[7]

348 81 6
                                    

~~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


~~

.:Black.D:.

Газраар дүүрэн сонгуулийн хуудас хог шиг хөгөлөрсөн хүнгүй гудамжаар нуруу бөхий алхах нэгэн.

Хатсан уруул, бөхөж нурсан итгэлгүй харц, амьдрах хүсэл огтоос үгүй хүн.

Хацар дээр нь бага багаар шиврэн орох бороон дуслуудыг мэдрэн хөлөө арай ядан зөөх залуу.

Нүднийх нь өмнө шаргалтан харагдах гэрлийн туяаг үзэхдээ залуугийн хэдэн сар гялтагнаж өгөөгүй нүднийх нь цөцгий багахан гэрэлтэх аж.

Тэр гэрлийн оройноос халуун уур савсаж, хүн амьтны жаргалтай нижигнэсэн инээд хэдэн зуун метрийн цаана байх түүнд сонсогдоно.

Түүний дотоод хүйтэн хүнд жаахан галны оч өгсөн гэрэл.

Залууд тэр шаргал гэрэл юу юунаас илүүхэн дулаахан санагдав.

Хэдэн сар мэдэрч чадаагүй тэр дулаан түүний шуугаар мэдрэгдэн өнгөрлөө.

Инээмсэглэл...

Урууланд нь жаахан зурвас хийн өнгөрсөн хөдөлгөөн.

Тэгээд хэдэн цаг минут зогссон газраа зогссон нь үл мэдэгдэх тэрээр бороо улам шиврэн ороход л хөлөө хөдөлгөв.

"Хараал ид гэж"

Аман даа шивнэх аядаад гартаа барьсан бор цүнхээ борооноос хорогдох халхавч болгон залуу нүдэндээ харагдах шаргал гэрэл рүү хамаг хурдаараа гүйв.

Модон гадаргуутай шилэн том цонхтой жижигхэн хоолны мухлаг. Их хэмжээний лааны гэрэлд тэр газар тэгж их гэрэлтээд байсан байх нь.

Тэгээд залуу мухлаг руу орсон дариудаа гутлаа харлаа.
Аваад удаагүй гялтгансан хар гутал нь шаварнаас болоод бор өнгөтэй болж орхижээ.

"Хайран юм"

Тэр дахиад л амандаа үглэв.

Доош харсан болоод ч тэр үү түүнийг тас ширтэх залууг анзаарсангүй.

Бүлтэр нүд...

Тэр толгойгоо дээшлүүлэхдээ хамгийн эхний харсан зүйл.

Үзэсгэлэнтэй харц...

Залуу царцах нь тэр.

"Царайлаг юм. Хөөрхөн юм бас нандин юм"

Жонгүгийг анхлан харсан Вантэгийн бодол энэ байв.

~~

BD- Ер нь бол би юу болоод байгааг өөрөө ч мэдкүэн.

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now