

Улаан туузан утсаар зүрхийг нь ороож, тэдний үйлдэл болгон нь тамын утсыг улам л чанга болгоно.

Шатаж дүрэлзээд амжсан бүлтгэр нүдтийн дотоод хайр гээч гал нь бөхөхөд бэлэн болжээ.

"Хөөё алаг нүдтээ?"

Өглөөхөн түүний чихэнд сонсогдсон түгшүүртэй эмэгтэйн тайван хоолой.

Жонгүг алсад байх хоёр хүнийг ширтсээр өмнөө арав гаруй минут зогссон нэгнийг анзаарч чадаагүй юмсанж.

Тэр тайван доод хоолойг сонсохдоо хоолны газрын зүүн талд суух Вантэ Жүхёг хоёроос түр харцаа салган урагш харлаа.

"Хоолоо идмээр байна? Чи үнэгүй хийж өгнө гээ биздээ? Алив хурдан хийгээд аваад ир"

Дахиад л мэнд усны зөрөөгүй энэ хатуухан бүсгүйг Жонгүг удаан гэгч нь ажиглаж, дараагаар нь зөөлхөн мишээв.

"Ямар хоол идэх юм?"

Түүний уянгалаг бөгөөд нэгэн жигд чимээгүйхэн хоолой нь бүсгүйн чихэнд хүрэхэд тэрээр нүдээ хэмжээнээсээ хэд дахин томруулав.

Эрэгтэй хүнээс ийм тайвширмаар хоолой бас гарна аа?

Эмэгтэйн бодсон бодол зөвхөн энэ л байв.

"Амттай байвал ямар ч байсан яахав. Бас ногоогүй байвал сайн. Би ногоо идэх дургүй. Тэр дундаа байцай, манжин"

Бор үст толгой дохиж аваад, гал тогоонд төмс арилгах ахыгаа үүдний тек рүү явууллаа.

Сонгино бүрийг нэгэн жигд хурдан хэрчиж, мах бүрийг сэтгэлээсээ амтлах тэрээр энэ ажилдаа нэлээдгүй дуртай бололтой.

Хүн гэдэг эцсийн эцэст мэргэжилээ дурлаж хийхгүй бол ямар утга байхав.

Жижигхэн модон тавцан дээр бүсгүйд зориулж хийсэн хоолоо тавин гал тогооны өрөөнөөс гарахад төсөөлөөчгүй зүйл нь түүнийг хүлээж байв.

Үл таних бүсгүй болоод Жүхёг Вантэ гурав нэг ширээнд суусан байх юм.

Хөл бүрээ зөөн тэдний ширээ рүү Жонгүг алхахдаа тэдгээр хүмүүсийн дундуур хүйтэн жавар орчихсон юм шиг л байдал нь таагүй байгааг мэдэрлээ.

"Таны х-хо-"

"Шинэхэн хайрттай болчихоо юу? Хүргэн дүү?"

Бүсгүйн хэлсэн үг, Вантэгийн зориггүй унтарсан харц, тэгээд өөрийнхөө байлыг ажихдаа Жонгүг бараг л ухаан алдчихсан гүй.

Би эхнэртэй хүнд сайн байсан хэрэг үү?

~~


Bd- за би юу болоод байгааг мэдэхгүй ээ... хэдэн парт ороод энэ зохиол дуусахыг ч мэдэхгүй байна аа. >_< бас яджээхад энэ жонгүг чинь яасан ч азгүй юм.





1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now