~~
.:Black.D:.
Jungkook's POV
Би боддог байв. Хэнд ч гай бололгүй урсгалаараа амьдарна гэж.
Би хичээдэг байв. Нэг хүнд ч гэсэн өөрийн гараар хийсэн хоолоор аз жаргал өгөхийг.
Би мөрөөддөг байв. Ганц бие явсаар энэ орчлонгын сайхан гэсэн бүхнийг үзнэ ээ гэж.
Зүгээр л би тайван бөгөөд амгалан амьдралыг хүсдэг байсан.
Чамайг амьдралын минь урд гарч ирэхээс өмнө шүү дээ.
Би чиний гялтганасан нүдийг хараад хэвийн байх нь уйтгартай юм байна гэж бодсон.
Ганц удаа ч гэсэн яагаад амьдралынхаа урсгалаар урсах бус сөрж алхаж болохгүй гэж гэсэн бодол.
Чи намайг ийм л сахилгагүй болгосон байна шүү дээ.
Гэвч хүнд шунал гэгч зүйл асар их байдаг юм байна аа.
Жишээ нь минийх шиг.
Хүний хүнийг өөрийн болгох гэсэн ад чөтгөр шиг миний шунал.
Би чамайг өмнө минь гарч ирээгүй байхад ямар хүн байсан бэ? Багахан зүйлээс дулааныг мэдэрч, жижигхэн зүйлээс асар их догдлол авдаг өсвөр насны жаал мэт байлуу?
Уйтгартай өдөр хоногоо өнгөрөөж, өдөр бүхэн хийдэг ажлын хувиараа дахин дахин давтдаг зожиг нэгэн бай луу?
Санахгүй байна.
Бас танихгүй эмэгтэйн хэдхэн үгнээс л асар их гуниг ба урам хугаралт мэдэрсэн. Чамайгаа гэх өрөвдөлт.
"Дүү минь нас бараад удаагүй байна. Чи түүнд хайргүй байсан байж болох ч жаахан ч гэсэн хүндэл! Ким Тэхён!"
Чи надад болон Жүхёгт өөрийн нэрээ худал хэлсэн байсан.
Худалч амьтан. Гэхдээ царайлаг худалч!
Энэ бүхэн надад хүндээр тусаагүй ээ. Харин чиний минь хайрт нас барсан гэх бодол цусыг минь юүлж орхисон юм шүү.
Би нас барсан ханийн чинь төлөө ийм мэдрэмж аваагүй ээ.
Чамайг ямар их зовлон дотроо тээж явсан бол гэх бодол тархийг минь гашилгаж, зүрхийг минь сийчин өнгөрсөн юм.
Би чамдаа ингэтлээ л их хайртай болж шүү дээ.
Author's POV:
Жонгүг танихгүй эмэгтэйн хэлэх үгс Вантэгийн байдал зэргийг харж чадалгүй хоолны газраасаа хар хурдаараа гүйн гарчээ.
Нүдэндээ нулимс, цээжиндээ хутгатай тэрээр зам дагуу урсах нулимсаа арчин хүнд оргих биеэ дааж ядан гүйх аж.
Хүйтэн жавар биеийг нь дааруулж, намрын улиралд хучигдан хорчийж орхисон хөөрхий мод нар түүний дотрох хүнтэй нь адил гандсан санагдана.
Тэрээр аль хэдийн бүх гэрлээ унтраасан таван давхар байрнуудын дунд орших тоглоомын талбайд ирэн суухдаа тайвшир хэмээн өөрийн дотор хүндээ захилаа.
"Найган ганхах дөрвөн улирал дотроос намар гэдэг л нулимс унагам өрөвдөлтэй улирал юм.
Яг л над шиг. Итгэл найдвар үгүй болж бүхий л зүйлсийг хүйтэн салхиараа өөрөөсөө түлхэх энэ намар"
~~
Bd~ зиа зиа таван парт оруулаад дуусгая даа. Сайхан төгсгөл өгч чадахгүй шүү.
YOU ARE READING
1984|TK [ДУУССАН]
ActionЧи гэнэт л гараад ирдэг солонго харин би солонгыг хүлээн асгартлаа уйлдаг тэнгэр Taekook short story Black.D