[22]

295 69 4
                                    

:Black

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

.:Black.D:.

~~

Хэдийгээр тэнгэр цэлмэг гадаа халуун байх ч хөлөг онгоцон дээр үхлээ хүлээн хэвтэх залуугийн дээрээс цас хаялах ажээ.

Яг л 'Залуу минь чи дахиж цас харж чадахгүй учраас сүүлийн бэлэг гээд бурхан би чамд тавхан хором цас харуулая' гэсэн шиг.

Гэвч яг үнэндээ сөнөх гэж буй хөлөг онгоцны шатах хэсэгний үнс түүн дээр хөвөн ирж дээр нь унаж буй нь энэ байлаа. Тэгээд л үхэх гэж буй хүнд цас шиг харагдаж байгаа хэрэг.

Үзэсгэлэнтэй хэдий ч гаслантай санагдах энэ үйл явдалд залуу бага зэрэг цус болсон бугуйндах цагаа харан ганцхан дусал доголон нулимс унагаан нүдээ аньлаа.

Taehyung's POV

Чиний амьдрал хэзээнээс үзэсгэлэнтэй болсон бэ гэж асуувал би итгэл дүүрэн Жонгүгтэй учирсан цагаас гэж хэлнэ.

Чиний амьдралд харван орж ирсэн хамгийн харамсмаар явдал юу байв аа гэж хэн нэгэн асуувал хөөрхий хайртыгаа чангаас чанга тэврээд баяртай гэж хэлж чадсангүй минь гэж хариулна.

Хэн нэгэнд хамгийн сүүлийн удаа уучлалт гуйхыг зөвшөөрвөл ганцаар намайг хүлээж үлдсэн Жонгүг-сээ чамдаа иргэж очиж чадсангүй ээ гэж сөхрөн барин уучлалт гуйя.

Бүлтгэр алаг нүдийг нь дахиж өөрөөсөө болж нулимс унагахгүй гэж өөртөө амласан ч би амлалт гээч гинжээ өөрөө тасалж орхилоо.

Сүүлийн бөгөөд эхний үнсэлтээ хэнээс ч ичилгүй өгчихөөд түүнээсээ явах минь яавдаа гэсэн бодол минь зүрхийг минь шатаана.

Хэзээ ч тэвэрч үзээгүй биеийг нь өөртөө наан тэврээд "Чи минь миний амьдралд тохиосон хамгаас нандин бэлэг" гэж хэлэхийг хүссэн ч амжсангүй ээ.

1984|TK [ДУУССАН]Where stories live. Discover now